Английн Премьер лиг
Английн Премьер Лиг /цаашид Премьер лиг гэх/ (Англи: Premier league) нь Англи улсад хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулагддаг өндөр зэрэглэлийн лигийн тэмцээн юм. Английн хөлбөмбөгийн клубүүд лигийн тогтолцоогоор тоглодог бөгөөд дээд лиг нь юм. 20 клуб амжилтаасаа шалтгаалан дэвшин орж ирэх болон доод лиг рүү улирах шатлалаар хувьсч байдаг. Премьер лиг улирлын найдугаар сараас он дамнан тавдугаар сар хүртэл үргэлжлэхдээ баг тус бүр 38 тоглолт хийх ба нийт 380 тоглолт болно. Ихэнхи тоглолтууд Бямба, Ням гарагуудад явагддаг. Английн санхүүгийн зах зээлийн томоохон байр суурийг эзлэгч Barclays Bank лигийг ивээн тэтгэдэг бөгөөд лигийг Barclays Premier League гэж дуудах нь ч бий.
Улс | Англи |
---|---|
Холбоо | УЕФА, Европ |
Байгуулагдсан | 1992 оны 2 сарын 20 |
Багуудын тоо | 20 |
Түвшин | 1 |
Доодхи лиг нь | Хөлбөмбөгийн лигийн АШТ |
Дотоодын цом(ууд) | АХХ-ны Цом Лигийн цом |
Олон улсын цом(ууд) | УЕФА Аваргуудын Лиг УЕФА-гийн Европын лиг |
Одоогийн аваргууд | Манчестер Сити (2018-19) |
Хамгийн олон түрүүлсэн нь | Манчестер Юнайтед (20) |
ТВ-ийн хамтрагч | Sky Sports, ESPN (Англи) |
Вэб хуудас | PremierLeague.com |
2019-20 оны Премьер лиг |
1888 онд үүсгэн байгуулагдсан Английн Хөлбөмгийн лигийн нэг хэгэг Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизийг 1992 оны хоёрдугаар сарын 20-нд Премьер лиг нэршилтэй болгон тоглолтын дүрэмд ч өөрчлөлт оруулсан албан ёсны байгуулагдсан өдрийг дээрх хугацаагаар тооцдог. Дэлхийн хамгийн их мөнгөний эргэлт явагдаж байдаг энэ лиг нь 2007-08 оны улиралд л гэхэд 1.93 тэрбум фунтын (3.15 тэрбум долларын) орлого орсон баримт байдаг ажээ. Европын лигүүдийн эхэнд бүхий л үзүүлэлтээрээ сүүлийн таван жил явж байгаа бөгөөд Испаний Ла Лиг болон Италийн Сериа А лиг дараа нь жагсдаг билээ.
Нийтдээ 44 клуб Премьер лигт өрсөлдөж байсан ч өдгөөг хүртэл Арсенал (3 ), Блэкберн Роверс (1), Челси (3), Манчестер Юнайтед (12)Манчестер Сити(2) гэсэн дөрвөн клуб л түрүүлсэн түүхтэй. Сүүлд 2013-2014 улиралд Манчестер Сити баг түрүүлсэн.
Түүх
засварлах1980 оны сүүлээр Англид хөлбөмбөг уналтын байдалтай байв. Английн клубтэй холбогдолтой болж бүтэхгүй асуудлууд үүсэх болов. Цэнгэлдэх хүрээлэнгийн тоног төхөөрөмжийг эвдлэн сүйдлэж, танхайрах балмад үйлдлүүд газар авч даамжиран 1985 оны Бельгийн нийслэл Брюссель хотын Эйзелийн цэнгэлдэх хүрээлэндэх тоглолтын үеэр английн хөгжөөн дэмжигчдийн өдүүлсэн олныг цочроосон эмгэнэлт байдлаас болж английн клубүүдийг Европын бүхий л тэмцээнүүдийг оролцохыг таван жилийн туршид хорьсон явдалтай холбоотой билээ[1]. Дээрх уналтын үеүдэд 1888 оноос түүхтэй хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз нь Английнхаа хөлбөмбөгийн тэргүүн лиг байсаар байсан ч Италийн Сериа А, Испаний Ла Лигийн үзэгчдийн тоо болон орлого ашгаас давдаггүй байлаа. Английн тоглогчид нь ч гадагшаа гарч тоглох нь олширох болжээ. 1990 онд дээрх эсрэг чиг хандлага Англичуудын ДАШТ-ий хагас шигшээ хүртэл явсан, английн клубүүдийн тэмцээнүүдэд оролцох эрх сэргэсэн болон 1989 оны Хиллсборийн цэнгэлдэхийн хэрэг дээр ажилласан шүүгч Тейлорийн мэдэгдэл зэргээс шалтгаалан буурах болжээ[2]. Энэ үеэс английн хөлбөмбөг сэргэж эхэлсэн гэдэг.
