Сагсан бөмбөгийн ДАШТ-2010 Хасагдах шатны тоглолт
2010 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолт нь 2010 оны 9 сарын 4-нд эхлэж, 9 сарын 12-нд өндөрлөсөн. Хэсгээсээ амжилтаараа дөрвөөр эрэмбэлэгдэн гарсан баг нөгөө хэсгийн нэгээр гарсан багуудтай оноолт тааран тоглох бол хэсгээсээ хоёроор гарсан багууд нь нөгөө хэсгийн гурваар гарсан багуудтай тус тус оноолт тааран хасагдах журмаар тоглосон. Хагас шигшээ тоглолтын ялагдсан багууд гуравдугаар байрын төлөө тоглож, энэ удаагийн тэмцээний медальтнууд тодорсон. Бүхий л тоглолтууд Туркийн Стамбул хотын «Синан Эрдем Даум» спортын танхимд болж өнгөрөв.
Наймны нэг шигшээ тоглолтонд ялагдсан багууд хэн нь таваас найм хүртлэх байр эзлэхийгээ тав болон долоодугаар байрын төлөөх тоглолт хийн шийдсэн.
Брикет
засварлахБүх цаг орон нутгийнхаар (UTC+3)
Шөвгийн 16 | Шөвгийн 8 | Хагас шигшээ | Шигшээ | |||||||||||
2010 оны 9 сарын 4 | ||||||||||||||
Серби | 73 | |||||||||||||
2010 оны 9 сарын 8 | ||||||||||||||
Хорват | 72 | |||||||||||||
Серби | 92 | |||||||||||||
2010 оны 9 сарын 4 | ||||||||||||||
Испани | 89 | |||||||||||||
Испани | 80 | |||||||||||||
2010 оны 9 сарын 11 | ||||||||||||||
Грек | 72 | |||||||||||||
Серби | 82 | |||||||||||||
2010 оны 9 сарын 5 | ||||||||||||||
Турк | 83 | |||||||||||||
Турк | 95 | |||||||||||||
2010 оны 9 сарын 8 | ||||||||||||||
Франц | 77 | |||||||||||||
Турк | 95 | |||||||||||||
2010 оны 9 сарын 5 | ||||||||||||||
Словени | 68 | |||||||||||||
Словени | 87 | |||||||||||||
2010 оны 9 сарын 12 | ||||||||||||||
Australia | 58 | |||||||||||||
Турк | 64 | |||||||||||||
2010 оны 9 сарын 6 | ||||||||||||||
Америкийн Нэгдсэн Улс | 81 | |||||||||||||
Америкийн Нэгдсэн Улс | 121 | |||||||||||||
2010 оны 9 сарын 9 | ||||||||||||||
Ангол | 66 | |||||||||||||
Америкийн Нэгдсэн Улс | 89 | |||||||||||||
2010 оны 9 сарын 6 | ||||||||||||||
Орос | 79 | |||||||||||||
Орос | 78 | |||||||||||||
2010 оны 9 сарын 11 | ||||||||||||||
Шинэ Зеланд | 56 | |||||||||||||
Америкийн Нэгдсэн Улс | 89 | |||||||||||||
2010 оны 9 сарын 7 | ||||||||||||||
Литва | 74 | Гуравдугаар байр | ||||||||||||
Литва | 78 | |||||||||||||
2010 оны 9 сарын 9 | 2010 оны 9 сарын 12 | |||||||||||||
Хятад | 67 | |||||||||||||
Литва | 104 | Серби | 88 | |||||||||||
2010 оны 9 сарын 7 | ||||||||||||||
Аргентин | 85 | Литва | 99 | |||||||||||
Аргентин | 93 | |||||||||||||
Бразил | 89 | |||||||||||||
Тав болон наймдугаар байрын төлөөх тоглолт
засварлахБайр эзлэх | Тавдугаар байр | ||||||
2010 оны 9 сарын 10 | |||||||
Испани | 97 | ||||||
Словени | 80 | ||||||
2010 оны 9 сарын 12 | |||||||
Испани | 81 | ||||||
Аргентин | 86 | ||||||
Долоодугаар байр | |||||||
2010 оны 9 сарын 10 | 2010 оны 9 сарын 11 | ||||||
Орос | 61 | Словени | 78 | ||||
Аргентин | 73 | Орос | 83 |
Наймны нэг шигшээ
засварлахСерби - Хорват
засварлахНаймны нэг шигшээгийн эхний тоглолт Югослав улсыг хуучин социалист тогтолцоотой байх үед нэг бүрэлдэхүүнд багтаж байсан хоёр улс болох А хэсгийн нэгээр гарсан баг Серби, B хэсгийн дөрвөөр гарсан Хорватын шигшээ багуудын хооронд өрнөсөн юм. Олон улсын томоохон тэмцээнд таарч тоглож буй нь энэ хоёр багийн хувьд анхны тохиолдол байлаа.[1] 73–72 харьцаагаар ялалт багуулсан Сербийн баг сөрөг довтолгоог хэд хэд хийж өрсөлдөгч багаа найман онооны илүүгээр хошуучилах болсон. Сербийн хамгийн залуу тоглогч болох 20 настай Милан Макваны хувьд гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсээр дөрөвдүгээр үеийн 4:24 цагт 64–57 байсан онооны харьцааг сүүлийн тоглолтын цаг дуусахаас 24 секундын өмнө 68–67 болгож оноог ойртуулсан юм. Александр Расич чөлөөт хоёр шидэлтийг амжилттай гүйцэтгэн 21 дэх секундэд тооны харьцааг гурван онооны зөрүүтэй болгосон ба Хорватын Марко Попович мөн чөлөөт хоёр шидэлтийг амжилттай гүйцэтгэж 15 дахь секундэд тооны харьцааг нэг онооны зөрүүтэй болгон ойртуулсан. Марко Томаш Попович дээр алдаа гаргаж торгуулийн шидэлт гүйцэтгэх эрхийг 11 секундэд Сербичүүд авсан. Попович хоёр шидэлтийн нэгийг нь амжилттай болгосоноор хоёр багийн тооны харьцаа тэнцсэн.
