Жон Стоктон

Америкийн зодог тайлсан сагсан бөмбөгчин

Жон Хьюстон Стоктон (Англи: John Houston Stockton, 1962 оны гуравдугаар сарын 26-нд Вашингтон мужийн Спокан хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд алдартай холбон тоглогч юм. Юта Жаз, АНУ-ын шигшээд сагсан бөмбөгийн замналаа өнгөрүүлсэн Стоктон НБА-гийн түүхэнд 15 806 дамжуулалт, 3 265 бөмбөг таслалтаар тэргүүлдэг.[1]

Дабл-дабл буюу 13.1 оноо, 10.5 дамжуулалтыг замналынхаа турш дунджилж, улирлыг дамжуулалтаар завсаргүй тэргүүлсэн, нэг багт завсаргүй гараалсанаараа I, оролцсон тоглолтоороо Карим Абдул-Жаббар болон Роберт Пэришийн удаад III-т тус тус НБА-д эрэмбэлэгддэг. Ердөө 23 тоглолт өнжихдөө 1998 онд 18 тоглолт хүндэтгэх шалтгаантай өнжсөн байдаг. Түүнээс гадна 38 тоглолтонд 20 ба түүнээс дээш дамжуулалт хийсэн гайхам үзүүлэлттэй.

Багийн анд Карл Мэлоунтойгоо хоёр дараалан (1997, 1998) шувтаргын тоглолтонд Майкл Жорданы Чикаго Буллзийг баралгүй 'НБА-д аваргалаагүй шилдэгүүдийн эгнээг' тэлсэн байдаг билээ.[2]

1991 оны нэгдүгээр сарын 15-нд Сан-Антониотой тоглоход хувийн дээд 28 дамжуулалтаа бүртгүүлсэн Стоктоныг 2006 оны тавдугаар сарын 11-нд ESPN.com 'бүх цагийн IV холбон тоглогчоор' Мэжик Жонсон, Оскар Робертсон, Айзея Томас нарын удаад нэрлэсэн билээ.[3]

НБА-гийн үзүүлэлт

засварлах
Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Лигийг тэргүүлсэн
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
1984-85 Жаз 82 5 18.2 .471 .182 .736 1.3 5.1 1.3 0.1 5.6
1985-86 Юта 82 38 23.6 .489 .133 .839 2.2 7.4 1.9 0.1 7.7
1986-87 Юта 82 2 22.7 .499 .179 .782 1.8 8.2 2.2 0.2 7.9
1987-88 Юта 82 79 34.7 .574 .358 .840 2.9 13.8 3.0 0.2 14.7
1988-89 Юта 82 82 38.7 .538 .242 .863 3.0 13.6 3.2 0.2 17.1
1989-90 Юта 78 78 37.4 .514 .416 .819 2.6 14.5 2.7 0.2 17.2
1990-91 Юта 82 82 37.8 .507 .345 .836 2.9 14.2 2.9 0.2 17.2
1991-92 Юта 82 82 36.6 .482 .407 .842 3.3 13.7 3.0 0.3 15.8
1992-93 Юта 82 82 34.9 .486 .385 .798 2.9 12.0 2.4 0.3 15.1
1993-94 Юта 82 82 36.2 .528 .322 .805 3.1 12.6 2.4 0.3 15.1
1994-95 Юта 82 82 35.0 .542 .449 .804 3.1 12.3 2.4 0.3 14.7
1995-96 Юта 82 82 35.5 .538 .422 .830 2.8 11.2 1.7 0.2 14.7
1996-97 Юта 82 82 35.3 .548 .422 .846 2.8 10.5 2.0 0.2 14.4
1997-98 Юта 64 64 29.0 .528 .429 .827 2.6 8.5 1.4 0.2 12.0
1998-99 Юта 50 50 28.2 .488 .320 .811 2.9 7.5 1.6 0.3 11.1
1999-2000 Юта 82 82 29.7 .501 .355 .860 2.6 8.6 1.7 0.2 12.1
2000-01 Юта 82 82 29.2 .504 .462 .817 2.8 8.7 1.6 0.3 11.5
2001-02 Юта 82 82 31.3 .517 .321 .857 3.2 8.2 1.9 0.3 13.4
2002-03 Юта 82 82 27.7 .483 .363 .826 2.5 7.7 1.7 0.2 10.8
Замнал 1504 1300 31.8 .515 .384 .826 2.7 10.5 2.2 0.2 13.1
Бүх одод 10 5 19.7 .530 .333 .667 1.7 7.1 1.6 0.1 8.1

Плей-офф

засварлах
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
1985 Жаз 9 0 18.6 .467 .000 .743 2.8 4.3 1.1 0.2 6.8
1986 Юта 4 0 14.3 .529 1.000 .889 1.5 3.5 1.3 0.0 6.8
1987 Юта 5 2 31.4 .621 .800 .729 2.2 8.0 3.0 0.2 10.0
1988 Юта 11 11 43.5 .507 .286 .824 4.1 14.8 3.4 0.3 19.5
1989 Юта 3 3 46.3 .508 .750 .905 3.3 13.7 3.7 1.7 27.3
1990 Юта 5 5 38.8 .420 .077 .800 3.2 15.0 1.2 0.0 15.0
1991 Юта 9 9 41.4 .537 .407 .841 4.7 13.8 2.2 0.2 18.2
1992 Юта 16 16 38.9 .423 .310 .833 2.9 13.6 2.1 0.3 14.8
1993 Юта 5 5 38.6 .451 .385 .833 2.4 11.0 2.4 0.0 13.2
1994 Юта 16 16 37.3 .456 .167 .810 3.3 9.8 1.7 0.5 14.4
1995 Юта 5 5 38.6 .459 .400 .765 3.4 10.2 1.4 0.2 17.8
1996 Юта 18 18 37.7 .446 .289 .814 3.2 10.8 1.6 0.4 11.1
1997 Юта 20 20 37.0 .521 .380 .856 3.9 9.6 1.7 0.3 16.1
1998 Юта 20 20 29.8 .494 .346 .718 3.0 7.8 1.6 0.2 11.1
1999 Юта 11 11 32.0 .400 .333 .739 3.3 8.4 1.6 0.1 11.1
2000 Юта 10 10 35.0 .461 .389 .767 3.0 10.3 1.3 0.2 11.2
2001 Юта 5 5 37.2 .459 .000 .714 5.6 11.4 2.0 0.6 9.8
2002 Юта 4 4 35.3 .450 .286 .923 4.0 10.0 2.8 0.3 12.5
2003 Юта 5 5 29.8 .462 .000 1.000 3.2 5.2 1.6 0.2 11.2
Замнал 182 165 35.2 .473 .326 .810 3.3 10.1 1.9 0.3 13.4
  1. http://www.basketball-reference.com/leaders/stl_career.html
  2. McEntegart, Pete (2007-01-19). "Best Players to Never Win a Championship". online: ESPN.com. Эх хувилбараас (Electronic) архивласан: 2009-05-01. Татаж авсан: 2009-02-14.
  3. ESPN.com - NBA - DAILY DIME: SPECIAL EDITION
    10 greatest point guards ever

Холбоос

засварлах

Загвар:НБА-гийн бүх оддын тоглолтын MVP Загвар:НБА-гийн улирлыг ашигтай дамжуулалтаар тэргүүлэгч