Ивээн тэтгэгч
засварлах1993 оноос Премьер лиг ивээн тэтгэгч нартай болж эхэлсэн байна. Лигийг ивээн тэтгэгчийн нэртэй холбон нэрлэдэг заншилтай болжээ. Доор ивээн тэтгэгдийн нэрсийг үзүүлэв:
- 1993–2001: Шар айрагны Carling брэнд (FA Carling Premiership)
- 2001–2004: Barclaycard кредит карт (Barclaycard Premiership)
- 2004–2007: Barclay санхүүгийн үйлчилгээний компани (Barclays Premiership)
- 2007–present: Barclay (Barclays Premier League) [3]
Санхүү
засварлах2010 оны дөрөвдүгээр сарын 21-нд Хатан хаан II Элизабет нэрэмжит шагналаа Премьер лигт хүртээжээ. Хатан хаан уг шагналаа Английн хөлбөмбөг болон Нэгдсэн Вант Улсын телевизийн байгууллагуудад оруулж буй онцлох хувь нэмрийг харгалзан хүртээжээ.
2007-08 онд Премьер лигийн клубүүдийн нийт орлого 1.93 тэрбум фунт стерлингийн орлого олсноор дэлхийн хөлбөмбөгийн лигүүдийн хамгийн их орлоготнуудын жагсаалтыг тэргүүлүүлсэн юм.
Цаашлаад Премьер лиг дэлхийн өндөр орлоготой спортын лигүүдийн дөрөвдүгээрт буюу Хойд Америкийн тэргүүлэх гурван лигийн (Хөлбөмгийн үндэсний лиг - NFL, Мэргэжлийн Бейсболын лиг - MLB, Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны лиг - NBA) ард бичигддэг бөгөөд тавдугаарт Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) бичигддэг ажээ.
Премьер лигийн орлого үндсэн эх үүсвэр нь мэдээж цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэхээр ирэгчид билээ. 2008-09 оны улиралд тоглолт бүрийг дунджаар 35,632 үзэгч үзсэн гэх судалгаагаар мэргэжлийн спортын хамгийн их үзэгчидтэй лигүүдийн тавдугаар үзүүлэлт болсон юм. Жагсаалтад Сериа А болон Ла Лигийг ардаа орхисон ч Германы Бундеслигийн өмнө гарч чадаагүй юм.
Мэдээллийн хэрэгслүүд
засварлахАнгли болон Ирландад
засварлахАнглийн BSkyB телевиз 1992 оноос Премьер лигийн тоглолтын гол хэрэгсэл болж байв. Тус телевиз таван улирлын туршид 304 сая паундын төлбөрийг лигт төлөн үзүүлж байсан бол, 1997-98 оны улирлаас эхлэн 670 сая фунтээр дөрвөн жилийн туршид дамжуулж байв. Лигтэй үзэглэсэн гурав дахь гэрээ 1.024 тэрбум фунтээр хүчинтэй болж 2001-02 болон 2003-04 оны улирал хүртэл үйлчилжээ. 2004-05 болон 2006-07 оны улирал хүртэлх хугацаанд дамжуулахад гурав дахь гэрээний хөлс 320 сая фунтээр хямдарсан бол 2006 оны наймдугаар сард лигийн хувьд монопол болсон түүхтэй. BBC телевиз лигийн тоглолтуудын онцлох мэдээллүүдийг бэлтгэхийн тулд 171.6 сая фунт төлж гурван жил дамжуулж байгаад одоо 105 сая фунт төлдөг ажээ. Сүүлд ESPN телевиз Премьер лигтэй гэрээ байгуулан хамтран ажиллах болсон.