9 сарын 4 18:00 |
Тайлан | Серби | 73–72 | Хорват | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 19–27, 15–9, 20–14, 19–22 | ||||||
Оноо: Кристич 16 Самбараас бөмбөг авалт: Тепич 7 Ашигтай дамжуулалт: Тепич 4 |
Оноо: Попович 21 Самбараас бөмбөг авалт: Томич 8 Ашигтай дамжуулалт: Попович 5 |
Испани - Грек
засварлахХасагдах шатны хоёр дахь тоглолт 2006 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтонд шалгарч байсан хоёр баг болох Испани болон Грекийн шигшээ багийн хооронд болж өнгөрлөө. Хоёр баг өмнө нь гурван удаа таарч тоглоход давамгайлж байсан Испаний баг энэ удаад Грекийн багийг 80-72 харьцаагаар хожсон. Тоглолтын эхний гурван үеийн туршид хоёр баг тэнцүүхэн өрсөлдсөн ба дөрөвдүгээр үед Испани 18–6 харьцаагаар хошуучилж байх үед Грек нэхэн тоглож оноогоо ойртуулсаар байв.[2] Испани тоглолтын хэв маягийн хувьд төгсгөлийн үед бүх тоглогчид нь арын хамгаалалтын бүсдээ хамгаалалтаа нягтаршуулан тоглож Грекийн багт нь довтлох төдий л ашигтай байдлыг бүрдүүлж өгөөгүй ба хамгаалалтын эсрэг Грекчүүд 12 удаа гурван онооны шидэлтийг гүйцэтгэж есийг нь алдсан байна.[3] Испаний баг ялалт байгуулахад тоглолтын туршид Хуан Карлос Наварро 22 оноо авч багаа тэргүүлсэн бол Рики Рубио зургаан ашигтай дамжуулалт өгч багаа тус тус тэргүүлсэн. Грекийн багийн Николя Зисис 16 оноо авч багаа тэргүүлсэн юм.
Испани ялж Грекийг тэмцээнээс хассан энэ удаагийн тоглолттой хамтатган сүүлийн хоёр ДАШТ болон Евробаскет тэмцээнүүдээс мулталж байгаа хэрэг юм. Испани Грекийн шигшээ баг 1998 оны ДАШТ-д таарч тоглосоноос хойш нийтдээ таван удаа таарч тоглоход Испани бүгдэд нь хожсон гэсэн үзүүлэлтээ бататгалаа.
