Open main menu

Хөлбөмбөгийн Вулверхэмптон Уондерерс баг (англ. Wolverhampton Wanderers Football Club) нь Английн баруун бүс нутаг Уэст-Мидлендсийн Вулверхэмптон хотоос гаралтай хөлбөмбөгийн баг бөгөөд Премьер лигт тоглодог. Чононууд хочит бус баг нь 1877 онд байгуулагдсан бөгөөд 1899 оноос хойш «Молинью» цэнгэлдэх хүрээлэнд тоглосоор буй. «Чононууд» нь лигт гурав, «АХХ-ны цомд» гурав, лигийн цомд хоёр, «Чарити Шиелд (Коммунити Шиелд)» тэмцээнд дөрвөн удаа тус тус түрүүлж байсан «Английн хөлбөмбөгийн лигийн» анхны гишүүдийн нэг баг юм.

АнглиВулверхэмптон Уондерерс
Бүтэн нэр Хөлбөмбөгийн Вулверхэмптон Уондерерс баг
Хоч нэр Чононууд, Тэнүүлчид
Байгуулагдсан 1877 (St. Luke's нэрээр)
Цэнгэлдэх хүрээлэн Молинью, Вулверхэмптон
(Багтаамж: 29,195)
Эзэн АнглиСтив Морган
Дарга АнглиСтив Морган
Менежер Хойд ИрландМик Маккарти
Ахлагч АнглиКарл Хенри
Лиг Премьер лиг
2018–19 Премьер лиг, 7 дугаар байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

1877 онд «Сэнт Люкс» нэртэйгээр хотын «Блейкенхолл» хэмээх тойргийн «Сэнт Люкс» нэртэй сургуулийн дэргэд Жон Бэйтон болон Жон Броуи нарын хүмүүс Гарри Баркрофт гэгчээр зааварчлуулан байгуулжээ. Эхний ээлжинд тэд хөлбөмбөгийн хажуугаар крикетээр тоглодог байсан гэдэг.

Багийн хувьд 1888 онд Англид шинэ тутам байгуулагдсан хөлбөмбөгийн лигийн анхдугаар тэмцээний хорин гишүүний эгнээнд багтаж тоглон гуравдугаар байраар шалгарсан бол удаахь тэмцээнүүдэд дараалан дөрөвдүгээр байраар шалгарч байв. 1888-89 оны «АХХ-ны цомын» шигшээ тоглолтонд анх удаагаа шалгаран тухайн жилээ «Дубль» хийсэн Престон Норт Энд багт бөмбөг хийж чадалгүйгээр ялагдаж байв. 1888 оноос 1906 онд доод дивиз рүү унах хүртэлх хугацаанд Чононууд 1893 онд «АХХ-ны цомд» анх удаагийн түрүүгээ Эвертон багийг 1-0 харьцаагаар хожин авч байлаа.

1938-1961 оны хооронд «Чононууд» багийн түүхэн дэх бүхий л томоохон шагналууд болох түрүү болон хоёр, гуравдугаар байруудад шалгарч байсан байх юм. Үүнд, 1953-54, 1957-58, 1958-59 оны улирлуудад лигийн түрүү, «АХХ-ны» 1949, 1960 оны цомын түрүү болон «Чарити Шиелдын (Коммунити Шиелд)» 1949, 1954, 1959, 1960 оны түрүүгээ тус тус авч байсан бол 1937-38, 1938-39, 1949-50, 1954-55, 1959-60 оны лигийн аман хүзүүнд тус тус шалгарчээ.

Тус багийг 50 жил хөгжөөн дэмжсэн Английн алдарт рок хөгжмийн хамтлаг «Led Zeppelin»-ий гоцлол дуучин, гитарчин Роберт Энтони ПлантыгАнглийн Эзэнт гүрний одонт 2009 оны наймдугаар сард Вулверхэмптон хүндэт ерөнхийлөгчөө болгосон сонирхолтой баримт бий.

ТоглогчидЗасварлах

Үндсэн бүрэлдэхүүнЗасварлах

2010 оны аравдугаар сарын 20-ны байдлаар.[1][2]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1   GK Маркус Ханеманн
2   DF Йелле ван Дамм
3   DF Жорж Элокоби
4   MF Дэвид Эдвардс
5   DF Ричард Стирмэн
6   DF Жоди Крэддок (Дэд ахлагч)
8   MF Кайл Хенри (Ахлагч)
9   FW Силвен Эбанкс-Блейк
10   FW Стивен Флетчер
11   DF Стивен Уорд
12   MF Стивен Хант
13   GK Уэйн Хеннесси
14   MF Дэвид Жонс
16   DF Кристоф Берра
17   MF Мэттью Жервис
19   FW Маркус Бент Бирмингем Сити» багаас зээллэгээр ирсэн)
20   MF Ненад Милияш
Д. Байрлал Тоглогч
21   DF Майкл Мэнсьен Челси» багаас зээллэгээр ирсэн)
22   DF Стивен Муйоколо
23   DF Рональд Зубар
25   MF Жеффри Мужанги Биа («Шарлеруа» багаас зээллэгээр ирсэн)
29   FW Кевин Дойл
32   DF Кевин Фоли
34   MF Адлен Гудиура
36   DF Жон Данливи
37   MF Дэвид Дэвис
38   FW Сэм Уиннэлл
39   DF Дэнни Бэтт
42   FW Жэймс Спрэй
43   DF Жимми Ричкорд
44   MF Натан Рүүни
45   GK Аарон Маккери