Дэлхий даяар
засварлахПремьер лигийг SkySport телевизийн долгионыг ашиглах албан ёсны эрх бүхий 94 орны 130 орчим телевиз байдаг. Премьер лигийн шууд тоглолтыг 202 орны хагас тэрбум гаруй үзэгч үздэг гэсэн судалгаа бий.
Интернетийн хуудас
засварлах2002 оны дөрөвдүгээр сард Премьер лиг албан ёсны www.premierleague.com интернет хуудастай болжээ.
Их дөрвөлийн ноёрхол
засварлахУлирал | А | Ч | Л | М |
---|---|---|---|---|
1992–93 | 10 | 11 | 6 | 1 |
1993–94 | 4 | 14 | 8 | 1 |
1994–95 | 12 | 11 | 4 | 2 |
1995–96 | 5 | 11 | 3 | 1 |
1996–97 | 3 | 6 | 4 | 1 |
1997–98 | 1 | 4 | 3 | 2 |
1998–99 | 2 | 3 | 7 | 1 |
1999–2000 | 2 | 5 | 4 | 1 |
2000–01 | 2 | 6 | 3 | 1 |
2001–02 | 1 | 6 | 2 | 3 |
2002–03 | 2 | 4 | 5 | 1 |
2003–04 | 1 | 2 | 4 | 3 |
2004–05 | 2 | 1 | 5 | 3 |
2005–06 | 4 | 1 | 3 | 2 |
2006–07 | 4 | 2 | 3 | 1 |
2007–08 | 3 | 2 | 4 | 1 |
2008–09 | 4 | 3 | 2 | 1 |
2009–10 | 3 | 1 | 7 | 2 |
2010–11 | 4 | 2 | 6 | 1 |
Эхний дөрвөн баг |
16 | 11 | 12 | 19 |
Нийт 19 тэмцээн |
|}
1996-97 оны улирлаас эхлэн их дөрвөл (Арсенал, Челси, Ливерпүүл болон Манчестер Юнайтед) лигээсээ байнга УЕФА Аваргуудын Лигт шалгаран оролцох болсон юм[5]. Английн лигийн эхний дөрвөн байр эзэлсэн клубүүдийг оролцуулах эрхтэй байх бөгөөд Ливерпүүлчүүдийг 2005 оны Аваргуудын лигт түрүүлсний дараахь дөрвөн жил дараалан их дөрвөлийн баг тус бүр аваргын төлөөх тоглолтонд шалгарсан амжилтыг үзүүлж байв. Энэ буухиа 2010 онд Арсенал болон Манчестер Юнайтедийн дөрөвний шигшээгээс хасагдсанаар түр зогссон билээ. 1994-95 оны улиралд Блэкберн Роверс түрүүлснээс хойш өдгөөг хүртэл Манчестер Юнайтед (арван нэгэн түрүүнийхээ наймыг нь), Арсенал болон Челси (тус бүр гурван удаа) клубүүд ээлжлэн түрүүлжээ. Их дөрвөлийн хувьд дэлгэрүүлбэл, Манчестер Юнайтед Премьер лигийн бүтцэд шилжсэнээс хойш эхний гурван байраас ер бууж байгаагүй бөгөөд Ливерпүүл 1990 оноос хойш түрүүлж байгаагүй. Их дөрвөлийн гурван баг Аваргуудын лигийн сүүлийн улирлын гуравт нь хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүлжээ. 2003-04 онд Арсенал клуб лигийн бүхий л тоглолтонд нэг Ялагдалгүй[6]-гээр улирлыг дуусгасан нь 1888-89 онд Престон Норт Энд клубийн амжилтыг давтсаж байсан бол Челси улирлыг хамгийн их оноотойгоор (95)[7] дуусгаж түүхэн амжилтын эзэн болж байв. Түүнчлэн их дөрвөлийнхөн ээлжлэн сүүлийн зургаан жилийн Аваргуудын лигт шөвгөрөхдөө 2005 (Ливерпүүл) болон 2008 (Манчестер Юнайтед) онуудад түрүүлсэн бол 2006 (Арсенал), 2007 (Ливерпүүл), 2008 (Челси), 2009 (Манчестер Юнайтед) онуудад аман хүзүүдсэн түүхтэй. 2010-11 оны улиралд Манчестер Юнайтед түрүүлж удаахь байрт Челси, Манчестер Сити, Арсенал багууд орсон билээ.
2010–11 оны гишүүд
засварлахПремьер лигийн 2011–12 улиралаар өрсөлдөх 20 багийн нэрс.