9 сарын 4 21:00 |
Тайлан | Испани | 80–72 | Грек | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 22–19, 15–12, 15–20, 28–21 | ||||||
Оноо: Наварро 22 Самбараас бөмбөг авалт: Рейес 10 Ашигтай дамжуулалт: Рубио 6 |
Оноо: Зисис, Диамантидис 16 Самбараас бөмбөг авалт: Фоцис 7 Ашигтай дамжуулалт: Спанулис 3 |
Турк - Франц
засварлахТэмцээний зохион байгуулагч Туркийн шигшээ баг энэ өдрийн хоёр дахь томоохон ялалтыг Францын шигшээ багийг 95–77 харьцаагаар байгуулсан. Словений нэгэн адил дөрөвний нэг шигшээд анх удаагийн биш ч хоёр дахь удаагаа шалгарсан бөгөөд дэлхийн аваргын тэмцээнд түүхэндээ дөрөв дэх удаагаа(ингэхдээ дөрөв дараалан оролцож байгаа) оролцохдоо энэхүү амжилтыг үзүүлж буй юм. Туркчүүд хоёрдугаар үеийн явцад 21–4 гэх тооны харьцаа бий болгож чадсан бол эхний хагас өндөрлөхөд тоглолтыг 15 онооны илүүтэйгээр хошуучилсан бол гуравдугаар үед 26 оноо аваад байх үед нь онооны зөрүү 18 болж, улмаар энэхүү онооны зөрүүгээ тоглолтын үндсэн цаг дуустал хадгалж тоглосон.[4] Энэ удаагийн Туркийн шилдэг тоглогч нь Хедо Туркоглу байсан бөгөөд 21 оноог багтаа цуглуулахдаа дөрвөн удаа (долоон удаа довтолсон) гурван онооны бүсээс довтлон шилдэг тоглолтуудаа 25 минутын дотор үзүүлсэн гэхэд болно. Багийн анд Синан Гюлер багийн оноонд 17 оноог нэмэрлэж гурван ашигтай дамжуулалт өгсөн. Өрсөлдөгч Францын багаас Борис Дьяо 21 оноо багтаа авчирч, 4 ашигтай дамжуулалт өгсөн гэх үнэмлэхүй сайн тоглолтыг үзүүлэн багаа тэргүүлсэн ч багийнхныхаа хамт ялагдал хүлээв.
Франц ийнхүү тэмцээнийг орхиж гурав дараалсан хасагдлаа амссан бол энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулж эзэн орон Туркчүүд дөрөвний нэг шигшээд хоёр дараалан шалгарч буй нь энэ юм.
9 сарын 5 18:00 |
Тайлан | Турк | 95–77 | Франц | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 19–14, 24–14, 28–17, 24–32 | ||||||
Оноо: Туркоглу 20 Самбараас бөмбөг авалт: Ильясова, Ашик 5 Ашигтай дамжуулалт: Гюлер, Тунчери, Туркоглу 3 |
Оноо: Дьяо 21 Самбараас бөмбөг авалт: Дьяо 5 Ашигтай дамжуулалт: Дьяо, Питрус 4 |
Словени - Австрали
засварлахХасагдах шатны гурав дахь тоглолтонд 87–58 харьцаагаар Словений шигшээ баг Австралийн шигшээ багийг хожлоо. Тоглолтын тооны харьцааг Словени 12-0 болгон илүүрхэж эхлэхэд Австралийн дэмжихээр ирсэн үзэгчид танхимаас гарч одсоныг энд онцлох нь зүйтэй бөгөөд B хэсгийн хоёроор гарсан Словеничуудад Австраличууд эсэргүүцэл өрнүүлж чадалгүйгээр ялагдсан юм.[5] Тоглолтын хагас үед, Австралийн самбарт 22 хувьтай буюу есөн удаа амжилттай довтолсон ба Словени 21 онооны давуу байдлыг бий болгож чадсан.[6]. Дараагийн үеийн турш эхний хоёр үед үзүүлсэн тоглолтоосоо төдий л сайн тоглолтыг үзүүлж чадаагүй буюу 58 удаа самбарт довтолсоны 18 нь(31 хувь) амжилттай болсон ба үүнээс гурван онооны бүсээс 19 удаа шидэлт гүйцэтгэж зургаан оноо авсан. Энэ үед Словеничүүд 33 удаа гурван онооны шидэлтийг гүйцэтгэж 16-г нь амжилттай болгосоны 5-ыг нь(11 удаа довтолсон) Яка Лакович гүйцэтгэн багаа 19 оноо авч тэргүүлсэн юм. Горан Драгич 10 оноог багийн оноонд нэмэрлэж 8 ашигтай дамжуулалтыг гүйцэтгэсэн гэх зэрэг Словений багийн 12 тоглогч самбарт оновчтой довтолж оноо авсан үзүүлэлттэй тоглосон.
Ийнхүү томоохон ялалт байгуулсан Словений шигшээ баг ДАШТ-ий дөрөвний нэг шигшээд шалгарсан нь анхны тохиолдол болсон бол Австраличууд хасагдах шатны шөвгийн 16-гийн тоглолтоос хасагдсан өмнөх удаагийн тэмцээний гашуун түүхийг давтлаа.
