Эвертон (хөлбөмбөгийн баг)
Хөлбөмбөгийн Эвертон баг (Англи: Everton Football Club) нь Английн хөлбөмбөгийн баг бөгөөд Ливерпүүл хотоос гаралтай. Английн хөлбөмбөгийн бүхий л цаг үеийн туршид дээд дивизэд 108 улирал тоглосон (1992 оноос Премьер лиг болсон) гэх шилдэг амжилтыг Эвертоныхон эзэмшдэг. Түүнчлэн Лигийн аварга шалгаруулах тэмцээнд есөнтөө түрүүлэн дөрөв дэх амжилтыг эзэмшдэг.[3] 1954 оноос хойш дээд дивизэд тасралтгүй тоглосоор 1992 онд Премьер лиг байгуулагдахад анхны гишүүдийн нэг болж байв.
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Эвертон баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Зөөлөн чихрүүд (The Toffees), Цэнхэрүүд (The Blues), Шинжлэх Ухааны сургуулийнхан (The School of Science), Ардын баг (The People's Club) | |||
Байгуулагдсан | St Domingo's F.C. нэртэйгээр 1878 онд[1] but officially registered in 1892 after Liverpool FC were refused the name by the FA[2] | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Гүүдисон Парк Ливерпүүл Англи (Багтаамж: 40,157) | |||
Ерөнхийлөгч | Билл Кенрайт | |||
Менежер | Роберто Мартинез | |||
Ахлагч | Фил Жагиелка | |||
Лиг | Премьер лиг | |||
2018–19 | Премьер лиг, 8 дугаар байр | |||
Цахим хуудас | Клубийн цахим хуудас | |||
| ||||
Энэ улирал |
Эвертон баг 1878 онд байгуулагдаж, Хөлбөмбөгийн лигийг байгуулагдахад нь анхлан элсэж, лигийн анхны түрүүгээ хоёр жилийн дараа нь авч байлаа. Дараагийн лигийн дөрвөн түрүү болон Английн цомын түрүүгээ багийн амжилтын тодорхой хоёр үеүүдэд авч байсаныг сийрүүлбэл, хоёр лигийн түрүү болон хоёр Английн цомыг «Эвертоны сэргэн мандалтын үеүүд гэгдэх 1960-аад онд» хүртэж байлаа. 1980-аад оны дундуур «Лигийн АШТ» болон Английн цомд тус бүр хоёр түрүүлж улмаар тив алгасан 1985 оны Европын цомтой багуудын цомын тэмцээнд түрүүлж байлаа. 1995 оны Английн цомд түрүүлсэнээр өдгөөг хүртэл уг тэмцээний хамгийн олон түрүүний эзэд болсоор буй.
Эвертоны «хөгжөөн дэмжигчдийн бүлгэмийн» хэр өргөн цар хүрээтэйг болохыг нь «Гүүдисон Паркт» тоглолт бүрийг нь үзэхээр 36,000 үзэгч буюу 95 хувийн цэнгэлдэхийн дүүргэлттэй байдаг гэх үзүүлэлтээс харж болох юм.[4] Эвертон багийн нутаг нэгт өрсөлдөгч Ливерпүүл баг байх ба «Мерсисаидын дербигээ» гэх 1892 оноос хойш уламжлал болгон хийсээр ирсэн нь буй.
Багийн үндсэн өмсгөл нь хөх болон цагаан өнгө. Хамгийн алдартай түүхэн тоглогч нь лигийн түүхэнд 60 гоолыг 1927-28 оны улиралд оруулж байсан Дикси Дин.
Түүх
засварлахЭвертон нь «St. Domingo’s» нэртэйгээр 1878 онд Эвертон хотын «Гэгээн Доминго» сүмийн эзэмшил нутгийн уугуул иргэд крикетийн спортоор дагнан байгуулж байжээ.[5] Дараа жил нь спортын чиглэлээ өөрчилөн нэршилээ «Хөлбөмбөгийн Эвертон баг» болгосон байна.[6]
1888-1889 оны хооронд Хөлбөмбөгийн лигийг байгуулагдахад анхны Лигийн АШТ-д нь түрүүлж, дараа нь жил нь өнжөөд түүний дараа жил нь дахин түрүүлж байв. 1906 онд Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд анх удаагаа түрүүлсэн бол есөн жил завсарласаны эцэст 1915 онд хоёр дахь түрүүгээ авчээ. Дэлхийн I дайны он жилүүдэд лигийн бүхий тоглолтуудад завсарласантай холбогдон Эвертоны амжилт нь 1920 оны эхэн хүртэл зогссон юм.