Клуб |
Байрлал 2010–11 |
Тэргүүн дивиз дэх эхний улирал |
Тэргүүн дивизэд өрсөлдөж байсан тоо |
Премьер лигт өрсөлдсөн улирлын тоо |
Тэргүүн дивизэд тасралтгүй шалгарсан бол анхны улирал |
Тэргүүн дивизийн түрүү |
Тэргүүн дивизэд хамгийн сүүлд түрүүлсэн нь |
---|---|---|---|---|---|---|---|
Арсенала,б | 4 дүгээр байр | 1904–05 | 95 | 20 | 1919–20 | 13 | 2003–04 |
Астон Виллаа,б | 9 дүгээр байр | 1888–89 | 101 | 20 | 1988–89 | 7 | 1980–81 |
Блэкберн Роверса | 15 дугаар байр | 1888–89 | 72 | 18 | 2001–02 | 3 | 1994–95 |
Болтон Уондерерс | 14 дүгээр байр | 1888–89 | 73 | 13 | 2001–02 | 0 | т/б |
Вест Бромвич Альбион | 11 дүгээр байр | 1888–89 | 73 | 6 | 2010–11 | 1 | 1919–20 |
Вулверхэмптон Уондерерс | 17 дугаар байр | 1888–89 | 63 | 4 | 2009–10 | 3 | 1958–59 |
Куинз Парк Рейнжерсa | Лигийн АШТ-ий 1-р байр | 1968–69 | 22 | 5 | 2011–12 | 0 | т/б |
Ливерпүүла,б | 6 дугаар байр | 1894–95 | 97 | 20 | 1962–63 | 18 | 1989–90 |
Манчестер Ситиа | 3 дугаар байр | 1899–1900 | 83 | 15 | 2002–03 | 2 | 1967–68 |
Манчестер Юнайтеда,б | 1 дүгээр байр | 1892–93 | 87 | 20 | 1975–76 | 19 | 2010–11 |
Норвич Ситиa | Лигийн АШТ-ий 2-р байр | 1972–73 | 22 | 5 | 2011–12 | 0 | т/б |
Ньюкасл Юнайтед | 12 дугаар байр | 1898–99 | 81 | 18 | 2010–11 | 4 | 1926–27 |
Сандерленд | 10 дугаар байр | 1890–91 | 81 | 11 | 2007–08 | 6 | 1935–36 |
Сток Ситиб | 13 дугаар байр | 1888–89 | 56 | 4 | 2008–09 | 0 | т/б |
Суонси Сити | Лигийн АШТ-ий 3-р байр | 1981–82 | 3 | 1 | 2011–12 | 0 | т/б |
Тоттенхэм Хотспура,б | 5 дугаар байр | 1909–10 | 71 | 20 | 1978–79 | 2 | 1960–61 |
Уиган Атлетикб | 16 дугаар байр | 2005–06 | 7 | 7 | 2005–06 | 0 | т/б |
Фулхэмб | 8 дугаар байр | 1949–50 | 23 | 11 | 2001–02 | 0 | т/б |
Челсиа,б | 2 дугаар байр | 1907–08 | 77 | 20 | 1989–90 | 4 | 2009–10 |
Эвортона,б | 7 дугаар байр | 1888–89 | 109 | 20 | 1954–55 | 9 | 1986–87 |
- Бирмингем Сити, Блэкпүүл болон Вест Хэм Юнайтед багууд нь 2011-12 оны улиралд Лигийн АШТ-д улирах болсон бол Куинз Парк Рейнжерс, Норвич Сити болон Суонси Сити багууд нь 2011-12 оны Премьер лигт дэвшин тоглох гэж буй. Суонси нь Премьер лигт дэвшин тоглох гэж буй анхны Уэльс баг юм.