9 сарын 5 21:00 |
Тайлан | Словени | 87–58 | Australia | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 16–8, 26–13, 29–24, 16–13 | ||||||
Оноо: Лакович 19 Самбараас бөмбөг авалт: Ризвич 5 Ашигтай дамжуулалт: Драгич 8 |
Оноо: Инглз 13 Самбараас бөмбөг авалт: Нильсен 8 Ашигтай дамжуулалт: Миллз 3 |
Америкийн Нэгдсэн Улс - Ангол
засварлахАмерикийн Нэгдсэн Улсын шигшээ багийнхан энэ удаагийн тэмцээнд үзүүлж буй дараалсан том ялалтуудаа үргэлжлүүлэн Африк тивийн аварга Анголын шигшээ багийг 121–66 харьцаагаар хожиж харьцангуй том ялалт байгуулав.[7] Нэгдүгээр үеийн эхний цөөн минутанд тооны харьцааг 12–4 болгон хошуучилж эхэлсэн Америкийн шигшээ 10–0 харьцааны давамгай байдлыг үзүүлсээр эхний үе шувтарахад тооны харьцааг 33–13 болгосон байв. Энэ үед 18 шидэлтийг гүйцэтгэн тавыг нь л амжилттай болгосон гэсэн үзүүлэлт харагдаж байгаагаас харахад Анголын шигшээ хангалтгүй тоглолт үзүүлсэн нь мэдэгдэж байна. Эхний гурван үед тоглолтын тооны харьцааг гуч хол илүү давсан онооны зөрүүтэй болгосон Америкийн баг эхний хагасын дараахь байдлаар 27, сүүлийн хагасын дараахь байдлаар 28 онооны зөрүүг тус тус бий болгожээ. Америкийн багийн самбарт 52.6 хувьтай довтолсон бол гурван онооны бүсээс 47.4 хувьтай (18/38) довтолжээ. Америкийн тоглогчид самбарын доор тун Анголын багийг илүүрхэн бөмбөг авч байсан нь 48–23 харьцаанаас харагдах ба 28 ашигтай дамжуулалт өгөхдөө таван удаа довтолгоон тасалж бөмбөгийг өөрсдийн болгож байв. Анголын багийн тухайд багийн тэргүүн тоглогч Олимпио Киприано өвдөгний бэртлийн улмаас гараанд гараагүйгээгээс багийн амжилт хойш суусан нь лавтай.[8] Киприано оронд талбайд гарч тоглосон Гомеш 21 оноо авч багаа тэргүүлсэн Америкийн багаас Чонси Биллапс багтаа оноо авчирсан арван хоёр тоглогчдоо 19 оноо авсан гэх үзүүлэлтээр тэргүүлсэн бол түүний ард тус бүр 17 оноо авсан Кевин Дюрант, Руди Гэй болон Эрик Гордон нар оржээ.[9]
16 удаагаа оролцож буй Дэлхийн аваргын тэмцээндээ Америкийн Нэгдсэн Улсын баг нэг ч ялагдалгүйгээр шилдэг наймд шалгарсан бол Анголын шигшээ баг хоёр дахь удаагаа дөрөвний нэг шигшээд шалгарч чадсангүй. Хэдий тэмцээнээ өндөрлөж буй ч Анголчууд хасагдах шатны тоглолт хүртэл тоглосон явдал нь Африк тивийн багуудаас анхны тохиолдол юм.
9 сарын 6 18:00 |
Тайлан | Америкийн Нэгдсэн Улс | 121–66 | Ангол | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 33–13, 32–25, 26–18, 30–10 | ||||||
Оноо: Биллапс 19 Самбараас бөмбөг авалт: Odom 8 Ашигтай дамжуулалт: Роуз, Уэстбрүк 6 |
Оноо: Гомеш 21 Самбараас бөмбөг авалт: Амбросиу 7 Ашигтай дамжуулалт: Мораис 4 |
Орос - Шинэ Зеланд
засварлахОросын шигшээ баг энэ удаагийн тэмцээний дөрөв дэх ялалтаа энэ шатанд Шинэ Зеландын шигшээ багийн 78–56 харьцаагаа хожиж авлаа. Өндөр хар хувцастнууд 9-2 харьцаагаар нэгдүгээр үед тооны харьцааг хошуучилж байсан хэдий ч цаг дуусах мөч хүртэл гүйцэгдсээр бүр хоёр онооны дутуу болж ирсэн. [10] Оросууд ийнхүү хамгаалалт анхаарал тавьсаны ачаар эхний хагас өндөрлөхөд багтай дөрвөн онооны давуу байдлыг бий болгосон юм. Гуравдугаар үеийн хагаст Шинэ Зеландын түлхүүр тоглогчид болох Кирк Пенни болон Мика Вукона нарын хувийн алдаа дөрөв болж сэлгээнд суусан ба энэ боломжийг ашигтайгаар хувирган Оросууд 13–0 оноо авч 38–35 байсан тооны харьцааг 51–35 болгон онооны зөрүүг холдуулсан юм. Шинэ Зеландын баг дөрөвдүгээр төдийлөн сайн тоглолт үзүүлэлт гаргасангүй. Довтолгооны бүсийн шилдэг Виктор Хряпагийн бэртлээс үл харгалзан хамгаалалтаа улам нягт байлгаж хангалттай тоглолт үзүүлсэн Оросын баг Шинэ Зеландын багт 56 онооноос илүү оноог өгөлгүйгээр үндсэн цагт хожлоо батжуулсан билээ. Андрей Воронцевич 18 оноо багтаа авчирч 11 удаа самбараас бөмбөг авсан гэх үзүүлэлтээр Оросын шигшээ багийг тэргүүлсэн бол Тимофий Мозгов 16 оноо холбон тоглогч Антон Понкрашоваас 7 дамжуулалт авсан байх юм. Шинэ Зеландын багаас Кирк Пенни 21 оноо авч багаа тэргүүлсэн бол Томас Аберкромби 13 оноо авч энэ удаагийн дэлхийн аваргын дэвжээнд өөрийнхөө хувьд хангалттай сайн үзүүлсэн байна.[11] Шинэ Зеландын баг 31.2 хувьтай(48-аас 15) довтолсоны 5-д цагирагт довтолсон ба холын зайн шидэлт 24 удаа гүйцэтгэж 5-ыг нь амжилттай болгосон байна.
