Сандерлэнд (хөлбөмбөгийн баг)
Хөлбөмбөгийн Сандерленд баг (Англи: Sunderland Association Football Club) нь Английн хөлбөмбөгийн баг бөгөөд Премьер лигт зүүн хойд нутаг Тайн ба Уир тойргийн Сандерленд хотыг төлөөлөн тоглож буй. 1879 онд байгуулагдсан «Хар муурнууд» хочит Сандерленд баг нь хуучин «Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз» нэртэйгээр болдог байсан дээд лигт зургаан удаа буюу 1892, 1893, 1895, 1902, 1913 болон 1936 онуудад түрүүлсэн бол «Английн хөлбөмбөгийн холбооны цомд» хоёр удаа буюу 1937 болон 1973 онуудад түрүүлж байсан 1890 оны хөлбөмбөгийн лигийн гишүүн баг юм.
Бүтэн нэр | Sunderland Association Football Club | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Хар муурнууд, Мэкемсчүүд | |||
Байгуулагдсан | 1879[1] (as Sunderland and District Teachers) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Стэдиум оф Лайт Сандерленд (Багтаамж: 49,000) | |||
Эзэн | Ellis Short | |||
Ерөнхийлөгч | Найал Куинн | |||
Менежер | Стив Брюс | |||
Лиг | League One (D3) | |||
2018–19 | 5 дугаар League One (D3) | |||
| ||||
Энэ улирал |
Сандерленд багийн хувьд 1937 онд анх удаагаа зохиогдсон «Английн хөлбөмбөгийн холбооны цомын» тэмцээнд Престон Норт Энд багийг 3-1 харьцаагаар хожиж анхны аварга болж байсан ба шилдэг амжилт үзүүлэн тоглосоор 1958 оныг хүртэл дараалан 68 улирал тэргүүн лигт тоглож байв.
Сандерленд багийн гэр нь 1997 онд «Рокер Паркаас» шилжсэн 49,000 хүний суудал бүхий «Стэдиум оф Лайт» цэнгэлдэх хүрээлэн. Тэд Ньюкасл Юнайтед багтай «Тайн-Уирийн дербиг» 1898 оноос хойш хийж буй.
Түүх
засварлахСандерленд багийг 1879 оны аравдугаар сарын 17-нд сургуулийн багш Жеймс Аллан гэгч «Сандерленд дүүрэг болон Багш нарын хөлбөмбөгийн баг» (Англи: Sunderland District & Teachers Association Football Club) байгуулж байв.[2] 1881 онд багийн урт нэрээ богиносож одоогийн нэр болох «Хөлбөмбөгийн Сандерленд баг» болгож тоглогчид нь чадах чинээгээр мөнгө нийлүүлэн санхүүгийн асуудлаа нэг тийш болгож, мэргэжлийн статустай болсон байх юм.[3] Алланы байгуулсан багийн нэр нэгт 1888 онд байгуулагдсан «Сандерленд Альбион» гэгч баг тэдэнтэй бүхий л зүйлээрээ өрсөлдөж байсан бөгөөд 1892 онд татан буугдаж байжээ.[4]
Сандерленд баг 1890-91 оны улиралд зохион байгуулагдаад хоёр жил болж байсан «Хөлбөмбөгийн лигийн» гишүүнээр анхны шинэ баг болон элсэж байлаа.[5]
Дасгалжуулагчид болон тоглогчид
засварлах- 2010 оны наймдугаар сарын 31-ны байдлаар.[6]
Одоогийн бүрэлдэхүүн
засварлахТэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Зээллэгээр явсан
засварлахТэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
Алдартай тоглогчид
засварлахДасгалжуулагч
засварлахШагналууд
засварлахТус багийг авсан шагналыг доор үзүүлэв.[11][12][13]
Лиг
засварлах- Нэгдүгээр дивиз: 6 (түвшин 1)
- 1891–92, 1892–93, 1894–95, 1901–02, 1912–13, 1935–36
- Хоёрдугаар байр (5): 1893–94, 1897–98, 1900–01, 1922–23, 1934–35
- Хоёрдугаар дивиз/Нэгдүгээр дивиз/Лигийн АШТ: 5 (түвшин 2)
- 1975–76, 1995–96, 1998–99, 2004–05, 2006–07
- Хоёрдугаар байр (2): 1963–64, 1979–80
- Плей-оффт түрүүлж дэвшсэн (1): 1989–90
- Гуравдугаар дивиз: 1 (Түвшин 3)
- 1987–88
Цом
засварлах- АХХ-ны цом: 2
- 1937, 1973
- Хоёрдугаар байр (2): 1913, 1992
- Хагас шигшээ (8): 1891, 1892, 1895, 1931, 1938, 1955, 1956, 2004
- Лигийн цом
- Хоёрдугаар байр (1): 1985
- Хагас шигшээ (2): 1963, 1999
- АХХ-ны Чарити Шиелд (Коммунити Шиелд): 1
- 1936
- Хоёрдугаар байр (1): 1937
- Sheriff of London Charity Shield: 1
- 1903
- Football League War Cup
- Хоёрдугаар байр (1): 1942
Эшлэл
засварлах- ↑ "Sunderland". Soccerbase. Archived from the original on 10 Тавдугаар сар 2010. Татаж авсан: 19 September 2008.
- ↑ Days, p 3.
- ↑ Days, p 7.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedpage19
- ↑ Days, p 27.
- ↑ "firstteam". Sunderland A.F.C. Татаж авсан: 24 July 2009.
- ↑ "Matthew Kilgallon completes Middlesbrough loan switch". BBC Sport. 19 August 2010. Татаж авсан: 19 August 2010.
- ↑ "Sheffield United sign sign Sunderland's Nyron Nosworthy". BBC Sport. 21 July 2010. Татаж авсан: 21 July 2010.
- ↑ http://www.leedsunited.com/news/20100923/premier-league-defender-joins-on-loan_2247585_2162711
- ↑ "Pair head out on loan". Sunderland A.F.C. 5 August 2010. Татаж авсан: 5 August 2010.
- ↑ "Roll Of Honour". Sunderland A.F.C. Татаж авсан: 21 December 2008.
- ↑ "England — List of FA Charity/Community Shield Matches". Rec.Sport.Soccer Statistics Foundation. Татаж авсан: 21 December 2008.
- ↑ "Football and the Second World War". Spartacus. Татаж авсан: 8 September 2010.
- Days, Paul (1 December 1999). Sunderland AFC: The Official History 1879–2000. Business Education Publishers Ltd. p. 336. ISBN 978-0953698417.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help)CS1 maint: extra punctuation (link) - Garth Dykes (November 2000). All The Lads: A Complete Who's Who of Sunderland A.F.C. Polar Print Group Ltd. p. 312. ISBN 978-1899538140. Татаж авсан: 23 January 2009.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - Rob Mason (October 2005). Sunderland: The Complete Record. Breedon Books Publishing Co Ltd. ISBN 978-1859834725. Татаж авсан: 18 January 2009.
- "Sunderland AFC — Statistics, History and Records". The Stat Cat. Archived from the original on 22 Гуравдугаар сар 2012. Татаж авсан: 19 September 2008.
- "Roll Of Honour". Sunderland A.F.C. Татаж авсан: 21 December 2008.
Холбоос
засварлах- Сандерленд багийн албан ёсны вэбсайт
- Сандерленд багийн мэдээ мэдээлэл
- Сандерлэнд (хөлбөмбөгийн баг) on BBC Sport: Багийн мэдээлэл – Үр дүн – Болох тоглолтууд – Багийн үзүүлэлтүүд