- Түлхүүр үг
а: Премьер лигийн сангийн гишүүд
б: Премьер лигээс доош унаж байгаагүй
т/б: түрүүлж байгаагүй
Тоглогчид
засварлахД/д | Тоглогч | Гараа |
---|---|---|
1 | Райан Гиггз | 573 |
2 | Дэвид Жэймс | 572 |
3 | Гэри Спид | 535 |
4 | Сол Кэмпбелл | 503 |
5 | Фрэнк Лампард | 491 |
6 | Эмиль Хески | 488 |
7 | Пол Скоулз | 466 |
8 | Жейми Каррагер | 463 |
9 | Фил Невилл | 460 |
10 | Алан Ширер | 441 |
(тодруулсан нь одоо тоглож байгаа гэсэн утгыг илэрхийлж буй).[8] |
Премьер лигт 1992-93 оны улирлаас эхлэн гадаад тоглогчид тоглох болжээ[9]. 2000-01 онд Премьер лигийн нийт тоглогчдын 36 хувь нь гадаадын тоглогчид байсан ба цааш өссөөр 2004-05 онд 45 хувь болсон юм. 2005 оны хоёрдугаар сарын 14-ний Арсеналын тоглолтын багийн бүрэлдэхүүнд 16 гадаад тоглогчид байжээ.[10] Англи биш таван дасгалжуулагч баг удирдан Премьер лигт түрүүлгэсэн байх юм. Үүнд: Шотландын Алекс Фергюсон (Манчестер Юнайтед, арван нэг түрүүлгэсэн) болон Кэнни Далглиш (Блэкберн Роверс, нэг түрүүлгэсэн), Францын Арсен Венгер (Арсенал, гурав түрүүлгэсэн), Италийн Карло Анчелотти (Челси, нэг удаа түрүүлгэсэн), Португалийн Жозе Моуринью (Челси, хоёр түрүүлгэсэн) нар юм.
260 гаруй тоглогч гадаадын лигүүдэд тоглодогоос 101 нь Английн лигүүдэд тоглодог гэсэн судалгаа 2002 оны ДАШТ-ий үеэр гарчээ.
Премьер лигийн телевизийн сувгуудтай байгуулсан гэрээний хөлс байнга өсдөгтэй холбогдон лигийн тоглогчдын цалин хөлс дагаад огцом өсөх хандлагатай болж иржээ. Анхлан Премьер лигийн тоглогчдын жилийн дундаж цалин 75000 фунт[11] байж байгаад арван жилийн туршид дунджаар 20 хувь өссөөр[12] 2003-04 оны улиралд 676000 фунт болсон байв.[13]
1992 онд Соутхэмптон клубийн довтлогч Алан Ширерийг 3 сая фунтын гэрээ байгуулан худалдан авсан Блэкберн Роверс клубийн наймаа Премьер лигийн анхны Англи тоглогчийн солилцоо байв.[14] Алан Ширер нь 1996 онд Ньюкасл Юнайтед клуб рүү 15 сая фунтээр очсон нь дэлхийн солилцоо наймааны хамгийн өндөр болж байв. Үүнээс дараахан Рио Фердинанд Лидс Юнайтедад очихдоо 18 саяын үнээр дээрх үнийг давсан ч гурван жилийн туршид англичуудын хувьд өндөр үнийг тогтоож чадаагүй юм. Манчестер Юнайтед Руд ван Нистелрой, Хуан Себестьян Верон болон Рио Фердинанд нартай гэрээ байгуулсан нь дараалан гэрээ байгуулсан нь наймааны дээд үнийг тус тус тогтоосон юм.[15][16] 2006 оны тавдугаар сард Челси баг Андрей Шевченког Милан клубээс 30 сая фунтын гэрээгээр авсан нь дээд үнэ болжээ.[17] Энэ үнийг 2008 есдүгээр сарын нэгний Робиног Манчестер Сити клубын Реал Мадридаас худалдан авсан гэрээний 32.5 сая фунтээр давсан юм.[18] Одоо дээд үнийг Манчестер Юнайтедтай байгуулсан Реал Мадридын гэрээний үнэ тогтоосон байгаа. Энэ бол Кристиано Рональдог 80 сая фунтээр худалдан авсан үнэ билээ.[19]
Өнгөрсөн улирал Портсмут клубт хаалгачаар алба хашиж байсан Дэвид Жеймс Премер лигт хамгийн олон тоглолтонд оролцсон байдаг ба 2009 оны хоёрдугаар сарыг хүртэл Гэри Спид 535 гараагаараа энэ амжилтын эзэн байсан юм.[20]
Олон гоол оруулсан тоглогчид