Дөрөвний нэг шигшээд шалгарсан Европын дөрөв дэх баг болсон Оросын шигшээ баг хамгийн шилдэг амжилт болох зургаадугаар байраас илүү амжилт гаргах үгүйгээ шийдэх чухал тоглолт айсуй. Шинэ Зеландын шигшээ баг тэмцээнээс хасагдсанаар Далайн орныг төлөөлөн оролцсон хоёр баг хоёулаа тэмцээнээ өндөрлөлөө.
9 сарын 6 21:00 |
Тайлан | Орос | 78–56 | Шинэ Зеланд | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 13–15, 18–12, 20–13, 27–16 | ||||||
Оноо: Воронцевич 18 Самбараас бөмбөг авалт: Воронцевич 11 Ашигтай дамжуулалт: Понкрашов 7 |
Оноо: Пенни 21 Самбараас бөмбөг авалт: Вукона 5 Ашигтай дамжуулалт: Пенни, Вукона, Фрэнк 2 |
Литва - Хятад
засварлахD хэсгийг тэргүүлэгч Литвын шигшээ баг Хятадын шигшээ багийг 78–67 харьцаагаар ялж, энэ удаагийн ДАШТ-ий дөрөвний нэг шигшээд шалгарч буй зургаа дахь орноор тодорсон юм. Хятадын шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд төдийлөн сайн байж чадаагүй гэж хэмээн яригдаж байсан ба эхний үед таван онооны илүүгээр тооны харьцааг барьж чадсан. Харин хоёрдугаар үед Литвачууд гурвын зайн шидэлтүүдээрээ тооны харьцааг ойртуулан Хятадын багаас найман онооны илүүтэйгээр тоглож багтаа тэргүүлэлтийг авчирсан.[12] Гуравдугаар үе, Литвын баг Хятадын багийн нягт хамгаалалтын эсрэг тоглосоор тоглолтын тооны үндсэн харьцааг Хятадын багаас 13 онооны илүүтэй болгож, энэ үедээ өрсөлдөгч багтаа 11 оноог л алдсан байх юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Хятадын багийн талд байдал эерэгээр эргэж тооны харьцааг зургаан онооны зөрүүтэй болгох үед Литвын багийн түлхүүр тоглогч Линас Клейзагийн багтаа авчирсан арван оноо тооны харьцааг холдуулж чадсан билээ. Энэ удаагийн тоглолтонл Клейза Литвын шигшээ багийн онцлох тоглогч байсан ба 30 оноог багтаа авчирч 10 удаа самбараас бөмбөг авсан. Өрсөлдөгчийн нь тухайд Лю Вэй 21 оноог багтаа авчирч багаа тэргүүлж, багийн лидер тоглогч И Цзяньлянь 13 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийсэн гэх үзүүлэлттэй тоглов.[13]
Хятад дөрөвний нэг шигшээд орох боломжоо алдсанаар гурав дахь удаагаа ийн тэмцээнээ өндөрлөж байгаа хэрэг бөгөөд Азийн орнуудаас ганцаараа энэ хүртэл, цаашилбал гурав дахь удаагаа дараалан оролцсон гэсэн үзүүлэлтээрээ тивдээ ялгарахаар амжилт юм. Эсрэгээрээ дөрөвний нэг шигшээд шалгарч үлдсэн Литва энэ удаагийн тэмцээнд нэг ч хожигдолгүй тоглож буй АНУ болон Туркийн багуудтай мөр зэрэгцэх амжилтыг үзүүлсээр түүхэндээ гурав дахь удаагаа дөрөвний нэг шигшээд шалгарч үлдлээ.
