Рио Фердинанд
Рио Гэвин Фердинанд (Англи: Rio Gavin Ferdinand, 1978 оны арваннэгдүгээр сарын 7-нд Лондон хотод төрсөн) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Куинз Парк Рейнжерст төвийн хамгаалагчаар тоглодог. Тэр Английн шигшээд гурван ДАШТ болон нөхөрсөг 81 тоглохдоо бэртэлээс улбаалж шигшээд зодог тайлах хүртэл ахлагч байв.
![]() Фердинанд Манчестер Юнайтедад (2008) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Рио Гэвин Фердинанд[1] | ||
Төрсөн огноо | 1978 оны 11 сарын 7 | ||
Төрсөн газар | Англи, Лондон | ||
Өндөр | 1.95 м[2] | ||
Байрлал | Төвийн хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | КПР | ||
Өсвөрийн баг | |||
1992–1996 | Вест Хэм Юнайтед | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1996–2000 | Вест Хэм Юнайтед | 127 | (2) |
1996–1997 | → Борнмут (зээл) | 10 | (0) |
2000–2002 | Лидс Юнайтед | 54 | (2) |
2002–2014 | Манчестер Юнайтед | 312 | (7) |
2014– | КПР | 0 | (0) |
Шигшээ баг | |||
1996–1997 | Англи (18-) | 7 | (0) |
1997–2000 | Англи (21-) | 5 | (0) |
1997–2011 | Англи | 81 | (3) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11. † Гараа (Гоол). |
Хүчирхэг хамгаалалтаар, найруулгаараа[3] онцгой ялгарсан Риог Вест Хэм Юнайтед бэлтгэн гаргасан байдаг.
Балчир ахуй
засварлахФердинандын эцэг нь оёдолчин, эх нь хүүхэд асрагч байжээ. Тэд албан ёсоор гэрлээгүй хүмүүс байсан ба хүүгээ арван дөрвөн настайд нь тусдаа амьдарцгаасан гэдэг. Сургуульд орох үед нь Майк Тайсон, Диего Марадона нар ид нэр хүндийн оргилд гарч байсан бөгөөд тэднийг өөрийн баатраа гэж үздэг байв.
Фердинанд хүмүүжилтэй, сурлагандаа ихэд анхаардаг хүү байв. Гэр бүлийнхэнтэйгээ Лондоны алслагдмал, ядуу тарчигхан хүмүүс зонхилсон Пекхэм дүүрэгт амьдардаг байсан ба үе үе цочир ширүүн хэргүүд гардаг, замбараа муутай газар байжээ.[4] Амьдарч буй орчин нь ийм тул эцэг эх нь хүүгээ болж бүтэхгүй зүйлээс холуур тойрч зөнгөөрөө явж байхыг сургаж хүүгийнхээ занг зөв төлөвшихөд их нөлөөлсөн гэдэг. Фердинандын сурагч ахуй насны дүрийг Багси Мэлоун хэмээх америкийн хөгжимт киноны 'Багси Мэлоуны' дүрээс түүний балчир насыг төсөөлж болно гэлцдэг. Ангийнхныхаа хамт тоглоомын талбай дээр хөлбөмбөг тогмол тоглодог байх үеэс мэргэжлийн тамирчин болохыг мөрөөдөх болжээ.
1992 онд Лондоны захын Блэкхит дүүрэг дэх 'Цэнхэр цувтнууд' ахлах сургуульд элсэн суралцах болов. Гэр нь сургуулиас нь зайтай байдаг тул дотуур байранд амьдардаг байв. Сургуульд суралцдаг хоёр дахь жилд нь Английг тэр аяар нь цочирдуулсан Стефен Лауренс хэмээх сурагчийн аймшигт аллага сургуульд нь болж хэн ч үгүй их цочролд автсан нь бий. Фердинанд хөлбөмбөг, гимнастикаар хичээллэдэгээсээ илүү театр болон балетийн урлагаар их хичээллэдэг нэгэн байжээ. Арван настайдаа Лондоны баруун хэсгийн Куинз Парк Рейнжерсий академид шалгуулсахын сацуу Лондоны балетийн сургуульд хүртэл амжилттай шалгуулсан байжээ. Дөрвөн жилийн туршид идэвхтэй балетаар хичээллэж байгаад эцэст нь хөлбөмбөгийн спортыг сонгосон түүхтэй ажээ.
Ах Антон, үеэл дүү Лес Фердинанд нар чадварлаг хөлбөмбөгчид байв.
Товчхон
засварлах2000 оны арваннэгдүгээр сард Лидс Юнайтед түүнийг 18 сая Фунтээр дуулиантайгаар элсүүлж, хоёр улирал ахлагчаараа тоглуулсан байдаг.
Харин Манчестер Юнайтед 2002 оны долоодугаар сарын 30-нд арилжааны өндөр босго 30 сая фунтээр Риог элсүүлсэн.
