II Элизабет

II Элизабет буюу Элизабет Александра Мэри (англ. Elizabeth II, Elizabeth Alexandra Mary, хааны угсаатны хувьд Элизабет овог хэрэглэдэггүй бөгөөд овог хэрэглэх болсон тохиолдолд "Виндзор" гэсэн нэр хэрэглэдэг.[1]; 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Английн Лондон хотод Мейфэр дүүрэгт, Вестминстерт төрсөн). Их Британи, Виндзорын удмын, Хамтын нийгэмлэгийн хаант орнуудын Хатан хаан, Их Британийн Зэвсэгт хүчний дээд командлагч, Английн сүмийн дээд тэргүүн, Хамтын орнуудын тэргүүн. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломоны Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрд амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 15 улсыг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл (англ. British Commonwealth of Nations) гэх бөгөөд тэдгээрийн нийт хүн ам 130 сая орчим юм. Тэрбээр бодит амьдрал дээр эдгээр орнуудын улс төрийн асуудалд оролцдоггүй.

II Элизабет
Хатан хаан
Эдинбургийн гүнгийн ахайтан Элизабет гүнж
Элизабет гүнж
Йоркийн гүнж Элизабет
Elizabeth II greets NASA GSFC employees, May 8, 2007 edit.jpg
II Элизабет 2007 онд
Хаанчлал 1952 оны хоёрдугаар сарын 6 – одоо
Хаан суусан 1953 оны зургаадугаар сарын 2
Бүтэн нэр Элизабет Александра Мэри
англи Elizabeth II
Төрсөн огноо 1926 оны дөрөвдүгээр сарын 21
Төрсөн газар Лондон хотын Мэйфэйр
Өмнөх VI Жорж
Удаах Уэльсийн хунтайж Чарльз
Нөхөр Эдинбургийн гүн, хунтайж Филип
Хүүхэд Вэльсийн хунтайж Чарльз
Гүнж Энн
Йоркийн гүн хунтайж Эндрью
Вэссэксийн гүн хунтайж Эдвард
Дуулал Тэнгэрбурхан минь Хатан хааныг ивээн соёрх
Эцэг VI Жорж
Эх Элизабет Бауэс-Лион
Ургийн овог Виндзор

Хамгийн урт хугацаагаар хаан ширээнд сууж буй тэрdээр Нэгдсэн Вант Улсад оршин сууж, төр улсын хэрэгт нь шууд оролцдог байна. Тэрбээр 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны Виндзор гэр бүлүүдээс гаралтай.

НамтарEdit

Элизабет (гэрийнхэн өхөөрдөж «Лилибэт» гэж дууддаг байжээ) охин Йоркийн гүн ба гүнгийн авхай нарын гэр бүлд төржээ (дараа нь хаан VI Жорж, хатан хаан Элизабет болсон).

1930 оны 8 дугаар сарын 21-нд түүний цорын ганц охин дүү гүнж Маргарет төржээ. Түүний эцэг 1936 онд өөрийн дүү VIII Эдвардыг хаан ширээнээс буусны дараа хаан ширээг залгамжласан байна.

Елизабет бага насандаа багш хөлсөлж гэртээ боловсрол эзэмшсэн ажээ. Лилибэт охин багаасаа Морь сонирхож, морь унах дуртай болсон байна.

Дэлхийн 2 дугаар дайны үед эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах албанд эмнэлэгийн машины жолооч болж 5 сар цэргийн алба хааж нийгмийн ажилд оролцож байжээ.

1948 оны 5 дугаар сард Элизабет гүнж, хунтайж Филипп нар анхны албан ёсны гадаад айлчлалаа эхлүүлж Парис хот оржээ.

1951 онд эцэг хаан VI Жоржийн эрүүл мэнд муудаж эхэлсэн тул Элизабет олон нийтийн арга хэмжээнд эцгээ орлож оролцож эхэлсэн байна. 1951 оны 10 дугаар сард нөхөр хунтайж Филиппын хамт Төрийн айлчлалаар Канад, АНУ-д зочилж Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэнтэй уулзсан байна.

Эцэг VI Жорж хаан 1952 оны 2 дугаар сарын 6-нд нас барахад II Элизабет амарч байсан Кени Улсаас яаралтай Лондонд ирж 1952 оны хоёрдугаар сарын 8-нд хорин таван настайдаа тангараг өргөж хаан ширээнд суужээ. Хатан хаанд өргөмжлөх албан ёсны арга хэмжээ Вестминстерын эдлэнд 1953 оны 6 дугаар сарын 2-нд болсон байна. Анх удаа энэхүү томоохон ёслолын үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулж байсан байна.

Тэр үед тэрбээр Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан, Цейлон гэсэн долоон улсын хатан хаан болсон.