Зээллэгээр явсанЗасварлах

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
15   MF Грэг Гэлфорд Портсмут» баг руу 2010 оны арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл)[3]
18   FW Сэм Вокес Бристол Сити» баг руу 2011 оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл)[4]
19   FW Энди Кёиг [5]
26   DF Мэтт Хилл Барнсли» баг руу 2010 оны арваннэгдүгээр сарын 16-ныг хүртэл)[6]
30   GK Карл Икеме Лестер Сити» баг руу 2010 оны аравдугаар сарын 25-ныг хүртэл)[7]
33   FW Стефан Майерхофер («Дуйсбург» баг руу 2010–11 улирлын туршид)[8]
35   MF Натаниел Мендез-Лейнг («Питерборо Юнайтед» баг руу 2010-11 оны улирлын туршид)[9]
40   FW Эшли Хеммингс Торки Юнайтед» баг руу 2010 оны арваннэгдүгээр сарын 18-ныг хүртэл)[10]
41   DF Скотт Малоне Бартон Альбион» баг руу 2010 оны арваннэгдүгээр сарын 18-ныг хүртэл)[11]

Алдартай тоглогчидЗасварлах

 
«Молинью» цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай дахь Билли Райтын хөшөө

  •   Майк Бэйли
  •   Питер Броудбент
  •   Стив Булл
  •   Стан Куллис
  •   Рон Флауэрс
  •   Билли Харрисон

ШагналуудЗасварлах

ЛигЗасварлах

  • Түрүү: 1953–54, 1957–58, 1958–59
  • Хоёрдугаар байр: 1937–38, 1938–39, 1949–50, 1954–55, 1959–60

Хоёрдугаар дивиз/АШТ

  • Түрүү: 1931–32, 1976–77, 2008–09
  • Хоёрдугаар байр: 1966–67, 1982–83
  • Плей-оффын түрүү: 2003

Гуравдугаар байр

  • Түрүү: 1923–24, 1988–89

Дөрөвдүгээр байр

  • Түрүү: 1987–88

ЦомЗасварлах

УЕФА-гийн цом

  • Хоёрдугаар байр: 1972

АХХ-ны цом

  • Түрүү: 1893, 1908, 1949, 1960
  • Хоёдугаар байр: 1889, 1896, 1921, 1939
  • Гуравдугаар байр: 1973
  • Хагас шигшээ: 1890, 1951, 1979, 1981, 1998

Лигийн цом

  • Түрүү: 1974, 1980
  • Хагас шигшээ: 1973

Чарити Шиелд/Коммунити Шиелд

  • Түрүү: 1949, 1954, 1959, 1960
  • Хоёдугаар байр: 1958

Football League Trophy

  • Түрүү: 1988

ЭшлэлЗасварлах

  1. Player Profiles. Wolverhampton Wanderers F.C.. 11 August 2010-д хандсан.
  2. "Squad numbers revealed", Wolverhampton Wanderers F.C., 11 August 2010. 11 August 2010-нд авсан. 
  3. "Greg Halford savours Portsmouth opportunity", BBC Sport, 20 October 2010 
  4. "[http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/b/ bristol_city/8889500.stm Bristol City sign Wolves striker Sam Vokes on loan]", BBC Sport, 5 August 2010 
  5. "Wolves striker Andy Keogh joins Cardiff on loan", BBC Sport, 25 August 2010 
  6. "Barnsley sign Wolves defender Matt Hill", BBC Sport, 20 October 2010 
  7. "Wolves loan keeper Carl Ikeme to Leicester City", BBC Sport, 26 August 2010 
  8. "[http://www.wolves.co.uk/page/News/0,,10307~2108 961,00.html Hoff goes out on loan]", wolves.co.uk, 2 August 2010 
  9. "[http://news.bbc.co.uk/sport1/hi/football/teams/p/peterborough_united/8 779362.stm Peterborough United sign Wolves' Mendez-Laing on loan]", BBC Sport, 1 July 2010 
  10. "Torquay United sign Rose and Hemmings on loan", BBC Sport, 22 October 2010 
  11. "Burton Albion sign Wolves defender Scott Malone", BBC Sport, 22 October 2010 

ХолбоосЗасварлах