Хөлбөмбөгийн Ньюкасл Юнайтед баг (англ. Newcastle United Football Club) нь Английн зүүн хойд нутгийн хамгийн том тойрог болох Тайн ба Уирийн Ньюкасл-апон-Тайн хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. Тус баг нь 1892 онд Зүүн Ньюкасл энд болон Баруун Ньюкасл энд гэх хоёр багийн нэгдлээр байгуулагдсан ба Сент-Жэймс Парк цэнгэлдэх хүрээлэндээ өдгөөг хүртэл тоглож байгаа юм. Тус цэнгэлдэх хүрээлэн нь 90-ээд оны дунд үеийг хүртэл 52,387 хүний суудалтайгаараа тэргүүн эгнээнд жагсаж байсан билээ. Премьер лигийн анхны гишүүнээр элсч дундаа хоёр удаа доод лиг рүү унаж байсныг эс тооцвол тасралтгүй түүхэн амжилт үзүүлсэн цөөн багийн нэг юм.

АнглиНьюкасл Юнайтед
Club logo
Бүтэн нэр Хөлбөмбөгийн Ньюкасл Юнайтед баг
Хоч нэр Алаг шаазгайнууд
Байгуулагдсан 1892 оны 9 сарын 9
Цэнгэлдэх хүрээлэн Сент-Жэймс Парк, Ньюкасл-апон-Тайн
(Багтаамж: 52,381[1])
Эзэн Майк Эшли
Ерөнхийлөгч Дерек Лламбиас
Менежер Алан Пардью
Лиг Премьер лиг
2018–19 Премьер лиг, 13 дугаар байр
Цахим хуудас Клубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл

Лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар дөрвөн удаа, Эф Эй капд зургаан удаа, 1969 оны хот хоорондын цом болон 2006 оны УЕФА Интертото цом зэрэг тэмцээнүүдэд тус тус аваргалж байв. Английн хөлбөмбөгийн багууд дундаа наймдугаарт эрэмбэлэгдэх баялаг түүхтэй тус баг[2] 1904 болон 1910 оны хооронд Английн цомд түрүүлж, тэргүүн дивизэд гурван удаа түрүүлж оргил амжилтаа үзүүлж байв.

Тэдний дерби 1898 оноос хойш эхлэлтэй бөгөөд өрсөлдөгч нь Сандерлэнд баг.

ТоглогчидЗасварлах

Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны аравдугаар сарын 6.[3]

Одоогийн бүрэлдэхүүнЗасварлах

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч
1   GK Стив Харпер
2   DF Фабрисио Колоччини (ахлагч)
3   DF Давиде Сантон
4   MF Йоан Кабай
5   DF Дэнни Симпсон
6   DF Майк Уильямсон
8   MF Дэнни Гатри
10   FW Хатем Бен Арфа
11   FW Петер Лёвенкрандс
13   MF Мехди Абейд
14   DF Жэймс Перч
15   MF Дэн Гослинг
16   DF Райан Тейлор
17   MF Алан Смит
Д. Байрлал Тоглогч
18   MF Хонас Гутьеррес
19   FW Демба Ба
20   FW Леон Бест
22   MF Сильвен Марво
23   FW Шола Амеоби
24   MF Шейк Тьоте
25   MF Габриэль Обертан
26   GK Тим Крул
27   DF Стивен Тейлор
28   FW Сэмми Амеоби
29   MF Харис Вучкич
31   DF Шейн Фергюсон
35   GK Роб Эллиот
40   DF Тамаш Кадар

ЭшлэлЗасварлах

  1. Premier League Handbook – Season 2010/11. Premier League. 2011 оны 5 сарын 7-д хандсан.
  2. Football : Running Total of Trophies. Kryss Tal. 2 April 2011-д хандсан.
  3. First Team. Newcastle United F.C.. 2 January 2011-д хандсан.

ХолбоосЗасварлах

  Commons: Newcastle United F.C. – Ньюкасл Юнайтед