Намжилын Норовбанзад
Намжилын Норовбанзад (1931.12.10-2002.12.21) нь Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин юм.
Намжилын Норовбанзад | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Төрсөн он | 1931 он |
Төрсөн газар | Монгол улсын Дундговь аймгийн Гурван сайхан сум |
Нас барсан нь | 2002 оны 12 сарын 21 (71 наслав) |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | дуучин |
Дуулдаг хэл | монгол хэл |
Урсгал | уртын дуу |
Танил үе | 1950-аад он — 2002 он |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Монгол Улсын Ардын жүжигчин Төрийн шагнал |
Тэрээр 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль хүртэж дуучны гараагаа амжилттай эхлүүлжээ. 1993 онд Японы Фүкүокагийн "Азийн соёлын шагнал"-ыг хүртсэн.
Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан түүний гавъяаг үнэлж, 1961 онд Гавьяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1999 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнажээ.
Ажил, амьдрал, шагнал
засварлахТэрээр 1931 оны 12 дугаар сарын 10-нд Дундговь аймгийн Гурван сайхан сумын Сүүдэртийн Улаан овоо гэдэг газар мэндэлжээ. Эцэг нь Дамдин гэдэг боловч тэрээр эх Намжилаар овоглодог байжээ.
1940 онд Дэлгэрцогт сумын бага сургуульд 9 настай элсэн оржээ. 1942 онд эцэг нь нас барж, 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Нийслэлд ирж сайн дурын уран сайханч Норовбанзад "Идэр жинчин" гэж уртын дуу 15 настайдаа дуулж их урлагт хөл тавьсан байна.
Долоон настайгаасаа дуулж эхэлсэн. Зууны манлай уртын дууч Ж.Дорждагва түүний багш байсан гэдэг.
1949 онд зохиолч Намсрайн Банзрагчтай гэр бүл болж 3 хүүхэд төрүүлжээ.
1952-1954 онд аймгийн шүүхэд бичээч, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн зөвлөлд бичээч, бичиг хэргийн эрхлэгч.
1956 онд Монголын бүх ард түмний урлагийн их наадамд алтан медаль
1957 онд Дэлхийн оюутан залуучуудын их наадам (Москва) Сэрүүн сайхан хангай дуугаар алтан медаль хүртжээ.
1957-1990 он хүртэл Улсын Ардын дуу бүжгийн чуулгад гоцлол дуучин.
1957 онд Францын Парист олон улсын ажилчин залуусын фестивалд оролцов.
1960 оны Данийн Копенхагенд Дэлхийн эмэгтэйчүүдийн өдөр - Мартын наймны 50 жилийн ойд зориулсан олон улсын эмэгтэйчүүдийн уулзалтад оролцсон. Манай төлөөлөгчдийг Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга Сүхбаатарын Янжмаа даргалжээ.
1961 оны төмөр үхэр жил Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт "Уяхан замбутивийн наран" дуугаа дуулсан нь өндөр үнэлгээ авчээ.1961 онд Улсын Гавъяат жүжигчин цолоор шагнуулсан.
1969 онд Ардын жүжигчин хүртсэн.
1984 онд Төрийн шагнал хүртсэн
1999 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан
2005 онд Сэрүүн сайхан хангай дуу нь түүний дуулсанаар ЮНЕСКО-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр тодорсон
1960-2002 онд монгол ардын уртын дууг өөрийн орондоо төдийгүй Франц, Дани, Орос, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Бангладеш, Герман, Итали, Чехословак, Унгар, Болгар, Польш, Югослав, АНУ зэрэг орнуудад айлчлан тоглож сурталчлан таниулж байжээ.Ялангуяа Япон улсад 1978-2002 онд олон удаа зочлон тоглож монгол ардын уртын дууны гайхамшигийг танилцуулж байв.
Уран бүтээл
засварлахТүүний репертуарт Монгол ардын уртын дууны охь болсон Сэрүүн сайхан хангай, Уяхан замбуутивийн наран, Эртний сайхан, Дөмөн, Энх мэндийн баяр, Хэрлэнгийн барьяа, Түмэн эх, Өвгөн шувуу хоёр, Дуртмал сайхан, Бор борын бялзуухай, Саруул тал зэрэг дуунаас гадна монгол ардын богино дуу Баян Монгол, Үхэрчин хүү, Үлэмжийн чанар, Манарч байгаа шил, Ганган хар морь, Гоолингоо, Ян тайван гөөгөө зэрэг дуу түүнчлэн Дөрвөн цагийн тал зэрэг дуунуудыг дуулжээ. Сэрүүн сайхан хангай дуу нь түүний дуулсанаар ЮНЕСКО-д бүртгэгджээ.Ард түмний дунд хамгийн алдаршсан дуу нь Уяхан замбутивийн наран мөн.
Н.Норовбанзад уянгалаг цээл хоолой бүхий дуучин, монгол ардын уртын дууны давтагдашгүй уран бүтээлч төдийгүй ардын уртын дууг урлагийн тайзны урлагт хүргэн хөгжүүлэн, мөнхжүүлж өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгожээ.
Монгол ардын уртын дууны эмхтгэл нотны хамт бичсэн Талын морьтны дуу номыг 2000 онд хэвлүүлсэн
Норовбанзадын уртын болон зарим богино дууг
1959 (Зээргэнтийн шил, Москва, Апрелевский завод )
1976 (Хонгор шарга, Цэнгэлийн эгшиг Москва Мелодия)
1979 ( Musical Voices of Asia, Victor, Japan),
1981,1984 (Алтан богдын шил, Бор тойрмын бялзуухай, Уяхан замбуутивийн нар Москва Мелодия) пянз
1994-онд Уяхан замбутивийн нар CD,
Зээргэнтийн шил CD,
Гоолингоо CD
1991 онд Уртын дууны хатан хаан баримтат кино
Зээргэнтийн шил DVD
Treasure of Mongolia DVD