засварлахД/д | Тоглогч | Гоол |
---|---|---|
1 | Алан Ширер | 260 |
2 | Эндрью Коул | 187 |
3 | Тьерри Анри | 174 |
4 | Робби Фаулер | 162 |
5 | Лес Фердинанд | 149 |
Майкл Оуэн | 149 | |
7 | Тедди Шерингем | 147 |
8 | Фрэнк Лампард | 139 |
9 | Жимми Флойд Хассельбайнк | 129 |
10 | Дуайт Йорк | 123 |
Робби Кин | 123 | |
(бичмэлээр ялгасан нь одоо тоглож байгаа гэсэн утгыг илэрхийлж буй), тодруулсан нь Премьер лигт тоглож буй).[8] |
Премьер лигт тухайн жил олон гоол оруулсан нэг тоглогчид Премьер лигийн Алтан шаахай шагналыг олгодог. Олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтыг Блэкберн Роверс болон Ньюкасл Юнайтед клубүүдэд тоглож байсан довтлогч Алан Ширер 260 гоолоороо тэргүүлдэг. Ширер Премьер лигийн 14 улирлын тоглолтод тоглохдоо 10 улиралд дараалан арваас дээш гоол оруулж байсан ба гурван удаа алтан шаахайн шагналыг хүртсэн төдийгүй 1995-96 оны улиралд Ширер Премьер лигт 100 дахь гоолоо оруулсан анхны тоглогч болж байсан түүхтэй. Түүнээс хойш 17 тоглогч 100 дахь гоолоо оруулсан билээ.[21]
1992-93 оны Премьер лигийн тоглолтоос хойшхи алтан шаахайг хүртсэн 13 тоглогч байдаг ба Тьерри Анри дөрвөн удаа авахдаа гурав дараалан авч авч байсан түүх бий. Алан Ширер гурван удаа, Майкл Оуэн, Жимми Флойд Хассельбайнк, Дидьер Дрогба нар тус бүр хоёр удаа шагнагдсан байдаг ба Эндрью Коул (Ньюкасл Юнайтед, 1993-94) болон Алан Ширер (Блэкберн Роверс, 1996-97) нар хамгийн олон гоол оруулж (34) шагналын эзэд болцгоож байв. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тоглогчдын хувьд Кристиано Рональдо 2007-08 оны улиралд 31 гоол оруулж шагналын эзэн болж, дээд амжилтыг тогтоож байв. Челсигийн Фрэнк Лампард Премьер лигт нийт 129 гоол оруулсан байгаа нь хагас хамгаалагчдынхаа дээд амжилт нь юм.
Премьер лигийн нэг тоглолтонд хамгийн их гоол орсон тоглолтоор Портсмут болон Рединг клубүүдийн тоглолт бүртгэгддэг. 2007 оны есдүгээр сарын 29-нд болсон уг тоглолт 7-4 харьцаагаар Портсмутын ялалтаар өндөрлөжээ. Тав, нэг тоглолтонд нэг тоглогчийн оруулсан гоолын дээд тоо. Энди Коул, Алан Ширер болон Жермейн Дефо[22] нар таван гоолыг нэг тоглолтонд оруулж байв. Манчестер Юнайтедийн Райан Гиггз Премьер лигийн бүхий л улирлын тоглолт буюу 18 улирал бүрт гоол оруулсан цор ганц тоглогч юм.[23]
Шагнал
засварлахЦом
засварлахПремьер лигийн 25 кг-ийн жинтэй, 76 см-ийн өндөртэй, 43 см-ийн өргөнтэй, 25 см-ийн хонхор цомыг тансаг үнэт эдлэлийн Asprey компани урлажээ. Цомын их биеийг цагаан мөнгө болон алтны түрхэцээр бүрж, плинт хэлбэрийн оройн дотор хэсгийг малахитаар бүрж гадна талыг хагас үнэт чулуунуудаар шигтгэсэн байна. Плинтэн оройг тойруулан мөнгөн бүслүүр татсан байх ба түрүүлж байсан клубүүдийн нэрсийг бичдэг байна. Ногоон малахит нь өрсөлдөөний талбайг илтгэдэг.[24] Цомын ерөнхий хэлбэрийг Английн хөлбөмбөгийн бэлгэдэл "Гурван Арслан"-гаас сэдэвлэжээ. Хоёр арсланг цомын бариулан хэсэгт бэхэлсэн байх ба түрүүлсэн багийн ахлагч алтан титмийг зүүж цомыг өргөснөөр гурав дахь арслан тодордог гэж бэлгэддэг.
