Англи
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хант Улсыг бүрдүүлэгч үндсэн дөрвөн орны нэг нь Англи (англ. England) юм. Англи орон Их Британи арлын өмнө, зүүн, төв бие дээр Шотланд, Уэльс хоёртой газраар хиллэж, Умард, Ирланд, Кельтийн хэмээх гурван тэнгисээр хүрээлүүлж оршдог. Мөн зүүн урд талаараа Ла-Маншийн хоолой (англиар English Channel - Англи суваг)-гоор Европын эх газраас тусгаарлагдан байдаг. Их Британи арлыг тойрсон 100 гаран жижиг арал Англид харьяалагдана.
Англи орон англи. England
| |
---|---|
Уриа: фр. "Dieu et mon droit" «"Бурхан минь, миний баруун гар"» | |
Төрийн дуулал: [хууль ёсоор] байхгүй, [голчлон] англ. "God Save the King/Queen" «"Бурхан Хатан хааныг аварна"» | |
Нийслэл | Лондон |
Томоохон | Лондон, Манчестер, Бирмингем, Лидс, Шеффилд, Ливерпүүл, Коюентри, Лестэр, |
Албан ёсны хэл | англи хэл |
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Корн |
Угсаатны бүлгүүд (2011) | 85.4% - Цагаан арьстан 7,8% - Ази 3.5% - Хар арьстан 2.3% - Холимог үндэстэн 0.4% - Араб 0.6% - бусад ард түмэн |
Ард түмний нэршил | Англи |
Төр засаг | Үндсэн хуульт хаант засаглалтай боловч шууд засгийн газар байхгүй |
• Хан | III Чарльз (2022) |
• Ерөнхий сайд | Риши Сунак (2022) |
Хууль тогтоох байгууллага | Их Британийн парламент |
533 гишүүн | |
Түүх | |
• Англо-Саксоны хаант улс байгуулагдсан | 5-6 зуун |
• Вант улс үүссэн | 927 он |
• Шотландын холбоотой нэгдсэн | 1707 оны 5 сарын 1 |
Газар нутаг | |
• Нийт | 133 396 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 2.3 |
Хүн ам | |
• 2018 тооцоо | 55 977 000[1] |
• Тооллого | 53,012,456 |
• Нягтаршил | 419.6/км2 |
Мөнгөний нэгж | Фунт стерлинг (GBP,£) |
Цагийн бүс | UTC+0 (Голдочийн цаг) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (Хойд хагас) |
Утасны томьёо | +44 |
Домэйн нэр | .uk |
5-р зууны үед умард Германаас Герман төрлийн хэлтэй хүмүүс Английн зүүн хэсэг рүү олноор нүүн суурьшжээ. Эдгээр хүмүүс нь англи (одоогийн англиас ялгаатай буюу эртний англи), сакс, фриз, ют зэрэг олон овог, аймгийн төлөөлөл байсан хэдий ч түүхэнд Англи-Саксон (Anglo-Saxon) гэж ерөнхийлөн нэрийдэгддэг. Английн нутагт хэд хэдэн жижиг улс, гүн, вант төр зэрэгцэн оршин байсан бөгөөд 927 онд Этельстан (эртний англиар Æþelstan, Æðelstān гэж бичигдэнэ) гэгч ван "Англи-Саксоны ван" бус харин "Английн ван" (rex Anglorum - King of England) цол өргөмжлөгдсөнөөр өнөөг хүртэл Англи улс, Англи орон оршин байна гэж үздэг.
1284 онд Уэльсийг Нормандаас авсан Английн вант улс нь 927-1707 оны хооронд бүрэн эрхт улс байв. 1707 онд Их Британи арал дээр байсан өөр нэг улс болох Шотландын вант улстай нэгдэж Их Британийн вант улс гэдэг шинэ улс үүсгэснээс хойш Англи нь Их Британи улсын гол, онц том бүрэлдэхүүн хэсэг байсаар байна.
Өдгөө Их Британийн нутгийн 53.5% (130.4 мянган км²), хүн амын 84% (53.0 сая) нь Англид ноогддог.[1][2] Монголд Англиар Их Британийг төлөөлүүлж ярих нь түгээмэл.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьЗасварлах
Англи орны нутаг дэвсгэр, хүн ард нь аймаг (regional..), хошуу (county..), сум дүүрэг (district..), баг хорооны (parish..) буюу хууль ёсны 4, хошууны (county) буюу уг ёсны 1 гэх 5 түвшинд (level) хэд хэдэн зүйл болон хуваагдаж харьяалагдана.
Урьд өмнө нь байгаагүй томоохон нэгж - аймаг (region) гэх засаг захиргааны зүйлийг 1994 онд үүсгэсэн. Өмнө талаас нэрлэвэл Баруун Өмнөд Англи, Зүүн Өмнөд Англи, Их Лондон, Дорнод Англи, Баруун Мидленд, Дорнод Мидленд, Йоркшир ба Хамбер, Баруун Умард Англи, Зүүн Умард Англи гэх 9 нэгж байна.
Лондоноос бусад найман аймаг дотроо 6 хотын хошуу (Metropolitan county), 27 хөдөөний хошуу (Non-metropolitan county/Shire county), 56 нэгдмэл нэгж (Unitary authority) болон хуваагдана. Хотын хошууд дотроо 36 хотын дүүрэг (Metropolitan borough), хөдөөний хошууд дотроо 201 сум (Non-metropolitan district) болж хуваагдана. Харин нэгдмэл нэгж сум дүүргийн түвшинд хуваагдахгүй. Хотын бөөгнөрөл болох Лондон аймаг 33 дүүрэгтэй (32 London borough, 1 City of London).
Бүхэл Англи засаг захиргааны зорилго, эрх, үүрэггүй ч уг ёсны 48 хошуунд (county) хуваагдана.[3] Дээр үеэс энэ хошуудад хаант төрийн томилсон амбан ноён (Lord Lieutenant - жанжин лорд) тохоон томилогдсоор ирсэн.[3] Үүнийг одоо ч ойшоон үздэг бөгөөд засаг захиргааны хошуунаас ялгахын тулд уг ёсны, ёслолын, газарзүйн хошуу (ceremonial county - ёслолын хошуу) зэргээр нэрийддэг.
Мөн үзэхЗасварлах
ЭшлэлЗасварлах
- ↑ 1.0 1.1 2011 Census - Population and household estimates for England and Wales, March 2011. Accessed 16 July 2012
- ↑ Office for National Statistics. "Population estimates for UK, England and Wales, Scotland and Northern Ireland – current datasets". statistics.gov.uk. Retrieved 5 June 2009.[үхмэл линк]
- ↑ 3.0 3.1 "Lieutenancies Act 1997". Office of Public Sector Information. 1997. Retrieved 8 August 2010.