Бага Уолтер Рэй Аллен (англ. Walter Ray Allen, Jr., 1975 оны 7 сарын 20-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын мэргэжлийн сагсан бөмбөгч, өдгөө Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (НБА)-ны Майами Хийт багт тоглодог тамирчин юм. Тэрээр өмнө нь НБА-гийн Милуоки Бакс, Сиатл Суперсоникс, Бостон Селтикс багуудад тоглож байсан. Харин их сургуулиудын лигт Коннектикатын их сургуулийн Хаскиз багт харьяалагдаж байв. НБА-гийн түүхэн дэх хамгийн амжилттай 3-онооны болон чөлөөт шидэгч[1][2] тэрээр 10 удаа бүх оддын тоглолтод шалгарч, 2008 онд НБА-гийн аварга цол хүртсэнээс гадна 2000 оны АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүний хувиар олимпийн аварга цол хүртжээ. Аллен 2 кинонд тоглосноос 1998 онд Спайк Лигийн бүтээсэн He Got Game кинонд гол дүр бүтээсэн юм. Аллен гурвын шидэлт хийсэн оролдлого, амжилттай болсон гурвын шидэлтийн тоогоороо НБА-гийн бүх цаг үеийн лидер билээ.

Рэй Аллен
№ 34
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1975 оны 7 сарын 20 (1975-07-20) (44 настай)
Төрсөн газар Калифорни, Нисэх Хүчний Кэстл Бааз
Иргэний харъяалал Америкийн Нэгдсэн Улс
Ахлах сургууль Хиллкрест (Өмнөд Каролина, Далцелл)
Биеийн өндөр 1 м 96 см
Биеийн жин 93 кг
Замналын мэдээлэл
Коллеж Коннектикат (1993–1996)
НБА-гийн Драфт 1996 / Тойрог: 1 / №: 5
Сонгосон Миннесота Тимберволвес
Мэргэжлийн замнал 1996–өнөөг хүртэл
Лиг ҮСБХ
Замналын түүх
19962003 Милуоки Бакс
20032007 Сиатл Суперсоникс
20072012 Бостон Селтикс
2012–одоо Майами Хийт
Замналын оргил амжилт, шагналууд

ЭшлэлЗасварлах

  1. NBA & ABA Career Leaders and Records for Free Throw Pct. Sports Reference LLC.. 2010-06-10-д хандсан.
  2. NBA & ABA Career Leaders and Records for 3-Pt Field Goal Pct. Sports Reference LLC.. 2010-06-10-д хандсан.

sgf

Гадны холбоосуудЗасварлах

  Commons: Рэй Аллен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан