Дэвид Робинсон

Америкийн сагсан бөмбөгчин

Дэвид Морис Робинсон (Англи: David Maurice Robinson, 1965 оны наймдугаар сарын 6-нд Флорида мужийн Ки Уэст хотод төрсөн) буюу хоч нь Адмирал — зодог тайлсан Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин юм.

Адмирал хочит төвийн шилдэг тоглогч[1] Дэвид Робинсон Америкийн усан цэргийн академид суралцаж байхдаа драфтын №1 сонголтоор Сан-Антонио Спёрс багт элсэж, энэ багтаа спортын замналаа (1989-2003) дуусгасан билээ. Түүний амжилтуудыг дурдвал Олимпын аваргаар хоёр (1992, 1996), НБА-гийн аваргаар мөн хоёр (1999, 2003), 1993-1994 оны улирлын онооны аварга, 1994-1995 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор, улирлын бэлгэдлийн багт 10 удаа нэрлэгдэж (1991 , 1992, 1995 болон 1996 онуудад - I багт, 1994 болон 1998 - II багт, 1990, 1993 , 2000 болон 2001 - III багт), бүх оддын тоглолтонд 10 удаа оролцож, 1986 оны дэлхийн аваргаар тодорч, 1988 оны олимпын хүрэл медаль хүртэж байсан холбооны түүхт 50 тоглогчийн нэг билээ. Түүнийг 2009 онд алдрын танхимын гишүүн болгосон юм.[2]

Робинсон 1994 оны хоёрдугаар сарын 17-нд Детройт Пистонс багийн эсрэг тоглолтонд квадрупл-дабл хийсэн нь одоог хүртэл эвдэгдээгүй амжилт. Дэлгэрүүлбэл, 34 оноо, 10 самбар, 10 дамжуулалт, 10 хаалтыг (түүнчлэн 2 таслалт) 43 минутанд гүйцэтгэжээ.

  1. "The game's greatest giants ever". ESPN.com. March 6, 2007. Татаж авсан: 2011-01-25.
  2. "Archive copy". Archived from the original on 2010-08-18. Татаж авсан: 2014-03-29.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Холбоос

засварлах