АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг

Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг (англ. United States men's national basketball team) нь Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг юм. АНУ олон улсын тэмцээнүүдэд харьцангуй олон түрүү авсан энэ төрлийн спортын шигшээ багуудаас шилдэг амжилттай бөгөөд Олимпийн наадмын бүхий л тоглолтуудад буюу 16 удаа оролцохдоо 13 удаа түрүүлсэн амжилттай. Одоогоор тус баг Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чансааг тэргүүлж буй.

Америкийн Нэгдсэн Улс Америк

Usa basketball 2012.png

ФИБА-гийн чансаа 1
ФИБА 1934
ФИБА бүс ФИБА Америк тив
Үндэсний спортын холбоо Сагсан бөмбөг
Дасгалжуулагч Америк Майк Кржижевски
Олимпийн наадам
Оролцсон удаа 17
Медалиуд Gold medal.svg Алт: 1936, 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1976, 1984, 1992, 1996, 2000, 2008
Silver medal.svg Мөнгө: 1972
Bronze medal.svg Хүрэл: 1988, 2004
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Оролцсон удаа 16
Медалиуд Gold medal with cup.svg Алт: 1954, 1986, 1994, 2010
Silver medal with cup.svg Мөнгө: 1950, 1959, 1982
Bronze medal with cup.svg Хүрэл: 1974, 1990, 1998, 2006
ФИБА Америк тивийн АШТ
Оролцсон удаа 9
Медалиуд Gold medal with cup.svg Алт: 1992, 1993, 1997, 1999, 2003, 2007
Silver medal with cup.svg Мөнгө: 1989
Пан Америкийн тоглолт
Оролцсон удаа 16
Медалиуд Gold medal america.svg Алт: 1951, 1955, 1959, 1963, 1967, 1975, 1979, 1983
Silver medal america.svg Мөнгө: 1987, 1995, 1999
Bronze medal (Americas).svg Хүрэл: 1991
Багийн өмсгөл:
Kit body thinsidesonwhite.png
Гэгээн jersey
Kit shorts blanksides.png
Team colours
Гэгээн
Kit body thinredsides.png
Бараан jersey
Kit shorts redsides.png
Team colours
Бараан

1989 онд ФИБА болон АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны хамтын зөвшилцлийн үндсэн дээр байгуулсан шийдвэрээр шигшээ багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тоглогчдыг тоглуулж болох дүрэм мөрдөгдөж эхэлсэн ба АНУ-ын шигшээ багийн Испанийн Барселона хотод зохиогдсон 1992 оны Зуны олимпийн Хорватын шигшээ багтай хийсэн шигшээ тоглолтонд оролцсон бүрэлдэхүүнийг "Мөрөөдлийн баг" хэмээн нэршүүлэн алдаршуулж байсан түүхтэй.[1][2][3]

2010 онЗасварлах

2010 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Турк) – Б-багЗасварлах


2008 оны Олимпийн наадамд алтан медаль хүртсэн АНУ-ын баг ээлжит дэлхийн аваргын тэмцээний эрхээ шууд авсан билээ. Дэлхийн аваргын тэмцээнд 1994 оноос хойш төдийлөн амжилттай бус, өөрөөр хэлбэл түрүү авч чадаагүй байсан тэд хоёрдугаар бүрэлдэхүүнээр оролцсон гэхэд болно.[4]

Хэдий залуу шинэ үеийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон ч АНУ-ын баг тамирчид хэсгийн бүхий л тоглолтууд өрсөлдөгчдөө хоёр оронтой тооны илүүгээр ялж (Бразилийн шигшээ багийг 2 оноогоор хожсоныг эс тооцвол) хасагдах шатны тоглолтуудад 55, 10, болон 15 зэрэг онооны илүүгээр ялалт байгуулсаар аваргын төлөөх тоглолтонд шалгарсан. Шигшээ тоглолтонд тэд тэмцээнийг зохион байгуулагч орон болох Туркийн шигшээ багийг 17 онооны илүүгээр ялсанаар 2012 оны Олимпийн наадамд оролцох эрхээ авсан.[5] Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг багийн довтлогч Кевин Дюрант авсан бол тэмцээний туршид багтаа авчирсан нийт оноогоороо (нийт 205 бөмбөг, нэг тоглолтонд авсан хамгийн их оноо-38, & PPG-22.8) мөн тэргүүлсэн. Ламар Одомын хувьд нэг жилийн хугацаанд «Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн АШТ» болон «Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд» хоёуланд нь түрүүлсэн анхны тоглогч болсон юм.

