Хөлбөмбөгийн Челси баг (англ. Chelsea Football Club) нь Английн хөлбөмбөгийн баг бөгөөд Лондон хотын баруун хэсэгт оршдог юм. Тус баг нь 1905 онд байгуулагдсанаас хойшхи хугацаанд Премьер лиг болон Английн хөлбөмбөгийн тэргүүн дивизүүдэд тогтмол тоглосоор ирсэн түүхтэй. Челси баг нь «Английн аварга» багаар 4 удаа тодорч, «АХХ-ны цомд» 6, «Лигийн цомд» 5, «УЕФА лигүүдийн аваргуудын цомд» 2[2] удаа тус тус түрүүлж байсан. Тэдний анхны амжилт нь 1955 онд лигтээ тэргүүлсэн явдал юм. Тэд 2012 онд анхны Аваргуудын Лигийн цомоо авсан, Английн алдартай багуудын нэг юм.
Челсигийн тоглогчид 1905 онд
Анх 1904 онд Английн бизнесмен Гас Мирс хөнгөн атлетикийн цэнгэлдэх хүрээлэн байсан Стэмфорд Бриджийг худалдан авч
хөлбөмбөгийн цэнгэлдэх болгов. Тэрээр үнэндээ энэ цэнгэлдэхээ Фулхэм клубт түрээслүүлэх бодолтой байсан бөгөөд уг саналаа Фулхэмд тавьсан хэдий ч татгалзсан хариу авсан байна . Үүний дараа Гас Мирс өөрийн гэсэн хөлбөмбөгийн клубтэй болохоор шийдээд Стэмфорд Бридж Х.Б, Лондон Х.Б, Кэнсингтон Х.Б зэрэг нэрсийн аль нэгээр нь нэрлэхээр болж байсан ч сүүлдээ Челси гэж нэрлэжээ. Челси клуб 1905 оны 3 сарын 10-нд Фулхэм гудамж дахь The Rising Sun(одоо нэр нь The Butcher's Hook болсон) бааранд албан ёсоор байгуулагджээ.[3] Челси байгуулагдсанаасаа хойш 1905 оны 9 сарын 4-нд Ливерпүүл клубтэй нөхөрсөг тоглолтоо хийж 4-0 ийн харьцаагаар хожжээ. Үүнээс 2 хоногийн дараа Английн хөлбөмбөгийн 2-р лиг дэхь анхны тоглолтоо Стокпорт Каунти багтай хийж 0-1 ээр хожигдсон байна. Харин АХХ-ны цомын анхны тоглолтоо 1905 оны 10 сарын 7-нд Грэнадиерс багтай хийж 1-0 ийн харьцаагаар буулган авч байжээ.[4]
- 2019 оны тавдугаар сарын 1-ны байдлаар[5]
Одоогийн бүрэлдэхүүнЗасварлах
Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
Оны шилдэг тоглогчидЗасварлах
Эх сурвалж: Chelsea F.C.
Алдартай дасгалжуулагчидЗасварлах
Дараах менежерүүд Челсиг хариуцаж байхдаа дор хаяж нэг цом хүртсэн:
Нэр
|
Алба хашсан хугацаа
|
Цомууд
|
---|
Тед Дрейк
|
1952–1961
|
Нэгдүгээр дивиз, АХХ-ны Коммунити Шиелд
|
Томми Дохерти
|
1962–1967
|
Лигийн цом
|
Дейв Секстон
|
1967–1974
|
АХХ-ны цом, УЕФА лигүүдийн аваргуудын цом
|
Жон Нил
|
1981–1985
|
Хоёдугаар дивиз
|
Жон Холлинс
|
1985–1988
|
Full Members Cup
|
Бобби Кэмбпил
|
1988–1991
|
Хоёрдугаар дивиз, Full Members Cup
|
Рүүд Гуллит
|
1996–1998
|
АХХ-ны цом
|
Жанлука Виалли
|
1998–2000
|
АХХ-ны цом, Лигийн цом, АХХ-ны Коммунити Шиелд, УЕФА лигүүдийн аваргуудын цом, УЕФА-гийн Супер цом
|
Жозе Моуринью
|
2004–2007
|
2 Премьер лиг, 2 Лигийн цом, АХХ-ны цом, АХХ-ны Коммунити Шиелд
|
Гуус Хиддинк
|
2009[6] |
АХХ-ны цом
|
Карло Анчелотти
|
2009
|
Премьер лиг, УЕФА аваргуудын лигийн цом
|
Роберто Ди Маттео
|
2012[6] |
АХХ-ны цом, УЕФА Аваргуудын Лиг
|
Рафаэль Бенитес
|
2012–2013[6] |
УЕФА Европын лиг
|
Антонио Конте
|
2016–одоо
|
Премьер лиг
|
- Нэгдүгээр дивиз/Премьер лиг[7]
- Лигийн АШТ/Хоёрдугаар дивиз[7]
- Түрүү: 1983–84, 1988–89
- Хоёрдугаар байр: 1906–07, 1911–12, 1929–30, 1962–63, 1976–77
- АХХ-ны цом
- Түрүү: 1969–70, 1996–97, 1999–2000, 2006–07, 2008–09, 2009–10
- Хоёрдугаар байр: 1914–15, 1966–67, 1993–94, 2001–02
- Лигийн цом
- Түрүү: 1964–65, 1997–98, 2004–05, 2006–07
- Хоёрдугаар байр: 1971–72, 2007–08
- АХХ-ны Коммунити Шиелд/Коммунити Шиелд[6]
- Түрүү: 1955, 2000, 2005, 2009
- Хоёрдугаар байр: 1970, 1997, 2006, 2007, 2010
- УЕФА Европа Лиг
- Түрүү: 1970–71, 1997–98, 2012-2013