Гонгорын Хайдав
Гонгорын Хайдав (1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ) - Монголын анхны мэргэжлийн дуурийн дуучдын нэг юм. Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор цолтой. Уянга цээл (тенор) хоолойтой. Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриуудыг дуулсан ба тэрээр Зөвлөлтийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь болно.
Гонгорын Хайдав | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Төрсөн он | 1925 оны 8 сарын 24 |
Төрсөн газар | Монгол улсын Дундговь аймгийн Дэлгэрхангай сум |
Нас барсан он | 2018 оны 12 сарын 28 (93 насалсан) [1] |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | дуучин |
Урсгал | Дуурь, нийтийн |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Гавьяат Жүжигчин Ардын Жүжигчин Хөдөлмөрийн баатар |
1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ.
1948-1958 онд ЗХУ-ын Москва хотноо П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн консерваторид дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгссөн ажээ.
Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ. Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор Г.Хайдав өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж, 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Учир нь тухайн Г.Хайдав Дуурийн театрт ажиллаж байжээ. Анги танхим гэх юм бараг байхгүй. Хоосон танхим, цонхны тавцан дээр хичээлээ эхэлж байжээ. Түүний анхны шавь нь МУАЖ Д.Жаргалсайхан. Анх 16 настай ирж шавь орж байсан бол хожим олон тооны шавьтай болсны заримаас нь дурьдвал: МУАЖ Х.Уртнасан МУГЖ У.Далантай, Х.Үнэнхүү, С.Жавхлан нар ажээ.
Түүний хүү Х.Төмөрбаатар Монголын эстрадын суурийг тавьсан анхдагч нарын нэг билээ. Л.Хайдавын урын сан 700 гаруй дуутай ажээ.
Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү Ленин клубт орос дуу дуулж олныг гайхашруулж байсан тэр цагаас наян гаруй насалсан алтан тайзан дээрээ уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулж явсаар бурхны оронд заларчээ.
Бүтээлүүд
засварлахДуурь
засварлах- Ленский - Евгений Онегин
- Бор - Жаргалын зам
- Юндэн- Учиртай гурван толгой
- Генерал - Эрвээхэй хатагтай
- Хаан - Нессундорма
Уран сайхны кино
засварлахОн | Киноны нэр | Дүр | Тэмдэглэл |
---|---|---|---|
1956 | Манай аялгуу | Дуулалт кино | |
1975 | Алтан соёмбын дуулал | БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойд зориулсан төрийн хүндэтгэлийн концертоор бүтээсэн баримтат-уран сайхны кино | |
1984 | Ялалтын дуун | кино концерт | |
1967 | Хил дээр | Цэвээн | |
1976 | Хүний амь | Содов | |
1984 | Зарлаагүй дайны оршил | Японы ерөнхий сайдын туслах | |
1992 | Чи нэг нь |