Барилгын материал
Барилгын материал нь барилга ба байшинг барихад хэрэглэдэг үйлдвэрлэсэн материал болно. Хүмүүсийн хэрэглэсэн хамгийн анхны барилгын материалууд нь мод, байгалийн чулуу ба шавар юм.
Удиртгал
засварлахДийлэнх барилгын материалыг ихэнхдээ байгаль дахь унаган төрхөөр нь түүхий эд хэлбэрээр ашигладаггүй бөгөөд боловсруулж хэрэглэнэ. Жишээ нь, эдийн засгийн хувьд ашигтай ба боловсруулахад энгийн, шавар тоосго хийхэд хэрэглэх шавар нь анхдагч материал юм. Харин шохойн чулуу нь цемент үйлдвэрлэхэд хэрэглэгддэг ч бетоны нэг хэсэг гэдэг утгаараа барилгын материал болно. Тэгээд бетоноор барилгын хэсэглэл болох багана хийнэ.
Барилгын материалын хэрэглээ нь тухайн иргэншлийн технологийн түвшнээс хамаарна. Шинэ барилгын материалууд нь үргэлж архитектурт шинэ боломжуудыг нээдэг. Шилний технологийн хөгжилгүйгээр барилгын модернизм урсгал үүсэх боломжгүй байлаа.
Барилгын материал нь аливаа нэг барилгын хийцийг тодорхойлдог. Чулуугаар даацын ханатай хийцтэй барилга барьдаг бол, ган нь араг ясан хийцтэй барилгад тохирно.
Барилгын материал судлал нь барилгын материалын шинж чанар ба түүний хяналт, шалгалтыг судална. Барилгын материалын шинж чанар нь тодорхой бус эсвэл буруу барилгын материал хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, барилгыг гэмтэлд хүргэх гэх мэт сөрөг үр дагавартай.
Барилгын материал үйлдвэрлэгчид нь Барилгын техникийн институтэд өөрсдийн жороо хянуулах ёстой ч өнөө үед эрүүл мэндэд хортой барилгын материалууд байсаар байна. Шалгалтыг тухай бүрт явуулдаггүй ба жишээлбэл шинэ чигжээсний материалын зөвшөөрөл авах гэх мэтэд хийнэ. Герман Улсын байгаль орчны яамнаас барилгын материал дахь хорт бодисын хэмжээг хэтрүүлэхгүй байхыг санал болгодог ч барилгын материал үйлдвэрлэгчид нь өөрсдийн материалдаа шинжилгээ хийлгэх, олон нийтэд нийтлэхээс татгалздаг.[1]
Барилгын материалын ангилал
засварлахБарилгын материалыг үндсэнд нь органик (жишээ нь: мод) ба органик бус гэж ангилна. Орчин үед органик бус барилгын материалыг түлхүү хэрэглэж байна. Үүнээс гадна дахин ашиглаж болох ба дахиж ашиглах боломжгүй барилгын материал (Хоёрдогч барилгын материал) гэж ангилдаг.
Ишлэл
засварлах- ↑ Барилгын хуульч Барбара Гейтэй хийсэн ярилцлага, Rheinische Post 2010.03.26, Хуудас B3 [1][permanent dead link] PDF-Файл
Нэмж унших
засварлах- Manfred Hegger, Volker Auch-Schwelk, Matthias Fuchs, Thorsten Rosenkranz: Baustoff Atlas, Edition Detail/ Birkhäuser, München 2005, ISBN 3-7643-7272-9, Gegliedert nach Baustoffgruppen und Baustoffanwendungen, ist es das erste Standardwerk mit umfassenden Ökobilanzdaten für Baustoffe und Bauteilschichten.
- Scholz: Baustoffkenntnis Werner Verlag, ISBN 3-8041-3451-3
Мөн үзэх
засварлахГадаад холбоос
засварлахГерман:
- Дармштадтын Техникийн их сургууль – Эрчим хүчний хэмнэлттэй барилга төлөвлөх салбар[permanent dead link]
- ХБНГУ- ын барилгын материалын холбоо – Чулуу ба хөрс e.V.
- Барилгын материал ба түүнийг шалгах салбар, Берлиний Техникийн Их Сургууль
- F.A.Finger-Барилгын материал судлалын институт, Баухаус-Ваймар Их Сургууль
- TUM Барилгын хийц ба барилгын материалын сургалт
- Барилгын материалын каталог - Projekt zur herstellerneutralen Katalogisierung von Baustoffen ХБНГУ- ын Техник, эдийн засгийн яамнаас дэмжиж буй төсөл
Австри:
- Австрийн барилгын техникийн институт – Барилгын материалын жагсаалт ÖE (CE-Таних тэмдэг) ба Барилгын материалын жагсаалт ÖA (CE- биш)