Андрей Шевченко

Украйны зодог тайлсан алдарт хөлбөмбөгчин

Андрей Николаевич Шевченко (Украин: Андрі́й Микола́йович Шевче́нко, 1976 оны есдүгээр сарын 29-нд төрсөн) — Украины зодог тайлсан алдартай[1] хөлбөмбөгчин бөгөөд Украйны шигшээг шилдэг мэргэн бууч (48 гоол), домогт ахлагч.

Андрей Шевченко
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАндрей Николаевич Шевченко
Төрсөн огноо1976 оны 9 сарын 29 (1976-09-29) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарЗСБН Украйн улс,
Киевийн тойрог,
Яготин, Дворковшина
Өндөр1.83 м
Байрлалтуслах довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багЗодог тайлсан
Өсвөрийн баг
1986–1993Динамо Киев
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1994–1999Динамо Киев117(60)
1999–2006Милан208(127)
2006–2009Челси48(9)
2008–2009Милан (зээл)18(0)
2009–2012Динамо Киев55(23)
Нийт446(219)
Шигшээ баг
1994–1995Украйн (18-)8(5)
1994–1995Украйн (21-)7(6)
1995–2012Украйн111(48)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2012 оны 10 сарын 23.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2012 оны 6 сарын 12

Замналын товчоон

засварлах
 
Динамо Киевт

Шевченко 1986 онд Динамо Киевийн академид элсэж, 1994 оны аравдугаар сарын 28-нд Шахтёр Донецкийн эсрэг мэргэжлийн анхны тоглолтоо хийж байв. Мэргэжлийн замналын хоёр дахь жилдээ 38 тоглолтонд 19 гоолдсоноор анхлан гялалзсан нь тэр байв.

1999 оны наймдугаар сарын 28-нд италийн Милан түүний төлөө тухайн үеийн наймааны дээд ханш 25 сая долларыг Динамод төлж байлаа.

Шевченко, Эрнан Креспо нарыг Челсигийн эзэн Роман Абрамович 75.2 сая евро төлөн 2005 оны зун элсүүлэв.[2]

2009 оны наймдугаар сарын 28-нд Динамо Киевтээ эгэлээ.[3]

2012 оны долоодугаар сарын 28-нд хөлбөмбөгөөс зодог тайлж, улс төрч /Украйны Социал Демократ Намын гишүүн/ болохоо зарлав.

 
Шведийн хаалгыг мялаасан Шевченко (Евро-2012)

Шевченко Украйны шигшээд 111 гараалахдаа 48 гоолдсон ба 2006 оны ДАШТ болон 2012 оны ЕАШТ-д амжилттай оролцсон. Анх 1995 онд гараалж, 1996 оны тавдугаар сард Турктэй тоглоход гоолдсон байдаг.

ДАШТ-ий сонгонуудад тэр европын бүсээс шилдэг мэргэн бууч. Тодруулбал, 1998 оны сонгонд 4, 2002 оны сонгонд 10, 2006 оны сонгонд 6, 2010 оны сонгонд 6 гоолдсон байдаг.

Үзүүлэлт

засварлах
Динамо
Милан
Челси
Украйн
Хувийн
  • Европын шилдэг тоглогчийн Алтан бөмбөг шагнал (France Football): 2004
  • Украйны лигийн мэргэн бууч: 1999
  • Италийн лигийн мэргэн бууч: 2000, 2004
  • Аваргуудын лигийн мэргэн бууч: 1999, 2001[5], 2006
  • Миланы дербийн шилдэг мэргэн бууч
  • Италийн лигийн 2001 оны шилдэг гоол (Guida al Campianato)[6]
  • Италийн лигийн 2004 оны шилдэг гоол (Оскар дель Кальчо)
  • Украйны цомын мэргэн бууч: 1995, 1998
  • Украйны цомын шувтаргуудын шилдэг мэргэн бууч
  • Италийн супер цомын шилдэг мэргэн бууч
  • Аваргуудын лигийн шилдэг довтлогч (УЕФА): 1999
  • Бэлгэдийн баг (УЕФА): 2004, 2005
  • Дэлхийн бэлгэдлийн баг (FIFPro): 2005
  • Итали дахь шилдэг гадаад тоглогч: 2000
  • Украйны шилдэг хөлбөмбөгчин: 1997, 1999, 2000, 2001, 2004, 2005
  • Алтан шаахай шагналын эзэн: 2005
  • Хүрэл бөмбөгийн эзэн (France football): 1999, 2000
  • Европын IV шилдэг тоглогч (France football): 2003
  • Европын V шилдэг тоглогч (France football): 2005
  • Дэлхийн III шилдэг тоглогч (World Soccer): 1999, 2000, 2004
  • Дэлхийн III шилдэг тоглогч (ФИФА): 2004
  • Балтийн болон ТУХН-ийн орнуудын шилдэг тоглогч (Спорт Экспресс): 2004, 2005
  • ФИФА 100 гишүүн
  • XX зууны домогт хөлбөмбөгчдийн жагсаалтанд багтсан (World Soccer)
  • Миланы II түүхэн мэргэн бууч
  • Украйны шигшээн шилдэг мэргэн бууч
  • 2002 оны ДАШТ-ий сонгонд Европын бүсийг гоолоор тэргүүлсэн
  • ДАШТ-ий сонгон дахь Европын бүсийн шилдэг мэргэн бууч
  • Украйны оны шилдэг тамирчин: 1999
  • Украйны гавъяат тамирчин (2003)
  1. "Андрей Шевченко ушел из футбола в политику". Lenta.ru (орос хэлээр). 28.07.2012. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  2. "Milan reject Chelsea's world record bid for Shevchenko". AFP. ABC. 23 June 2005. Архивласан огноо 3 Зургадугаар сар 2010. Татаж авсан: 15 December 2011. {{cite news}}: Check date values in: |archivedate= (help)
  3. Fifield, Dominic (29 August 2009). "Andriy Shevchenko leaves Chelsea to return to Dynamo Kyiv". London: The Guardian. Архивласан огноо 1 Есдүгээр сар 2009. Татаж авсан: 29 August 2009.
  4. «Челси» выиграл Суперкубок Англии, победив «Манчестер Юнайтед» в серии пенальти. Шевченко не попал в заявку на матч
  5. сонгоны гоолыг оролцуулаад
  6. Шевченко удостоился награды за лучший гол года в Серии А

Холбоос

засварлах