Гэр бүлEdit

Дайны дараа 1947 оны 11 дүгээр сарын 20-нд Элизабет гүнж хуримын өмнөх өдөр Эдинбургийн гүн цол хүртсэн Грек, Данийн хунтайж асан дэслэгч Филип Маунтбаттентай гэрлэжээ. Тэд дөрвөн хүүхэд төрүүлсэн: 1. Уэльсийн хунтайж Чарльз; 2. гүнж Анна; 3. Йоркийн гүн, хунтайж Эндрю; болон 4. хунтайж Эдвард, Вессексийн гүн.

Тэрээр найман ач зээтэй. Найм дахь ач нь 2007 оны арванхоёрдугаар сарын 17-нд төржээ.

2021 оны 4 дүгээр сарын 9-нд түүний нөхөр хунтайж Филип нас барж дэлхийн түүхэн дэх хамгийн урт 73 жил үргэлжилсэн хааны гэрлэлт тасарчээ.

Үйл ажиллагааEdit

Түүний хаан ширээнд байх урт удаан хугацаанд хаант улсынх нь хүрээнд болон дэлхий даяар өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь Британийн Эзэнт Улсын задрал (эцгийнх нь хаанчлалын сүүлийн жилүүдэд эхэлсэн үйл явц) болон орчин үеийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн үүсэл хөгжил, Европын Холбоо байгуулагдсан, "Хүйтэн дайн", Хүн сансарт ниссэн, Их Британи Иран, Афганистанд дайтсан, телевиз, интэрнет үүссэн зэрэг чухал үйл явдлууд болсон байна.

ШагналEdit

Лавлах бичигEdit

  1. alt.talk.royalty FAQ: British royalty and nobility:. Heraldica.org. 2008-10-12-д хандсан.

Нэмж уншихEdit

  • Allison, Ronald; The Queen: 50 Years - A Celebration; HarperCollins UK (October 1, 2001) (ISBN 0004140788)
  • Barker, Brian; When the Queen Was Crowned; Routledge (1986) (ISBN 0710083971)
  • Bond, J.; Elizabeth; Reader's Digest Association (2002) (ISBN 0-7621-0369-8)
  • Bradford, Sarah; Elizabeth: A Biography of Britain's Queen; Riverhead Trade (May 1, 1997) (ISBN 1573226009)
  • Erickson, Carolly; Lillibet: An Intimate Portrait of Elizabeth II; St. Martin's Press; 1st edition (January 26, 2004) (ISBN 0312287348)
  • Field, Leslie; The Jewels of Queen Elizabeth II: Her Personal Collection; Harry N Abrams; Rev Sub edition (April 1992) (ISBN 0810924978)
  • Flamin, Ronald; Sovereign: Elizabeth II and the Windsor Dynasty; Delacorte (1991) (ASIN B001ALWFN8)
  • Keay, Douglas; Elizabeth II: Portrait of a Monarch; Arrow; New Ed edition (1992) (ISBN 0099101815)
  • Kelley, Kitty; The Royals; New York; Warner Books (1997) (ISBN 0-446-51712-7)
  • Lacey, Robert (2002). Royal: Her Majesty Queen Elizabeth II. London: Little, Brown. ISBN 0748104097. 
  • Lacey, Robert; Monarch: The Life and Reign of Elizabeth II; Free Press (May 6, 2003) (ISBN 0743236696)
  • Lichfield, Patrick (1992). Elizabeth R: A Photographic Celebration of 40 Years. Canada: Bantam Doubleday Dell. ISBN 038540266X. 
  • Noakes, Michael & Noakes, Vivien; The Daily Life of the Queen: An Artist's Diary; Trafalgar Square (2001) (ISBN 009186982X)
  • Pimlott, Ben; The Queen: Elizabeth II and the Monarchy; Harper Collins;revised edition (2007) (ISBN 0-007-11436-2)
  • Todd, Judy; The Country Life Book of Queen Elizabeth II: A Golden Anniversary Tribute; Country Life Books (1985) (ISBN 0600333221)
  • Waller, Maureen; Sovereign Ladies: Sex, Sacrifice, and Power. The Six Reigning Queens of England; New York, St. Martin's Press (2006) (ISBN 0-312-33801-5)
  • Jubilee A Celebration of 50 Years of the Reign of Her Majesty Queen Elizabeth II; Cassell & Co (2002) (ASIN B000BMS0UE)

Дүрс бичлэгүүдEdit

  • Frier, Angela & Barnes, Carol; Queen Elizabeth II: The Power and the Glory; Independent Television News (1991)
  • Spry-Leverton, Peter; Days of Majesty; Kultur White Star (October 30, 2007) (ASIN B000V02CR8)
  • The Coronation Story; Sirocco Productions, Inc. (1993)

Цахим холбоосEdit

  Commons: Elizabeth II of the United Kingdom – Викимедиа дуу дүрсний сан