1927 он гэхэд багийн амжилт нь сэргэж эхэлсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд шилдэг тоглогчид орж ирсэнтэй холбоотой. Тухайлбал 1925 онд гэрээ байгуулан эгнээнд нь элсэн орсон Дикси Дин гэх тоглогчийг онцлох нь зүйтэй. Тэрбээр 1927-28 оны улиралд лигийн 39 тоглолтонд 60 гоолыг оруулж тухайн үеийн түүхэн амжилтын эзэн болж байсан ба Эвертоныг лигийн гурав дахь түрүүгээ авахад нь үлэмж гавьяа байгуулсан гэдэг.[7]
Тийнхүү 1927-28 оны улирал түрүүлсэнээс хойшхи хоёр жилийн дараа Эвертон Хоёрдугаар дивизэд унаж багийн дотоод бүтэц ганхаж эхлэв. Ийн явсаар 1931-32 оны улиралд тэргүүн дивизэд дэвшиж өөрсдийгөө тухайн үеийнхээ шилдэг баг болохыг батлан харуулж дээд лигийн дөрөв дэх түрүүг авч байлаа. Английн цомын хоёр дахь түрүүгээ 1933 онд Манчестер Сити багийг 3–0 харьцаагаар хожиж авч байв. 1938–39 оны улиралд лигийн тав дахь түрүүг авчээ.
Дэлхийн II дайны он жилүүдэд хөлбөмбөгийн лигийн тэмцээн завсарласаар 1946 онд эхлэх үед дайны өмнөх үеийн лигийг бүрдүүлж байсан багууд хангалтгүй тоглолт үзүүлэх явдал гарч байсаны нэг илрэл нь Эвертон багийн амжилтын бууралт юм. 1950–51 оны улиралд хоёрдугаар дивиз рүү унасан Эвертон 1953–54 оны дивиздээ «Лестер Сити» багтай оноогоор тэнцсэн ч оруулсан бөмбөгний багахан зөрүүгээр хоёрдугаар байраар шалгаран сая нэг тэргүүн дивиздээ дэвшиж байлаа. Түүнээс хойш өдгөөг хүртэл Эвертон нэгээхэн ч удаа доод дивиз рүү унаагүй билээ.[8]
Эвертоны амжилтын хоёр дахь эрин үе нь 1961 онд Харри Кэттерик гэх англи мэргэжилтэн дасгалжуулагчаар томилгдсоноор эхэлсэн юм. 1962–63 оны улиралд 25 хожил, 11 тэнцээ, 6 хожигдол авч нийт 61 оноотойгоор лигийн зургаа дахь түрүүг авав. Түүний дараахь гурван улиралуудад 3, 4, 11 дүгээр байрыг эзэлсэн ба лигтээ эрин үе дэх тааруухан амжилтаа үзүүлсэн 1966 онд Английн цомын тэмцээнд Шеффилд Уэнсдей багийг хожиж гурав дахь цомооо хүртсэн юм. Английн цомыг хүртэх дараагийн боломж нь 1968 онд бүрдсэн ч Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд болсон шигшээ тоглолтонд Вест Бромвич Альбион багт ялагдаж байв. 1969–70 оны улиралд лигийн хоёрдугаар байрт бичигдэж байсан «Лидс Юнайтед» багаас есөн онооны илүүгээр Лигийн АШТ-ий долоо дахь түрүүгээ авав.
