Патрик Юинг
Патрик Юинг | ||||||||||||||
Patrick Ewing | ||||||||||||||
Зодог тайлсан | ||||||||||||||
Төвийн тоглогч | ||||||||||||||
Өндөр: | 213 см | |||||||||||||
Жин: | 125 кг | |||||||||||||
Иргэншил: | Ямайка, Америкийн Нэгдсэн Улс | |||||||||||||
Мэндэлсэн: | 1962 оны 8 сарын 5 | |||||||||||||
Их сургууль: | Жоржтаун (1981—1985) | |||||||||||||
Драфт: | 1, 1985, Нью-Йорк Никс | |||||||||||||
НБА-гийн үзүүлэлт | ||||||||||||||
Тоглолт: | 1183 | |||||||||||||
Оноо: | 24815 (21 тоглолтын дундаж) | |||||||||||||
Авалт: | 11607 (9.8 тоглолтын дундаж) | |||||||||||||
Дамжуулалт: | 2215 (1.9 тоглолтын дундаж) | |||||||||||||
Таслалт: | 1136 (1 тоглолтын дундаж) | |||||||||||||
Хаалт: | 2894 (2.4 тоглолтын дундаж) | |||||||||||||
Тоглогчийн замнал | ||||||||||||||
| ||||||||||||||
| ||||||||||||||
| ||||||||||||||
(2008) Сагсан бөмбөгийн алдрын танхим |
Патрик Алоизиус Юинг (Англи: Patrick Aloysius Ewing, 1962 оны наймдугаар сарын 5-нд Ямайка улсын Кингстон хотод төрсөн) — америкийн алдарт сагсан бөмбөгчин юм.
Намтар
засварлахПатрик Юинг Ямайка нийслэл Кингстон хотод төрсөн бөгөөд 13 настайдаа гэр бүлийнхэнтэйгээ АНУ-д очиж суурьшчээ. Жоржтауны их сургуульд суралцаж байх үедээ сургуулийнхаа Гойяс багт 1981 оноос эхлэн тоглож байв. Энэ багт оюутнуудын дундах үндэсний хэмжээний бүхий л тэмцээнээс авч болох шагналыг хүртэж байлаа. Төвийн тоглогчийн байрлалд шилдэг болохоо харуулж байсан Юингийг АНУ-ын шигшээ 1984 оны олимпын наадамд бүрэлдэхүүндээ багтаан аваргалж байв.
1985 онд НБА-д драфтын тэргүүн сонголтоор Нью-Йорк Никс элсэж, анхны улиралдаа л ямар сайн тоглогч болохоо харуулсан юм.
Түүүнийг Никс багт 15 улирал хүчин зүтгэж байх үед НБА-гийн түрүү авч байгаагүй ч түүхэндээ байгаагүй амжилтыг үзүүлж байв. Энэ бүхэнд багийн гол найдвар Юингийн үлэмж оролцоо байсан гэдэгтэй спортынхон санал нэгтэй байж, 11 удаа НБА-гийн бүх оддын тоглолтонд шалгаруулж, улирлын шилдэг багийн тоглогчоор олон ч удаа нэрлэн, улмаар 1996 онд НБА-гаас алдарт 50 тоглогчын нэг хэмээн зарлаж байв. 1989-1990 оны улиралд Юинг улирлын бүх тоглолтын дунджаар 38.6 минут тоглож, 28.6 оноо, 10.0 бөмбөг авалтыг дунджилж байсан бол 1990 оны гуравдугаар сарын 24-нд Бостон Селтикс багийн эсрэг 51 оноо авсан нь замналын нь шилдэг үзүүлэлт юм. НБА-д түүний 22,000 давсан оноо авалт болон 10,000 давсан бөмбөг авалт гүйцэтгэсэн нь гарын таван хуруунд багтах тоглогчдын сод амжилт юм.
Патрик Юинг бол чамгүй сайн жүжигчин төдийгүй Хьюстон Рокетс, Орландо Мэжик багуудын туслах дасгалжуулагчаар амжилттай ажиллаж сайн дасгалжуулагч болохоо харуулаад амжсан байдаг билээ.[1] Домогт тоглогчийн хүү, 204 см өндөртэй довтлогч бага Патрик Юинг нь 2008 оны драфтаар №43 сонголтоор Сакраменто Кингз багт элсэж, өдгөө хөгжлийн лигийн нэгэн багт тоглож буй.
Эшлэл
засварлах- ↑ Юинг, Мэлоун, Клиффорд, Бейер наняты тренерами в Орландо (англ.) July 3, 2007
Холбоос
засварлах- nba.com/historical/playerfile (англ.)
- Патрик Юинг - NBA.com (англ.)
- NBA.com Патрик Юингийн амжилтын товчоон (англ.)
- Үзүүлэлт - basketball-reference.com (англ.)