Цомын тусгайлан хийсэн алтан хувилбарыг 2004 онд нэг ч ялагдалгүй түрүүлсэн Арсеналд өгч байжээ.[25]
Сарын болон жилийн шагналууд
засварлахЦомын эздэд ялагчдын медаль зүүж өгдөг. Түүнчлэн Премьер лигт сар болгон онцлох дасгалжуулагч, онцлох тоглогчийг шалгаруулан шагнадаг ба жил болгон Оны онцлох дасгалжуулагч, Алтан шаахай болон Алтан бээлийн шагналыг тус тус олгодог.
Эшлэл
засварлах- ↑ "1985: English teams banned after Heysel". BBC Archive. 31 May 1985. Татаж авсан: 8 August 2006.
- ↑ "The Taylor Report". Footballnetwork. Archived from the original on 16 Аравдугаар сар 2006. Татаж авсан: 22 November 2007.
- ↑ "Barclays renews Premier sponsorship". Barclays. 23 October 2009. Archived from the original on 25 Аравдугаар сар 2009. Татаж авсан: 23 October 2009.
- ↑ Football Club History Database
- ↑ "The best of the rest". ESPNsoccernet. 29 January 2007. Archived from the original on 23 Арван хоёрдугаар сар 2007. Татаж авсан: 27 November 2007.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Hughes, Ian (2004-05-15). "Arsenal the Invincibles". BBC Sport. Татаж авсан: 2008-08-11.
- ↑ "Mourinho proud of battling finish". BBC. 2005-05-13. Archived from the original on 2009-01-16. Татаж авсан: 2006-12-28.
- ↑ 8.0 8.1 "Barclays Premier League Statistics". Premier League. Archived from the original on 3 Арван хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 30 May 2011.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Ron Atkinson (23 August 2002). "England need to stem the foreign tide". London: The Guardian. Archived from the original on 8 Арван хоёрдугаар сар 2008. Татаж авсан: 10 August 2006.
{{cite news}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Wenger backs non-English line-up". BBC. 14 February 2005. Татаж авсан: 10 August 2006.
- ↑ "Forty factors fuelling football inflation". London: The Guardian. 31 July 2003. Татаж авсан: 8 August 2006.
- ↑ "Wages fall, but Premier League still spend big". ESPN Soccernet. 1 June 2006. Archived from the original on 23 Арван хоёрдугаар сар 2007. Татаж авсан: 8 August 2006.
{{cite news}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ O'Connor, Ashling (8 June 2005). "The billion-pound revolution". London: The Times. Archived from the original on 8 Гуравдугаар сар 2007. Татаж авсан: 8 August 2006.
- ↑ "From £250,000 to £29.1m". London: Observer. 5 March 2006. Татаж авсан: 2 December 2007.
- ↑ "Veron and Other Top Transfers". 4thegame. Татаж авсан: 2 December 2007.
- ↑ "Leeds sell Rio for £30 million". London: Daily Telegraph. 21 July 2002. Татаж авсан: 2 December 2007.
- ↑ "Chelsea complete Shevchenko deal". BBC. 31 May 2006. Татаж авсан: 2 December 2007.
- ↑ "Man City beat Chelsea to Robinho". BBC Sport. 1 September 2008. Татаж авсан: 2 September 2008.
- ↑ "Man Utd accept £80m Ronaldo bid". BBC. 2009-06-12. Татаж авсан: 2009-06-12.
- ↑ Fletcher, Paul (14 February 2009). "Portsmouth 2-0 Man City". BBC Sport. Татаж авсан: 14 February 2009.
- ↑ Becky Gamester. "Super Shearer". BBC. Татаж авсан: 10 December 2007.
- ↑ "Tottenham 9 - 1 Wigan". BBC. 2009-11-22. Archived from the original on 2016-01-12. Татаж авсан: 2009-11-23.
- ↑ "Ryan Giggs goal makes him only person to score in all PL seasons trivia". sportsbusiness.com. Archived from the original on 13 Есдүгээр сар 2012. Татаж авсан: 21 November 2009.
- ↑ "Barclays Premier League Trophy in city". Express India. 26 February 2008. Archived from the original on 3 Тавдугаар сар 2008. Татаж авсан: 21 May 2008.
- ↑ http://www.gettyimages.com/detail/51204716/Getty-Images-Sport