Сормууниршийн Дашдооров

Сормууниршийн Дашдооров (1936 - 1999) нь Монгол улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч цолтой зохиолч байв.

НамтарЗасварлах

С.Дашдооров нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг, Шороотын хөх овооны бууц гэдэг газар мэндэлжээ.

Дэлгэрхангай сумын бага сургууль, Мандалговь хотын дунд сургууль, Улаанбаатар хотын Багшийн сургууль, Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Багш, зохиолч мэргэжилтэй.

Ажилласан байдалЗасварлах

С.Дашдооров нь редактор, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг албан тушаалд ажиллаж байв.

  • 1971-1980 онд Монгол кино үйлдвэрт ерөнхий редактор,
  • 1980-1982 онд Батлан Хамгаалах Яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1983-1995 онд "Цог" сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

БүтээлүүдЗасварлах

Шүлгийн түүвэрЗасварлах

  • Миний ард түмэн (1965)
  • Говийн магтаал (1966)
  • Талд татсан солонго (1967)
  • Хүлэг (1972)
  • Тал бид хоёр (1979)
  • Монгол (1981)
  • Миний нутгийн алаг толгод (1983)
  • Ерөөл дагуулсан зам (1985)
  • Цагийн хур (1990)
  • Мөнгөн шөнийн анир (1997)

Өгүүллэгийн түүвэрЗасварлах

  • Талын гэрэл (1956)
  • Дайны жилийн алим буюу сургуулийн зээрд (1960)
  • Улайран байгаа тэнгэрийн хаяа (1967)
  • Энх улирал ханхлахад (1981)
  • Хөдөөгийн мөнгөн сар (1987)
  • Бидний хорвоо (1991)
  • Нуур нуурын шувууд (1990)

ТуужЗасварлах

  • Өндөр ээж (1967)
  • Талын цуурай (1968)
  • Холын цэнхэр уулс (1968)
  • Айлын хүүхэн Алигэрмаа (1969)
  • Улаан гэрийн Юндэн (1971)
  • Саруул талын ерөөл (1984)
  • Дуут хонгор манхан
  • Урт намар

РоманЗасварлах

  • Говийн өндөр
    • 1-р дэвтэр (1961)
    • 2-р дэвтэр (1970)

НайраглалЗасварлах

  • Өглөө (1957)
  • Хүлэг (1967-68)
  • Монгол
  • Орос тосгон (1970)
  • Гүн Галуутай (1971)
  • Ам цагаан хулгана жил (1980)
  • Казбек (1981-82)
  • 45 оны намар (1981-1982)
  • Миний сулин хээр (1982 )
  • Тангараг (1982)

Кино зохиолЗасварлах

  • Талын цуурай
  • Өндөр ээж
  • Эх бүрдийн домог
  • Нар хиртсэн жил
  • Хайрхан өндөр хаана байна (Чехословак улстай хамтран)
  • Тэнгэрийн муухай арилдаг
  • Их замын эхэнд
  • Саруул талын ерөөл
  • Чимгээгийн төрсөн өдөр
  • Алаг тууж (1996, Дамбын Төрбаттай хамт)

ДуурьЗасварлах

ДууЗасварлах

  • Анхны хайр (Мартагдашгүй намар киноны дуу)
  • Хөдөөгийн баясгалан киноны дуу
  • Зам дээр гээгдсэн цэцэг

Гавьяа ШагналЗасварлах

  • 1975 онд Говийн өндөр романаараа төрийн шагнал хүртсэн.
  • 1998 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.

Цахим холбоосЗасварлах