9 сарын 7 18:00 |
Тайлан | Литва | 78–67 | Хятад | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 17–22, 26–18, 21–11, 14–16 | ||||||
Оноо: Клейза 30 Самбараас бөмбөг авалт: Клейза 10 Ашигтай дамжуулалт: Калниетис 5 |
Оноо: Лю В. 21 Самбараас бөмбөг авалт: И Ц.Л. 11 Ашигтай дамжуулалт: Лю В. 3 |
Аргентин - Бразил
засварлахНаймны нэг шигшээгээс гарах сүүлийн тоглолт Өмнөд Америкийн хүчирхэг хоёр баг болох Аргентин болон Бразил улсын хооронд өрнөлөө. Тоглолтын эхний үе хоёр багийн хувьд хурд, ур чадвар зэрэг бүхий л зүйлээрээ эн тэнцүү байж тооны харьцааг ижилжгэсэн.[14] Ийн тоглолт өрнөсөөр эхний хагас өндөрлөхөд Бразилийн шигшээ баг тоглолтыг 48–46 харьцаагаар тэргүүлж эхэлсэн юм. Гуравдугаар үед хоёр багийн хувьд хэн хэн нь бусад үеэ бодвол бага оноо авсан гэх үзүүлэлт байх бөгөөд Аргентиний шигшээ баг тоглолтын тооны харьцааг тэнцүүлж амжсан. Дөрөвдүгээр үеийн тухайд Линдро Барбоза болон Хернан Жейсон нар хосолсон довтолгоонууд дараалан амжилттай болж байлаа. Эцсийн мөчид 37 оноо багтаа авчирч, 9 удаа самбараас бөмбөг авсан Луи Скола Аргентиний багийг ялалтад хүрэхэд гол хүч болж өгсөн юм. Сколагийн энэ удаагийн тоглолтонд авсан оноо тэмцээний явцад хамгийн өндөр авсан Кирк Пеннигийн амжилтыг давсан үзүүлэлт болсон.[15] Марселиньо Уэртас 34 оноо авч Бразилийн багийг оноо тэргүүлсэн бол Барбоза багтаа 20 оноо нэмэрлэсэн. Харин Аргентиний багийн түлхүүр тоглогч Карлос Дельфино энэ удаа хараахан оноо авсангүй. Аргентиний багийн тоглолтын явцад үзүүлсэн амжилттай шидэлтийн хувь 57.9, үүнд гурван онооны шидэлтийг 18 гүйцэтгэн 11-ийг амжилттай болгосон бол Бразилийн багийн хувьд 53.7 хувь, гурвын бүсээс 12/24 гэсэн харьцаагаар довтолсон байх юм.
Энэ удаагийн тэмцээнтэй хамтатгавал дөрөв дэх удаагаа дараалан оролцож байгаа Аргентинчууд энэ бүх хугацаанд хамгийн дээд тал нь наймдугаар байрыг амжилтыг үзүүлж байсан бол дөрөвний нэг шигшээд хэрхэх дараагийн тоглолтоос шийдэгдэхээр болж байгаа юм. Тэмцээнийг орхиж буй хүчирхэг Бразилчууд мөн адил Аргентиний багийн түүхэн амжилтыг үзүүлж байлаа.
9 сарын 7 21:00 |
Тайлан | Аргентин | 93–89 | Бразил | Синан Эрдем Даум, Стамбул | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 25–25, 21–23, 20–18, 27–23 | ||||||
Оноо: Скола 37 Самбараас бөмбөг авалт: Скола 9 Ашигтай дамжуулалт: Пригиони 6 |
Оноо: Уэртас 34 Самбараас бөмбөг авалт: Сплиттер, Варежио 5 Ашигтай дамжуулалт: Сплиттер, Барбоза, Уэртас, Гарсиа 2 |
Дөрөвний нэг шигшээ
засварлахСерби - Испани
засварлах9 сарын 8 18:00 |
Тайлан | Серби | 92–89 | Испани | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Пабло Альберто Эстевес (Аргентин), Уильям Жин Кеннеди (АНУ) Майкл Эйлен (Австрали) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 27–23, 22–18, 18–23, 25–25 | ||||||
Оноо: Кешель, Величкович 17 Самбараас бөмбөг авалт: Крстич 9 Ашигтай дамжуулалт: Теодосич 8 |
Оноо: Наварро 27 Самбараас бөмбөг авалт: Гарбахоса 6 Ашигтай дамжуулалт: Наварро 5 |
Турк - Словени
засварлах9 сарын 8 21:00 |
Тайлан | Турк | 95–68 | Словени | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Хосе Анибаль Каррион (Пуэрто Рико), Энтони Деуэйн Жордан (АНУ), Кристьяну Жесус Маранью (Бразил) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 27–14, 23–17, 21–12, 24–25 | ||||||
Оноо: Ильясова 19 Самбараас бөмбөг авалт: Ильясова, Эрден, Ашик 5 Ашигтай дамжуулалт: Туркоглу 7 |
Оноо: Бечирович, Начбар 16 Самбараас бөмбөг авалт: Брезец 5 Ашигтай дамжуулалт: Бечирович 6 |
Америкийн Нэгдсэн Улс - Орос