2012 оны Олимпийн тоглолт (Лондон)Засварлах

2012 оны Зуны олимпийн наадамд шигшээ багаа төлөөлөн тоглох тоглогчид.

БүрэлдэхүүнЗасварлах

# Байрлал Нэр Төрсөн огноо Баг
4 Хамгаалагч Чонси Биллапс 1976   Денвер Наггетс
11 Хамгаалагч Стивен Карри 1988   Голден Стэйт Уорриорз
12 Хамгаалагч Эрик Гордон 1988   Лос-Анджелес Клипперс
6 Хамгаалагч Деррик Роүз 1988   Чикаго Буллз
7 Хамгаалагч Рассел Уэстбрук 1988   Оклахома-Сити Тандер
9 Хамгаалагч-довтлогч Андре Игудала 1984   Филадельфия 76
5 Довтлогч Кевин Дюрант 1988   Оклахома-Сити Тандер
8 Довтлогч Руди Гей 1986   Мемфис Гриззлис
10 Довтлогч Дэнни Грэнжер 1983   Индиана Пэйсерс
14 Довтлогч Ламар Одом 1979   Лос-Анжелес Лейкерс
13 Довтлогч Кевин Лав 1988   Миннесота Тимбервулвз
15 Төвийн хамгаалагч Тайсон Чендлер 1982   Даллас Маверикс

Тэмцээнд үзүүлсэн амжилтуудЗасварлах

Олимпийн тоглолтЗасварлах

Олимпийн тоглолтын үр дүн
Огноо Байр Т Х Хд
  1936 1 5 5 0
  1948 1 8 8 0
  1952 1 8 8 0
  1956 1 8 8 0
  1960 1 9 9 0
  1964 1 9 9 0
  1968 1 9 9 0
  1972 2 9 8 1
  1976 1 7 7 0
  1980 Оролцож чадаагүй
  1984 1 8 8 0
  1988 3 8 7 1
  1992 1 8 8 0
  1996 1 8 8 0
  2000 1 8 8 0
  2004 3 8 5 3
  2008 1 8 8 0
  2012 Эрхээ авсан
Бүгд 128 123 5

Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнЗасварлах

Огноо Байр Т Х Хд
  1950 2 6 5 1
  1954 1 9 9 0
  1959 2 9 7 2
  1963 4 9 6 3
  1967 4 9 7 2
  1970 5 9 6 3
  1974 3 10 9 1
  1978 5 10 6 4
  1982 2 10 7 3
  1986 1 12 11 1
  1990 3 8 6 2
  1994 1 8 8 0
  1998 3 12 9 3
  2002 6 12 9 3
  2006 3 9 8 1
  2010 1 9 9 0
  2014 Эрхээ авсан
Бүгд 151 122 29

Өмнөх удаагийн гарааны тоглогчидЗасварлах

  • 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 1-р байр

Дэвид Робинсон, Рони Сейкали, Шон Эллиот, Стив Керр, Маггси Боггз, Брайан Шоу, Чарльз Д. Смит, Кенни Смит, Деррик МакКи, Томми Амейкер, Том Хэммондс, Армен Гиллиэм (Дасгалжуулагч: Лют Олсен)

  • 1992 оны Олимпийн наадам: 12 багааас 1-р байр

Майкл Жордан, Мэжик Жонсон , Ларри Бёрд, Чарльз Баркли, Крис Маллин, Патрик Юинг, Карл Мэлоун, Жон Стоктон, Дэвид Робинсон, Скотти Пиппен, Клайд Дрекслер, Кристиан Леттнер (Дасгалжуулагч: Чак Дэйли)

