Адилбишийн Нэргүй
Адилбишийн Нэргүй (1956 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Буянт-Овоо хэмээх газар төрсөн) -Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш Хүндэт профессор.[1]
Адилбишийн Нэргүй | |
[[Зураг:|frameless|alt=]] | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Төрсөн он | 1956 он |
Төрсөн газар | Монгол улсын Дундговь аймгийн Өлзийт сум |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | Уртын дуучин, СУИС-ийн Хүндэт профессор |
Төрөл садан | Төрсөн ах Ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ, Төрсөн эгч Гавьяат жүжигчин Жамъянгийн Дүнжмаа |
Дуулдаг хэл | Монгол хэл, Япон хэл, Солонгос хэл |
Урсгал | Ардын урлаг |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол Улсын Ардын жүжигчин |
Намтар
засварлахТэрээр малчин Адилбишийн 8 дахь охин болон 1956 онд мэндэлсэн. Тэрээр 1973 онд найман жилийн дунд сургуулиа төгсөн илгээлтээр малчин болсон ондоо “Бүх ард түмний урлагийн үзлэг”-т оролцон Говийн бүсээс улсад шалгарч уртын дуугаараа Алтан медаль хүртэж байжээ. 1974 онд уртын дууны 6 сарын курст суралцан төгсөөд 1975 оны 3-р сард Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга (Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга)-д дуучнаар орсноор Их урлагт анх хөл тавьжээ.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин Намжилын Норовбанзад багшаараа уртын дуу дуулах арга барилыг заалгаж, 20 гаруй жил хамтран дуулжээ.
Түүний Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан гавьяаг үнэлж, 1993 онд Монгол улсын Гавьяат жүжигчин, 2006 онд Ардын жүжигчин цолоор шагнажээ.
Төгссөн сургууль
засварлахОролцсон уралдаан, тэмцээн
засварлах- 1976 онд Уртын дуу дуулаачдын уралдааны “Тэргүүн байр”
- 1988 онд Ардын богинын дууны уралдааны “2-р байр”
- 1990 онд Уртын дуу дуулаачдын улсын уралдааны Тэргүүн байр
- 1991 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин Намжилын Норовбанзадын нэрэмжит уралдаанд Айзам уртын дуу төрлөөр 2-р байр, Бэсрэг дууны төрлөөр 2-р байр
- 1993 онд Морин хуур наадмын тусгай шагнал
Уран бүтээл
засварлах- 1991 онд “Цэцэгт хорвоогийн уянга” бие даасан уран бүтээл
- 1984 онд Сүнжидмаа дуулалт жүжгийн Сүнжидмаагийн дүр
- 1990 онд Тоорой Банди дуулалт жүжгийн гол дүр
- 1994-1995 онд “Монгол түмний дуу-1,2” уран бүтээлд уртын дуугаар оролцсон
- 1996 онд “Уртын дуу” нэртэй CD гаргасан
- 2006 онд “Эрхэм төр” нэртэй CD гаргасан
- 2001 онд “Өлгий нэгт Өлзийт гурван гавъяат” уран бүтээлийн тоглолт
“Дуун цацал”, “Үлэмжийн чанар” зэрэг ҮДБЭЧ одоогоор Үндэсний урлагийн их театрын ээлжит шинэ уран бүтээлүүдэд оролцсоор ирсэн. Герман, Орос, Болгар, Унгар, Чех, Польш, Итали, Франц, Америк, Югослав, Швейцар, Япон, Солонгос, Хятад, Тайвань,Хонконг, Вьетнам, Камбож, Лаос зэрэг 20-оод орноор аялан тоглож Монгол ардын урлагаа сурталчилсан байна.
Гавьяа шагнал
засварлах- 1980 он: Тэргүүний залуу алтан медаль
- 1984 он: Хөдөлмөрийн хүндэт медаль
- 1993 он: Монгол Улсын Гавьяат Жүжигчин
- 2009 он: Монгол Улсын Ардын Жүжигчин цолоор тус тус шагнагджээ.
Өөрийн болон гадаадын тайзнаа дуулсан дуунууд
засварлахМонгол ардын уртын дуу:
засварлах- Уяхан замбуу тивийн наран[2][3]
- Эртний сайхан
- Дуртмал сайхан
- Хэрлэнгийн баръяа
- Алтан Богдын шил
- Сэрүүн сайхан хангай
- Жаргалтайн дэлгэр
- Энх мэндийн баяр
- Жаахан шарга
- Бор тойрмын бялзуухай
- Бор борын бялзуухай
- Эрхэм төр
- Саруул талбай
- Дөмөн
- Зээргэнтийн шил
- Ар хөвчийн унага
- Жороо баахан улаан
- Тоорой банди
- Урьхан хонгор салхи
- Шар талын цэцэг
- Оломгүй далай
- Гөрөөс ээж
- Нарийн сайхан хээр
- Хүрэн толгойн сүүдэр
- Хоёр бор
- Эрдэнэ засгийн унага
Монгол ардын богино дуу
засварлах- Аргагүй амраг
- Дөрвөн уул
- Цэнхэрлэн харагдах уул
- Найман мөнгөн сүйх
- Сүнжидмаа[4]
- Үхэрчин хүү
- Талын таван толгой
- Баян Монгол
- Соёл Эрдэнэ
- Алсын газрын зэрэглээ
- Гарын арван хуруу
- Шансад Лам
- Алиа цагаан даръяа
- Үлэмжийн чанар
- Алтан товруутай зодог
- Ванчин бичээч
- Жонхуу муутуу
- Ширээ нуур
- Үзэсгэлэн гоо
- Дамбийжаа
Гадаад дуу
засварлах- Япон ардын дуу “Исашива”
- Япон ардын дуу “Намбуу нутгийн үхэрчний дуу”
- Япон зохиолын дуу “Хана”
- Япон зохиолын дуу “Саёонара”
- Япон зохиолын дуу “Хойд нутгийн хавар”
- Солонгос ардын дуу “Ариран”
- Солонгос ардын дуу “Туражи”
Зохиолын дуу
засварлах- Алтантуулын хөгжим, Сандуйжавын шүлэг “Санахын жаргал”
- Буян-Оршихын хөгжим, Сүхдоржийн шүлэг “Өхөөрдөж торниулсан үр минь”
- Хунлуйзын хөгжим, шүлэг “Хүслийн хурай”
- Алтантуулын хөгжим, Түдэвдоржийн шүлэг “Аавын сургааль”
- Алтантуулын хөгжим, Алтангэрэлийн шүлэг “Сэтгэлийн ариусал”
- Балжиннямын хөгжим, Ч.Дагвадоржийн шүлэг “Ээж дэлхий хоёр”
- Мөрдоржийн хөгжим “Дөрвөн цагийн тал”
МУАЖ, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н. Жанцанноровын хөгжим, Н. Баянмөнхийн шүлэг "Өлзийт нутаг"[5]
Эшлэл
засварлах- ↑ "Archive copy". Archived from the original on 2012-11-30. Татаж авсан: 2021-03-06.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ https://www.youtube.com/watch?v=fg7YoSzTbcI
- ↑ https://www.youtube.com/watch?v=3iUP1nBOrro
- ↑ https://www.youtube.com/watch?v=7U6fEtygs0s
- ↑ http://dundgobii.blogspot.com/2012/11/blog-post_9318.html