Брайан Шоу

Америкийн сагсан бөмбөгчин

Брайан К. Шоу (Англи: Brian K. Shaw, 1966 оны гуравдугаар сарын 22-нд Калифорни мужийн Окленд хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд өдгөө Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Денвер Наггетс багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилладаг.

Товч намтар

засварлах

НБА-д 14 жил хамгаалагчийн байрлалд тоглохдоо холбон тоглолтонд голчилж байсан Шоу 2000 онд хасагдах шатны Портленд Трэйл Блэйзерсийн эсрэг цуврал тоглолтуудад багийн анд Шакил О'Нилд хэд хэд угтуулсан дамжуулалт хийж байлаа. Лейкерст гурван удаа НБА-гийн аварга болсон.

Тэр АНУ-ын шигшээд багтан 1986 оны ДАШТ-д алтан медалийн төлөө Зөвлөлтийн багийг 2 оноо илүүгээр ялахад түүхийн гэрч болж байв.[1]

2013 оны зургаадугаар сарын 25-нд Денвер Наггетс багт Жорж Карлын оронд дасгалжуулагчаар томилогдсон юм.[2]

  1. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2007-11-13. Татаж авсан: 2014-04-17.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. Denver Nuggets Name Brian Shaw As Head Coach

Холбоос

засварлах