  • 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 1-р байр

Шакил О'Нил, Доминик Уилкинс, Алонзо Моурнинг, Шон Кемп, Режи Миллер, Деррик Колман, Жо Думарс, Кевин Жонсон, Марк Прайс, Стив Смит, Дэн Мажерли, Ларри Жонсон (Дасгалжуулагч: Дон Нельсон)

  • 1996 оны Олимпийн наадам: 12 багааас 1-р байр

Шакил О'Нил, Хаким Олажьювон, Чарльз Баркли, Скотти Пиппен, Карл Мэлоун, Жон Стоктон, Дэвид Робинсон, Гэри Пэйтон, Анфирний Хардавэй, Грант Хилл, Режи Миллер, Митч Ричмонд (Дасгалжуулагч: Ленни Уилкенс)

  • 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 3-р байр

Тражан Лэнгдон, Майкл Хокинс, Уэнделл Алексис, Брэд Миллер, Билл Эдвардс, Киуэйн Гаррис, Ашраф Амайа, Жейсон Сэссер, Жимми Оливер, Жимми Кинг, Жерард Кинг, Дэвид Вуд (Дасгалжуулагч: Руди Томьянович)

  • 2000 оны Олимпийн наадам: 12 багаас 1-р байр

Кевин Гарнетт, Жейсон Кидд, Рэй Аллен, Винс Картер, Гэри Пэйтон, Тим Хардавэй, Алонзо Моурнинг, Стив Смит, Шариф Абдур-Рахим, Вин Бэйкер, Аллан Хьюстон, Антонио Макдайесс (Дасгалжуулагч: Руди Томьянович)

  • 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 16 багаас 6-р байр

Режи Миллер, Пол Пирс, Бен Уоллес, Жермейн О'Нил, Шон Мэрион, Бэрон Дэвис, Антонио Дэвис, Майкл Финли, Андре Миллер, Жей Уильямс, Элтон Брэнд, Раеф Лафренц (Дасгалжуулагч: Жорж Карл)

  • 2004 оны Олимпийн наадам: 12 багаас 3-р байр

Тим Данкан, Аллен Айверсон, Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Амаре Стадемайр, Шон Мэрион, Карлос Бузер, Кармело Энтони, Стефон Марбери, Ричард Жефферсон, Ламар Одом, Эмека Окафор (Дасгалжуулагч: Ларри Браун)

  • 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 3-р байр

Леброн Жеймс, Дуэйн Уэйд, Кармело Энтони, Шейн Баттье, Брэд Миллер, Дуайт Ховард, Крис Бош, Элтон Брэнд, Антуан Жеймисон, Кёрк Хайнрик, Крис Пол, Жо Жонсон (Дасгалжуулагч: Майк Кржижевски)

  • 2008 оны Олимпийн наадам: 12 багаас 1-р байр

Коби Брайант, Леброн Жеймс, Жейсон Кидд, Дуэйн Уэйд, Кармело Энтони, Карлос Бузер, Дуайт Ховард, Крис Бош, Крис Пол, Тэйшон Принс, Майкл Редд, Дерон Уильямс (Дасгалжуулагч: Майк Кржижевски)

  • 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн: 24 багаас 1-р байр

Чонси Биллапс, Кевин Дюрант, Деррик Роуз, Рассел Уэстбрук, Руди Гей, Андре Игудала, Дэнни Грэнжер, Стивен Карри, Эрик Гордон, Кевин Лав, Ламар Одом, Тайсон Чендлер, (Дасгалжуулагч: Майк Кржижевски)

ЭшлэлЗасварлах

  1. The Oakland Press: Sports Columnists: The Dream Team is over and what's left is a nightmare[үхмэл линк]
  2. "PopMatters Sports Feature | The Globalized Association". Popmatters.com. Retrieved 2010-08-27.
  3. Dreaming about the Dream Team • vabulous69's Blog – FOX Sports Blogs
  4. Sheridan, Chris (2009-07-22). "Coach Krzyzewski putting legacy at risk". ESPN.com. Retrieved 2010-09-15.
  5. "Durant Lifts Americans Back to Top at Worlds". New York Times. 2010-08-12. Retrieved 2010-09-13.

25. "NBA's Greatest Moments: The Original Dream Team".nba.com. Retrieved 2010-09-15.

ХолбоосЗасварлах