Адилбишийн Дашпэлжээ

Адилбишийн Дашпэлжээ Монгол улсын Ардын Жүжигчин дуурийн дуучин.

Адилбишийн Дашпэлжээ
Төрсөн он1953 он
Төрсөн газарМонгол улсын Дундговь
аймгийн Өлзийт сум
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйлдуучин, жүжигчин
Төрөл саданТөрсөн дүү Ардын жүжигчин А.Нэргүй, Төрсөн эгч Гавьяат жүжигчин Жамьянгийн Дүнжмаа
УрсгалДуурь
Алдар цол
Төр нийгмийн шан
Гавьяат жүжигчин 1996
Ардын жүжигчин 2014

Боловсрол засварлах

1977-1982 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал засварлах

1982 – 2010 онд УДБЭТ-д гоцлол дуучин, 1996-2001 онд УДБЭТ-ын захирал, 2001-2010 онд СУИС-д тэнхимийн эрхлэгч, 2010-2013 онд ХУС-ийн захирал, 2013 оноос УДБЭТ-ын уран сайхны удирдагчаар ажиллаж байна.

Бүтээсэн Дүрүүд засварлах

  • Дж.Пуччини “Чио Чио Сан” Ямадори, Шарплес
  • Дж.Пуччини “Турандот” Панг
  • Дж.Пуччини “Тоска” дуурийн Скарпьяа
  • П.И.Чайковский “Евгений Онегин" Сумангийн дарга
  • П.И.Чайковский “ Иолонта” Роберт
  • Дж.Верди “Трубадур” – Граф Ди Луна
  • Дж.Верди “Отелло” Яго
  • Дж.Верди “Риголетто Риголетто
  • В.Моцарт “Увидаст лимбэ” Папагено
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Юндэн, Худалдаачин
  • Ц.Нацагдорж “Үүлэн заяа” Тэнүүн
  • Г.Дарамзагд “Нүүдлийн замд” Сүрэн
  • Д.Лувсаншарав “Ханбүргэд” Манлай ван Дамдинсүрэн
  • С.Гончигсумаа “Үнэн” Иван
  • Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” Түвд
  • Б.Шарав “Чингис хаан” Тэмүүжин

Кино дэлгэцэнд бүтээсэн дүрүүд засварлах

  • “Намрын халуун өдрүүд” Х.Чойбалсан
  • “Тусгаар тогтнол” Х.Чойбалсан
  • “Мөнх тэнгэрийн хүчин дор” Ши Пи Нян
  • “Төрийн сүлд өршөө” Соном-Очир гүн
  • “Үхэж үл болно Чингис хаан”
  • “Мандухай цэцэн хатан” Өнөболд
  • “Чин ван Ханддорж”
  • “Долоон бурхан харвадаггүй” зэрэг Монголын уран сайхны 10 гаруй кинонд гол дүрийг бүтээсэн.