Тэр бүрэн алдаршсан Манчестер Юнайтедаасаа 'шинэ үеийнхэндээ халаагаа өгч байна' хэмээн 2014 оны тавдугаар сарын 12-нд гарч,[5] долоодугаар сарын 18-ндКуинз Парк Рейнжерстэй нэгджээ.[6]
Үзүүлэлт
засварлахБаг | Улирал | Лиг | Цом | Лигийн цом | Европ | бусад[nb 1] | Бүгд | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Вест Хэм Юнайтед | 1995–96 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | – | 1 | 0 | ||
1996–97 | 15 | 2 | 1 | 0 | 1 | 0 | – | – | 17 | 2 | |||
Борнмут (зээл) | 1996–97 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | – | 1 | 0 | 11 | 0 | |
Вест Хэм Юнайтед | 1997–98 | 35 | 0 | 6 | 0 | 5 | 0 | – | – | 46 | 0 | ||
1998–99 | 31 | 0 | 1 | 0 | 1 | 0 | – | – | 33 | 0 | |||
1999–2000 | 33 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 46 | 0 | |
2000–01 | 12 | 0 | 0 | 0 | 2 | 0 | – | – | 14 | 0 | |||
Total | 127 | 2 | 9 | 0 | 12 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 157 | 2 | |
Лидс Юнайтед | 2000–01 | 23 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 1 | – | 32 | 3 | |
2001–02 | 31 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 7 | 0 | – | 41 | 0 | ||
Бүгд | 54 | 2 | 3 | 0 | 2 | 0 | 14 | 1 | 0 | 0 | 73 | 3 | |
Манчестер Юнайтед | 2002–03 | 28 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 11 | 0 | – | 46 | 0 | |
2003–04 | 20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 27 | 0 | |
2004–05 | 31 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 42 | 0 | |
2005–06 | 37 | 3 | 2 | 0 | 5 | 0 | 8 | 0 | – | 52 | 3 | ||
2006–07 | 33 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 9 | 0 | – | 49 | 1 | ||
2007–08 | 35 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 11 | 1 | 1 | 0 | 51 | 3 | |
2008–09 | 24 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 11 | 0 | 4 | 0 | 43 | 0 | |
2009–10 | 13 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 21 | 0 | |
2010–11 | 19 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 29 | 0 | |
2011–12 | 30 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 38 | 0 | |
2012–13 | 28 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 0 | – | 34 | 1 | ||
2013–14 | 14 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 23 | 0 | |
Бүгд | 312 | 7 | 30 | 0 | 15 | 0 | 92 | 1 | 8 | 0 | 455 | 8 | |
Замнал | 503 | 11 | 42 | 0 | 29 | 0 | 109 | 2 | 15 | 0 | 696 | 13 |
Амжилт
засварлах- Манчестер Юнайтед
- Премьер лигийн түрүү (6): 2002/03, 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13
- Лигийн цомын эзэн (2): 2006, 2009
- УЕФА Аваргуудын лигийн түрүү: 2008
- Английн супер цомын эзэн (4): 2003, 2007, 2008, 2011
- Клубүүдийн дэлхийн аварга: 2008
- Нийт: 14 цом
- Хувийн
- Вест Хэм Юнайтедийн шилдэг тоглогч: 1998
- Премьер лигиийн сарын шилдэг тоглогч: 2001 оны 10 сар
- Английн лигийн бэлгэдлийн баг - МХХ (6): 2001/02, 2004/05, 2006/07, 2007/08, 2008/09, 2012/13
- Олон улсын бэлгэдлийн баг - FIFPro: 2007/08
Эшлэл
засварлах- ↑ "Premier League clubs submit squad lists" (PDF). PremierLeague.com. Premier League. 2 February 2012. p. 23. Эх хувилбараас (PDF) архивласан: 27 Хоёрдугаар сар 2012. Татаж авсан: 2 February 2012.
- ↑ "Player Profile: Rio Ferdinand". Premier League. Эх хувилбараас архивласан: 4 Дөрөвдүгээр сар 2013. Татаж авсан: 31 July 2012.
- ↑ Rio Ferdinand (1997-11-15). "Rio Ferdinand Profile, Statistics, News, Game Log". ESPN Soccernet. Эх хувилбараас архивласан: 2010-04-06. Татаж авсан: 2010-04-19.
- ↑ "The Best Possible Life Chances". Southwark Council. Эх хувилбараас архивласан: 5 Арван хоёрдугаар сар 2008. Татаж авсан: 6 November 2008.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Rio Ferdinand: Defender to leave Manchester United in summer". BBC Sport. 12 May 2014. Татаж авсан: 12 May 2014.
- ↑ Рио Фердинанд подписал однолетний контракт с «КПР»
Холбоос
засварлах- Профайл - ManUtd.com (англ.)
- Профайл - TheFA.com (англ.)
- Үзүүлэлт - EnglandStats.com (англ.)
- Профайл - soccerbase.com (англ.)
- Рио Фердинанд - Twitter
- Рио Фердинандын ажиллуулдаг сан (англ.)
Загвар:1998 оны ДАШТ-д Английн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2002 оны ДАШТ-д Английн хөлбөмбөгийн шигшээ