Амжилтын буухиа нь ийн үргэлжлэн байсан ч Харри Кэттерикийн багаас явсантай холбоотойгоор Эвертоныхны ээлжит амжилтын бууралт эхлэх нь үү гэх таамаглал арвандөрөв, арвантав, арвандолоо болон долоодугаар байр эзлэж байсан улирлуудад ажиглагдаж байв. Орны дасгалжуулагч Билли Бинхамын удирдлаган дор 1974–75, дараагийн дасгалжуулагч Гордор Лиг багаа 1977–78 оны улиралд гурав, түүний дараахь улиралд дөрөвдүгээр байр тус тус эзлүлж, 1977 оны Лигийн цомд аман хүзүүдүүлсэн зэрэг нь 1970-аад оны сүүл үеүүдэд багийн үзүүлсэн боломжийн амжилтууд нь юм. 1981 онд Гордор Ли халагдаж байв.[9]
Ховард Кендаллын удирдлаган дор Эвертон багийнхан амжилт дүүрэн байлаа. Дотооддоо Английн цомд 1984 онд, 1984–85 болон 1986–87 оны улирлуудад лигийн түрүүг тус тус авсан бол Европтоо Европын цомтой багуудын цомын тэмцээнд 1985 онд түрүүлж байлаа. Европын томоохон тэмцээнд анх удаагаа түрүүлсэн Эвертончууд шигшээ тоглолтуудад Ирландын «ЮСД», Чехословакын Интер Братислава болон Голландын «Фортуна Ситтард» багуудад хожсоох хагас шигшээд Германы хүчирхэг Бавари Мюнхен багийг 3–1 харьцаагаар (Гүүдисон Парк дахь хамгийн шилдэг тоглолт) буулган авч, Австрийн Рапид Вена багийг шигшээ тоглолтонд хожиж байлаа.[10]
Ийнхүү Эвертончууд 1985 оны лиг болон «Цомтой багуудын цом» зэрэг хоёр том тэмцээний түрүүг авч «трибльдэхээр» зорьж Английн цомын шигшээ тоглолтонд Манчестер Юнайтед багтай тоглосон ч хожигдсон юм.
1985–86 оны улиралд Эвертончууд хөрш Ливерпүүл багт лигийн болон Английн цомын түрүүгээ алдаж, 1986–87 оны улиралд лигийн түрүүгээ эгүүлэн авч байв.
Эйзелийн эмгэнэлт явдлын дараа Английн багуудыг Европын тэмцээнд оролцуулаагүйтэй холбоотойгоор Эвертончууд дотоодын тэмцээнүүдээс өөр тэмцээнд оролцож чадаагүй юм. Дасгалжуулагч Кендалл Атлетико Билбао багаа 1987 оны лигийн түрүүг авсаны дараахан явсанаар тэдний амжилтын буухиа ерөнхийдөө бага багаар удааширч эхэлсэн юм. Харви гэх дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчийн удирдлаган дор Эвертон Английн цомын 1989 оны шигшээ тоглолтонд шалгарсан ч Ливерпүүлд 3–2 харьцаагаар хожигдож байлаа.
Эвертон Премьер лигийг 1992 онд байгуулагдахад анхны гишүүнээр элссэн бөгөөд багийг цаашид авч явах дасгалжуулагчийн эрэлд удирдлагууд нь гарч Ховард Кендаллыгаа 1990 онд эгүүлэн авчирсан ч урьдны амжилтыг эс үзүүлсэн тул Майк Уокерийг томилсон юм. Жо Ройл 1994 онд багийн дасгалжуулагчаар ирсэн үед Эвертончууд Ливерпүүл багийг 2–0 харьцаагаар хожиж дербийн ээлжит ялалтаа авав. Английн цомын тэмцээний тав дахь түрүүгээ 1995 онд Манчестер Юнайтед багийг 1–0 харьцаагаар хожиж авав.