засварлах9 сарын 9 18:00 |
Тайлан | Америкийн Нэгдсэн Улс | 89–79 | Орос | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Рейналдо Антонио (Доминикан), Хосе Мартин (Испани), Якуб Замойский (Польш) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 25–25, 19–14, 26–17, 19–23 | ||||||
Оноо: Дюрант 33 Самбараас бөмбөг авалт: Одом 12 Ашигтай дамжуулалт: Биллапс 5 |
Оноо: Быков 17 Самбараас бөмбөг авалт: Воронцевич 12 Ашигтай дамжуулалт: Хвостов 5 |
Литва - Аргентин
засварлах9 сарын 9 21:00 |
Тайлан | Литва | 104–85 | Аргентин | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Хорхе Васкес (Пуэрто Рико), Геррино Черебук (Итали), Скотт Жейсон Батлер (Автрали) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 28–18, 22–12, 35–23, 19–32 | ||||||
Оноо: Ясайтис 19 Самбараас бөмбөг авалт: Клейза 9 Ашигтай дамжуулалт: Кальниетис, Янкунас 5 |
Оноо: Дельфино 25 Самбараас бөмбөг авалт: Оберто, Хасен 5 Ашигтай дамжуулалт: Пригони 6 |
Тав болон наймдугаар байрын төлөөх тоглолт
засварлахНаймны нэг шигшээгийн эхний хоёр тоглолтын ялагдагчид
засварлах9 сарын 10 | Тайлан | Испани | 97–80 | Словени | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Ромуалдас Бразаускас (Литва), Мурат Биричик (Турк), Олегс Латисевс (Латви) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 16–23, 22–18, 26–21, 33–18 | ||||||
Оноо: Наварро 26 Самбараас бөмбөг авалт: Рейес 10 Ашигтай дамжуулалт: Наварро 7 |
Оноо: Лакович, Драгич 19 Самбараас бөмбөг авалт: Брезец 9 Ашигтай дамжуулалт: Лакович 4 |
Наймны нэг шигшээгийн гурав болон дөрөв дэх тоглолтын ялагдагчид
засварлах9 сарын 10 | Тайлан | Орос | 61–73 | Аргентин | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Энтони Деуэйн Жордан (АНУ), Шрдан Дозай (Хорват), Эдди Вьято (Франц) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 11–15, 22–21, 19–18, 9–19 | ||||||
Оноо: Моня 17 Самбараас бөмбөг авалт: Мозгов 11 Ашигтай дамжуулалт: Понкрашов 4 |
Оноо: Скола 27 Самбараас бөмбөг авалт: Дельфино 7 Ашигтай дамжуулалт: Прижони 5 |
Долоодугаар байрын төлөөх тоглолт
засварлах9 сарын 11 | Тайлан | Словени | 78–83 | Орос | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Геррино Черебук (Итали), Рецеп Анкарали (Турк), Фернанду Роча (Португал) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 23–21, 14–9, 22–22, 19–31 | ||||||
Оноо: Начбар 20 Самбараас бөмбөг авалт: Слокар 7 Ашигтай дамжуулалт: Драгич 7 |
Оноо: Мозгов 19 Самбараас бөмбөг авалт: Моня 7 Ашигтай дамжуулалт: Сергей Быков 7 |
Тавдугаар байрын төлөөх тоглолт
засварлах9 сарын 12 15:00 |
Тайлан | Испани | 81–86 | Аргентин | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Хосе Анибаль Каррион (Пуэрто Рико), Илья Белошевич (Серби), Скотт Жейсон Батлер (Автсрали) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 16–23, 16–26, 30–16, 19–21 | ||||||
Оноо: Фернандес 31 Самбараас бөмбөг авалт: Газоль 10 Ашигтай дамжуулалт: Сан Эметерио, Фернандес, Наварро, Ллулл нар тус бүр 3 |
Оноо: Дельфино 27 Самбараас бөмбөг авалт: Скола 11 Ашигтай дамжуулалт: Пригиони 7 |
Хагас шигшээ
засварлахАмерикийн Нэгдсэн Улс - Литва
