Хөлбөмбөгийн Бундеслиг

(Бундеслиг-с чиглүүлэгдэв)

Германы Хөлбөмбөгийн Бундеслиг буюу Хөлбөмбөгийн Бундеслиг/цаашид Бундеслиг гэх/ (Герман: Fußball-Bundesliga) нь Герман улсын хөлбөмбөгийн өндөр зэрэглэлийн лигийн тэмцээн юм. Германы хөлбөмбөгийн багууд «лигийн тогтолцоогоор» тоглодог бөгөөд 18 баг амжилтаасаа шалтгаалан дэвшин орж ирэх болон доод лиг болох Хоёрдугаар Бундеслиг рүү улирах шатлалаар хувьсч байдаг. Бундеслигийг 1963 онд байгуулагдсанаас нь хойш 50 баг өдгөөг хүртэл гишүүн багаар өөр хоорондоо өрсөлдөж байв. Байерн Мюнхен баг 1970-аад оноос хойш энэхүү лигт өндөр амжилтыг үзүүлсээр хамгийн сүүлд 2022/23 оны улиралд түрүүлэн 33 дахь түрүүгээ авсан нь лигийн түүхэн амжилтад тооцогдож буй. Тус багийн түрүүлээгүй бусад улиралд нь Хамбург, Боруссиа Дортмунд, Вердер Бремен, Боруссиа Мёнхенгладбах болон Штутгарт зэрэг багууд түрүүлж байлаа. Европтоо гуравдугаарт эрэмбэлэгдэх[1] Бундеслигийн тоглолт бүрийг дунджаар 41,802 хөгжөөн дэмжигчид үздэг гэх ба энэ үзүүлэлтээрээ Энэтхэгийн Премьер лиг болон Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лиг зэрэг лигүүдийн удаад бичигддэг.[2][3]

УлсГерман Герман
ХолбооУЕФА, Европ
Байгуулагдсан1963
Багуудын тоо20
Түвшин1
Доодхи лиг ньХоёрдугаар Бундеслиг
Дотоодын цом(ууд)Германы хөлбөмбөгийн цом
(Герман: DFB-Pokal)
Олон улсын цом(ууд)УЕФА Аваргуудын Лиг
Европын лиг
Одоогийн аваргуудБавариа Мюнхен
(2018–19)
Хамгийн олон түрүүлсэн ньБавариа Мюнхен (29)
ТВ-ийн хамтрагчSky Deutschland, ARD, ZDF, SPORT1
Вэб хуудасBundesliga.de
2019-20 оны Германы Бундеслиг

Лигийг анх Германы хөлбөмбөгийн холбоо байгуулсан авч өдгөө Германы хөлбөмбөгийн лиг (Герман: Deutsche Fußball Liga) үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг тогтолцоотой.

Германы Бундеслигийн улирал наймдугаар сард эхэлж дараа оны тавдугаар сарыг хүртэл үргэлжлэх ба өвлийн улиралд зургаан долоо хоног завсарладаг уламжлалтай (арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сарын сүүл хүртэл). Тоглолтууд нь орон нутгийн цагаар Бямба (долоон тоглолт зэрэг 15:30 цагт эхэлдэг) болон Ням (хоёр тоглолт зэрэг 17:00 цагт эхэлдэг) гаригуудад явагдах хуваарьтай.

Аварга болж байсан багууд

засварлах

Германы аварга шалгаруулах тэмцээнд нийт 43 баг түрүүлж байжээ. Бавариа Мюнхен 22 түрүү авсан гэдгээрээ бусад багуудаа тэргүүлж буй. Түүний удаад Динамо Берлин (10; Оберлигийн түрүү) болон Нюрнберг (9).

Бундеслиг дэх түрүүний тоогоороо Бавариа Мюнхен (21), Боруссиа Мёнхенгладбах (5), Вердер Бремен (4) багууд эхний гуравт бичигддэг бол Боруссиа Дортмунд, Хамбург болон Штутгарт багууд тус бүр 3, Кёльн болон Кайзерслаутерн багууд Мюнхен 1860, Айнтрахт Франкфурт, Нюрнберг болон Вольфсбург багууд тус бүр 1 түрүү тус тус авч байв.

Улирал Бундеслигийн аварга[4] Улирал Бундеслигийн аварга Улирал Бундеслигийн аварга Улирал Бундеслигийн аварга
63–64 Кёльн 75–76 Боруссиа Мёнхенгладбах 87–88 Вердер Бремен 99–00 Бавариа Мюнхен
64–65 Вердер Бремен 76–77 Боруссиа Мёнхенгладбах 88–89 Бавариа Мюнхен 00–01 Бавариа Мюнхен
65–66 Мюнхен 1860 77–78 Кёльн 89–90 Бавариа Мюнхен 01–02 Боруссиа Дортмунд
66–67 Айнтрахт Франкфурт 78–79 Хамбург 90–91 Кайзерслаутерн 02–03 Бавариа Мюнхен
67–68 Нюрнберг 79–80 Бавариа Мюнхен 91–92 Штутгарт 03–04 Вердер Бремен
68–69 Бавариа Мюнхен 80–81 Бавариа Мюнхен 92–93 Вердер Бремен 04–05 Бавариа Мюнхен
69–70 Боруссиа Мёнхенгладбах 81–82 Хамбург 93–94 Бавариа Мюнхен 05–06 Бавариа Мюнхен
70–71 Боруссиа Мёнхенгладбах 82–83 Хамбург 94–95 Боруссиа Дортмунд 06–07 Штутгарт
71–72 Бавариа Мюнхен 83–84 Штутгарт 95–96 Боруссиа Дортмунд 07–08 Бавариа Мюнхен
72–73 Бавариа Мюнхен 84–85 Бавариа Мюнхен 96–97 Бавариа Мюнхен 08–09 Вольфсбург
73–74 Бавариа Мюнхен 85–86 Бавариа Мюнхен 97–98 Кайзерслаутерн 09–10 Бавариа Мюнхен
74–75 Боруссиа Мёнхенгладбах 86–87 Бавариа Мюнхен 98–99 Бавариа Мюнхен 10-11 Боруссиа Дортмунд 11-12 Боруссиа Дортмунд 12-13 Баерн МЮнхен

Бавариа Мюнхен одоо түрүүнийхээ тоогоор тэргүүлж буй.

2010-11 оны улирлын Германы Бундеслигийн гишүүн багууд

засварлах

2010-11 оны улирлын Хоёрдугаар Бундеслигийн гишүүн багууд

засварлах

1964 оныг хүртэлх Германы АШТ-үүдэд аваргалж байсан багууд

засварлах
  1. http://www.xs4all.nl/~kassiesa/bert/uefa/data/method4/crank2011.html
  2. http://www.sportbusiness.com/news/177765/bundesliga-attendance-reigns-supreme-despite-decrease
  3. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2010-01-03. Татаж авсан: 2010-10-07.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. http://www.dfb.de/bliga/bundes/meister/index.html

Холбоос

засварлах
Түүх

Загвар:УЕФА Лигүүд