Эвертон Английн цомд түрүүлэн Цомтой багуудын цомын тэмцээнд оролцох эрх авч Эйзелийн үйл явдлаас хойшхи уг тэмцээнд оролцсон Английн анхны баг болов. Жо Ройлын удирдлаган дор үргэлжлүүлэн Эвертончууд 1995–96 оны улиралд Премьершипт зургаадугаар байр эзлэв.[12] Түүний дараагийн улиралд арвантавдугаар байр эзлэж дасгалжуулагч Жо Ройл гэрээгээ дуусгавар болгохоор болж оронд нь багийн тоглогч Дейв Уотсон томилогдож байлаа. 1997 онд Эвертоны дасгалжуулагчаар гурав дахь удаагаа томилогдож багийг Премьершипт арвандолоодугаарт бичүүлж золтой л Болтон Уондерерс багтай байраа солиод доод дивиз рүү уначихаагүй юм. Рейнжерс багийн дасгалжуулагч асан Уолтер Смит гэх мэргэжилтэн Эвертоны дасгалжуулагчийн дараагийн халааг 1998 оны зун авч гурван улирлын турш хүснэгтийн доод арван багуудын эгнээнд бичүүлсэн байна.
2002 оны гуравдугаар сар гэхэд Эвертон Английн цомын тэмцээнд Миддлсбро багт хожигдон хасагдаж, лиг өндөрлөхөд ойрхон үед хүснэгтийн сүүлийн байрт бичигдэж байсан зэрэг асуудал үүсч байх үед Смит халагдаж[13] өдгөөгийн дасгалжуулагч Дэвид Мойес томилогдон ирж Эвертоныг лиг өндөрлөхөд арвантавдугаар байраар авч үлдэж байв.[14][15] 2002–03 оны улиралд Эвертончууд долоодугаар байр эзлэж 1996 оноос хойш шилдэг амжилтаа үзүүлэв. 2004–05 оны улиралд дөрөвдүгээр байраар шалгарч Аваргуудын лигийн сонгон шалгаруулалтад оролцох эрх авч улмаар хэсгийн тоглолтоос хасагдаж УЕФА-гийн цомд оролцов. 2007–08[16] болон 2008–09 оны улирлын УЕФА-гийн цомын тэмцээнүүдэд оролцож туршлага хуримтлуулан тоглож, 2009 оны Английн цомын шигшээд шалгарч байлаа.
Мойес дасгалжуулагч болсоноосоо хойш багийн түүхэнд урьд өмнө хийгдэж байгаагүй өндөр үнээр дөрвөн наймааг хийсэн юм. Үүнд Жеймс Бийтиг 2005 оны нэгдүгээр сард 6 сая,[17] Эндрю Жонсоныг 2006 оны зун 8.6 сая[17] Якубуг 2007 оны зун 11.25 сая,[18] Маруан Феллаиниг 2008 оны есдүгээр сард 15 сая фунт стерлингээр тус тус худалдан авсан ажээ.[19] Мөн Мойес Уэйн Рүүниг Манчестер Юнайтедад 27 сая фунтээр зарж том наймаа хийж байлаа.[20]
Цэнгэлдэх хүрээлэн
засварлахThe Grand Old Lady | |
---|---|
Хуучин нэр | Mere Green field |
Байрлал | Гүүдисон рөүд, Ливерпүүл, Англи |
Солбицол | 53°26′20″N 2°57′59″W / 53.43889°N 2.96639°WСолбицол: 53°26′20″N 2°57′59″W / 53.43889°N 2.96639°W |
Нээгдсэн | 1892 оны наймдугаар сарын 24 |
Эзэмшигч | Гүүдисон Парк цэнгэлдэх хүрээлэн, «Хөлбөмбөгийн Эвертон багийг» эзэмшигч компани) |
Оператор | Хөлбөмбөгийн Эвертон баг |
Гадаргуу | Зүлэг |
Байгуулсан зардал | £3000 |
Архитектур | Ах дүү Келли, Хенри Хэртли болон Арчибэлд Леч |
Багтаамж | 40,157 |
Талбайн хэмжээ | 100.48 metres (110 yd) by 68 metres (74 yd)[21] |
Түрээслэгч | |
Эвертон (1892 оноос одоог хүртэл) |
Эвертон анх «Стэнли-Паркад» тоглодог байв. 1882 оноос багийн тоглолтыг үзэгчдийн тоо олширсон тул «Прайори Роуд» цэнгэлдэхэд орсон ажээ. удалгүй Ливерпүүл хотын чимэг болсон «Энфилд» цэнгэлдэх хүрээлэнд тоглодог болов. 1892 онд багийн эзэн Жон Холдинг шинэ цэнгэлдэх хүрээлэнг "Everton F.C. and Athletic Grounds Ltd" гэх компанийхаа нэр дээр байгуулан өөрийн гэсэн гэртэй болж авсан түүхтэй.[22]
«Гүүдисон Парк» нь Англидаа анхдагчдаа тооцогдох цэнгэлдэх хүрээлэн[23] юм. 1966 онд Англид зохиогдсон Дэлхий аваргын тэмцээний үеэр хэд хэдэн тоглолтыг «Гүүдисон Паркт» явуулж байв.
Алдартай хөгжөөн дэмжигчид
засварлахТоглогчид
засварлахОдоогийн бүрэлдэхүүн
засварлахТэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
|
Зээллэгээр явсан
засварлахТэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.
|
Алдартай тоглогчид
засварлахШагналууд
засварлахДотоодын
засварлахНэгдүгээр дивиз
- Түрүү: (9) – 1890–91, 1914–15, 1927–28, 1931–32, 1938–39, 1962–63, 1969–70, 1984–85, 1986–87
- Аман хүзүү: (7) – 1889–90, 1894–95, 1901–02, 1904–05, 1908–09, 1911–12, 1985–86
Хоёрдугаар дивиз
- Түрүү: (5) – 1906, 1933, 1966, 1984, 1995
- Аман хүзүү: (8) – 1893, 1897, 1907, 1968, 1985, 1986, 1989, 2009
АХХ-ны Коммунити Шиелд/Чарити Шиелд
- Түрүү: (9) – 1928, 1932, 1963, 1970, 1984, 1985, 1986 (хамтран), 1987, 1995
- Аман хүзүү: (2) – 1933, 1966
Full Members Cup
- Аман хүзүү: (2) – 1989, 1991
- Түрүү – 1985
Английн хөлбөмбөгийн өсвөрийн цом
- Түрүү: (3) – 1965, 1984, 1998
- Аман хүзүү: (4) – 1961, 1977, 1983, 2002
- Түрүү: (6) – 1894, 1897, 1910, 1935, 1940, 1964
- Түрүү: (45) – 1884, 1886, 1887, 1890, 1891, 1892, 1894, 1895, 1896, 1898, 1899, 1900, 1904, 1906, 1908, 1910 (хамтран), 1911, 1912 (хамтран), 1914, 1919, 1921, 1922, 1923, 1924, 1926, 1928, 1934 (хамтран), 1936 (хамтран), 1938, 1940, 1945, 1953, 1954, 1956, 1957, 1958 (хамтран), 1959, 1960, 1961, 1982 (хамтран), 1983, 1996, 2003, 2005, 2007
Европын
засварлах- Түрүү: (1) – 1985
Тэмдэглэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Everton FC website". Evertonfc.com. Эх хувилбараас архивласан: 3 Арван хоёрдугаар сар 2009. Татаж авсан: 7 March 2010.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Liverpool FC is formed". LFC Online. Татаж авсан: 19 November 2008.
- ↑ Ross, James M. (14 May 2010). "England - List of Champions". Rec.Sport.Soccer Statistics Foundation. Татаж авсан: 23 August 2010.
- ↑ "ToffeeWeb — Seasonal Comparisons, 2005–06". Toffeeweb. Архивласан огноо 9 Хоёрдугаар сар 2008. Татаж авсан: 31 January 2008.
- ↑ "History of Everton FC". Talk Football. Татаж авсан: 19 November 2008.
- ↑ "Club profile: Everton". Premier League. Эх хувилбараас архивласан: 13 Наймдугаар сар 2010. Татаж авсан: 23 August 2010.
- ↑ "The Everton Story – 1878 to 1930". Everton F.C. Эх хувилбараас архивласан: 27 Есдүгээр сар 2007. Татаж авсан: 16 November 2007.
- ↑ "The Everton Story – 1931 to 1960". Everton F.C. Эх хувилбараас архивласан: 2007-02-14. Татаж авсан: 16 November 2007.
