Фил Невилл
Филип Жон Невилл (Англи: Philip John Neville, 1977 оны нэгдүгээр сарын 21-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин бөгөөд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглож байв. Фил одоо Эвертон багийн ахлагчаар арын бүсийн хамгаалагч
хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчын байрлалд тоглож байгаа ба түүний ах Гари Невилл нь Манчестер Юнайтед багийн ахлагчаар ихэр Трейси Невилл нь нетболын спортын үндэсний шигшээ багт тус тус тоглодог билээ.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Филип Жон Невилл[1] | ||
Өндөр | 5 ft[convert: unknown unit][2][3] | ||
Байрлал | Арын бүсийн хамгаалагч Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Эвертон | ||
Дугаар | 18 | ||
Өсвөрийн баг | |||
1990–1994 | Манчестер Юнайтед | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1994–2005 | Манчестер Юнайтед | 263 | (5) |
2005– | Эвертон | 166 | (3) |
Шигшээ баг‡ | |||
Английн шигшээ баг (21-ээс доош нас) | 7 | (0) | |
2007 | Английн шигшээ баг (B баг) | 1 | (0) |
1996–2007 | Англи | 59 | (0) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 01:40, 2010 оны 5 сарын 2 (UTC). † Гараа (Гоол). |
Ах Гари Невиллийн хамт Манчестер Юнайтед багт өсвөрийн багаас гараагаа эхлэсэн Невилл Манчестер Юнайтед багт тоглож байхдаа Премьер лигт зургаа, Английн цомд гурван тус тус түрүүлэхийн сацуу Европын цомыг хүртэж байв.
2005 оны наймдугаар сарын 4-нд Невилл одоогийн баг Эвертонтой таван жилийн гэрээг 3.5 сая фунт стерлингээр байгуулан элсэж байв. Улмаар Эвертоны бүрэлдэхүүнд ахлагч болоод анхны тоглолтоо 2006 оны арваннэгдүгээр сарын 29-нд ахынхаа ахласан Манчестер Юнайтед багийн эсрэг хийж, Премьершипт онцлог үйл явдлын эзэд болж байв.[4] Харин анхны гоолоо 2006 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ньюкасл Юнайтед багийг 3–0 харьцаагаар хожсон тоглолтонд оруулж байсан байна.[5]
Невилл Английн шигшээ багт 1996 онд дуудагджээ. Шигшээ багаа төлөөлөн Евро-1996, Евро-2000 болон Евро-2004 тэмцээнүүдэд оролцож байсан ч Дэлхийн цомд гараанд гарч байгаагүй юм. Шигшээ багтаа 59 тоглолтонд оролцохдоо 23 удаад нь сэлгээгээр тогложээ.
Үзүүлэлтүүд
засварлахБаг | Улирал | Лиг | Цом | Лигийн цом | Европ | Бусад[6] | Бүгд | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Манчестер Юнайтед | 1994–95 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
1995–96 | 24 | 0 | 7 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
1996–97 | 18 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 24 | 0 | |
1997–98 | 30 | 1 | 3 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 42 | 1 | |
1998–99 | 28 | 0 | 7 | 0 | 2 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 44 | 1 | |
1999–2000 | 29 | 0 | – | 0 | 0 | 9 | 0 | 5 | 0 | 43 | 0 | ||
2000–01 | 29 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 38 | 1 | |
2001–02 | 28 | 2 | 2 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 38 | 2 | |
2002–03 | 25 | 1 | 2 | 1 | 4 | 0 | 12 | 0 | 0 | 0 | 43 | 2 | |
2003–04 | 31 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 7 | 1 | 1 | 0 | 43 | 1 | |
2004–05 | 19 | 0 | 5 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 34 | 0 | |
Бүгд | 263 | 5 | 31 | 1 | 17 | 0 | 65 | 2 | 10 | 0 | 386 | 8 | |
Эвертон | 2005–06 | 34 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 43 | 0 |
2006–07 | 35 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 1 | |
2007–08 | 37 | 2 | 0 | 0 | 5 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 48 | 2 | |
2008–09 | 37 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 47 | 0 | |
2009–10 | 22 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 25 | 0 | |
Бүгд | 165 | 3 | 13 | 0 | 9 | 0 | 14 | 0 | 0 | 0 | 187 | 3 | |
Нийт | 428 | 8 | 44 | 1 | 26 | 0 | 79 | 2 | 10 | 0 | 576 | 11 |
Шагналууд
засварлахМанчестер Юнайтед
засварлах- Премьер лиг (6): 1995–96, 1996–97, 1998–99, 1999–2000, 2000–01, 2002–03
- Английн цом (3): 1995–96, 1998–99, 2003–04
- АХХ-ны Коммунити Шиелд (3): 1996, 1997, 2003
- УЕФА Аваргуудын Лиг (1): 1998–99
- Тив хоорондын цом (1): 1999
Эшлэл
засварлах- ↑ Hugman, Barry J. (2005). The PFA Premier & Football League Players' Records 1946–2005. Queen Anne Press. p. 454. ISBN 1-85291-665-6.
- ↑ Hugman, Barry J., ed. (2008). The PFA Footballers' Who's Who 2008–09. Edinburgh: Mainstream Publishing. p. 310. ISBN 978-1-84596-324-8.
- ↑ Rollin, Glenda; Rollin, Jack, eds. (2008). Sky Sports Football Yearbook 2008–2009. London: Headline Publishing Group. p. 471. ISBN 978-0-7553-1820-9.
- ↑ Ferguson gamble pays off on non-vintage night[permanent dead link]
- ↑ "Everton 3–0 Newcastle". BBC. 30 December 2006. Татаж авсан: 4 September 2009.
- ↑ АХХ-ны Коммунити Шиелд, УЕФА-гий Супер цом, Тив хоорондын цом, Клубүүдийн ДАШТ
- ↑ Endlar, Andrew. "Phil Neville". StretfordEnd.co.uk. Татаж авсан: 26 January 2009.
Холбоос
засварлах- Фил Невиллийн шог зураг
- Фил Невилл - Soccerbase
- TheFA.com буюу Английн хөлбөмбөгийн холбооны вэбсайт дахь профайл