- ↑ "The Everton Story – 1961 to 1980". Everton F.C. Эх хувилбараас архивласан: 26 Есдүгээр сар 2010. Татаж авсан: 16 November 2007.
- ↑ "Goodison's greatest night". Everton F.C. Эх хувилбараас архивласан: 18 Наймдугаар сар 2006. Татаж авсан: 24 August 2006.
- ↑ "History of Goodison Park". Toffeeweb. Татаж авсан: 16 July 2009.
- ↑ "The Everton Story – 1981 to 2006". Everton F.C. Эх хувилбараас архивласан: 27 Нэгдүгээр сар 2012. Татаж авсан: 16 November 2007.
- ↑ "Everton sack boss Walter Smith". CBBC Newsround. 2002-03-13. Татаж авсан: 21 July 2007.
- ↑ "Can Moyes revive Everton?". BBC Sport. 14 March 2002. Татаж авсан: 21 July 2007.
- ↑ "Final 2001/2002 English Premier Table". Soccerbase. Эх хувилбараас архивласан: 2 Аравдугаар сар 2007. Татаж авсан: 21 July 2007.
- ↑ "Final 2006–07 English Premier Table". Soccerbase. Эх хувилбараас архивласан: 21 Арван хоёрдугаар сар 2007. Татаж авсан: 16 November 2007.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ 17.0 17.1 "Everton complete Johnson capture". BBC Sport. 30 May 2006. Татаж авсан: 23 August 2010.
- ↑ Hunter, Andy (23 August 2007). "Everton agree record fee to sign Yakubu". The Independent. London. Татаж авсан: 23 August 2010.
- ↑ "Everton smash record for Fellaini". BBC Sport. 2 September 2008. Татаж авсан: 23 August 2010.
- ↑ "Rooney deal explained". BBC Sport. 1 September 2004. Татаж авсан: 22 August 2006.
- ↑ "Club Directory" (PDF). Premier League Handbook Season 2009/10 (PDF). London: Premier League. 2009. p. 38. Эх хувилбараас (PDF) архивласан: 6 Зургадугаар сар 2011. Татаж авсан: 5 April 2010.
{{cite book}}
:|format=
requires|url=
(help); Check date values in:|archive-date=
(help); Unknown parameter|chapterurl=
ignored (|chapter-url=
suggested) (help) - ↑ «I: THE EARLY DAYS (1878-88)» (англ.)
- ↑ «History of Goodison Park» (англ.)
- ↑ Darren Griffiths (2008-02-20). "MACCA'S A BLUE!". Everton F.C. Эх хувилбараас архивласан: 2009-03-10. Татаж авсан: 2010-10-17.
- ↑ Mercer, Nathan (2007-01-14). "Everton 1-1 Reading". BBC Sport.
- ↑ "On the move: Jennifer Ellison". Times Online. London: Times Newspapers Ltd. 2008-05-25. Эх хувилбараас архивласан: 2008-09-07. Татаж авсан: 2010-10-17.
- ↑ Clive White; Nick Harris (1999-04-17). "The Sweeper: My Teams Norman Wisdom Everton and Newcastle". The Independent. Independent News and Media Limited.
- ↑ "Squad profiles". Everton F.C. Эх хувилбараас архивласан: 18 Нэгдүгээр сар 2014. Татаж авсан: 9 August 2011.
Эх сурвалж
засварлах- Ball, D. & Buckland, G. (2001). Everton — The Ultimate Book of Stats & Facts. The Bluecoat Press. ISBN 1-872568-79-3.
{{cite book}}
: CS1 maint: multiple names: authors list (link) - Corbett, James (2004). Everton: School of Science. Pan. ISBN 0-330-42006-2.
- Tallentire, Becky (2004). The Little Book of Everton. Carlton Books Ltd. ISBN 1-84442-652-1.
Холбоос
засварлах- Эвертон (хөлбөмбөгийн баг) on BBC Sport: Багийн мэдээлэл – Үр дүн – Болох тоглолтууд – Багийн үзүүлэлтүүд
- Everton News – Sky Sports
- Everton FC – Premierleague.com
- Everton Former Players' Foundation