засварлахЭнэ удаагийн Дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээд нэг ч ялагдалгүй шалгарсан Америкийн Нэгдсэн Улс болон Литвын шигшээ багуудын тоглолтонд 89-74 харьцаагаар Америкийн Нэгдсэн Улс ялалт байгуулсан. Эхний үеээс Америкчууд 23-12 харьцаагаар тэргүүлж эхэлсэн ба Кевин Дюрант багтаа 17 оноо авчирчээ. Хоёрдугаар үеийн туршид хоёр баг оноо тэнцүүхэн авсан ба эхний хагас өндөрлөхөд Литвачууд 15 оноог нэхэх шаардлага бий болсон. Литвачууд гуравдугаар үед тооны харьцааны зөрүүг арав болгох үеээс Америкчууд 9-0 харьцаагаар довтолж онооны 19 болгож[16] холдуулсан ч Литвын Томас Делининкайтисийн найман оноогоор багтаа сэргэлт авчирч гуравдугаар үед авсан оноогоороо үндсэн харьцааг гурван оноогоор ойртуулсан. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Дюрант гурван онооны бүсээс таван удаа амжилттай довтолж багтаа 84–67 харьцааны тэргүүллийг авчирч Америкчуудын ялалтыг баталгаажуулсан юм.[17]
Багтаа 38 оноог нэмэрлэсэн Дюрант энэ удаагийн тэмцээний нэг тоглолтонд хамгийн олон оноо авсан тоглогч болсон ба цаашлаад Америкийн шигшээ багийн түүхэн амжилтыг ч тогтоолоо. Ламар Одом 13 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч, 3 хаалт хийсэн амжилтаараа дубль-дубль хийсэн ба Андре Игудала дөрвөн удаа довтолгоон тасалсан. Литвын багийн хувьд оноог ойртуулах гол найдвар болсон Линас Клейза нь ердөө дөрвөн оноо авч урьд нь үзүүлж байгаагүй тааруухан үзүүлэлтээ үзүүллээ.[18] Робертас Явтокас 15 оноо авч Литвын багийг тэргүүлсэн ба үд дундад болсон уг тоглолтонд 50 хувийн гүйцэтгэлтэй шидэлт гүйцэтгэжээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолтонд тунасан Литвын шигшээ баг хэрэв ялалт байгуулж чадвал түүхэндээ анх удаагаа медаль авах бол аваргын төлөөх тоглолтонд шалгарсан Америкийн Нэгдсэн Улсын шигшээ баг ялалт байгуулвал дөрөв дэх түрүүгээ авах буюу 1994 оны ДАШТ-ээс хойшхи анхны түрүүгээ авах учиртай.
9 сарын 11 19:00 |
Тайлан | Америкийн Нэгдсэн Улс | 89–74 | Литва | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Карл Юнгебренд (Финланд), Саша Пукль (Словени), Марус Форниес Бениту (Бразил) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 23–12, 19–15, 23–26, 24–21 | ||||||
Оноо: Дюрант 38 Самбараас бөмбөг авалт: Одом 10 Ашигтай дамжуулалт: Биллапс, Роуз, Уэстбрук 3 |
Оноо: Явтокас 15 Самбараас бөмбөг авалт: Явтокас 9 Ашигтай дамжуулалт: Кальниетис, Мачюлис, Поцюс, Делининкайтис 2 |
Серби - Турк
засварлахХагас шигшээн хоёр дахь тоглолт энэ удаагийн тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй, ширүүхэн тоглолт болж Туркийн шигшээ баг Сербийн шигшээ багийг 83-82 харьцаагаар хожиж талбай дээрээ гайхамшигийг бүтээлээ. Нэгдүгээр үед тооны харьцааг гурван оноо давуу болгосон Сербичүүд түвшингээ халгалан тоглосоор эхний хагас өндөрлөхөд тооны харьцааг 42–35 болгон холдуулсан. Харин хоёрдугаар хагасаас Туркчүүд оройхон гарч ширүүхэн дайрахын үлгэрийг үзүүлэн гуравдугаар үед 25 оноо авч тооны харьцааг нэн ойртуулсан. Тоглолтын эцсийн цэгийг тавих дөрөвдүгээр үед Сербийн шилдэг тоглогч Милош Теодосич гурвын бүсээс амжилттай довтолсоор 5:36 минутанд Сербичүүдэд 72–64 харьцааны давуу байдал бий болгосон юм. Тооны харьцааны зөрүү энэ тоглолтын туршид хамгийн ихээр холдсон энэ мөчид Туркийн хөгжөөн дэмжигчдийн сэтгэл догдлол дээд цэгтээ хүрсэн ба ялагдах болоогүй гэдгээ Туркчүүд дараагийн хоёр минутанд тооны харьцаа 14–3 харьцаагаар нэмэн харуулсан. Тоглолтын уур амьсгалыг өөрчилсөн дээрх 14 онооны наймыг Крем Тунчери гурван онооны бүсээс авч цаг дуусахаас 3:25 минутын өмнө Туркчүүд анхны тэргүүллээ авч гайхалтай төгсгөлийг хийсэн.[19]
Туркчүүдийн баатар болсон Тунчери энэ өдөр багтаа 12 оноо нэмэрлэсэн ба 10 оноог сүүлийн таван минутанд авсан. Туркоглу 16 оноогоор багаа тэргүүлсэн бол Сербиэс үлэмж биет Кесель (18 оноо, 7 бөмбөг авалт) болон Ненад Крстич (15 оноо, 7 бөмбөг авалт) нар багаа тэрүүлсэн. Теодосичийн хувьд тоглолтын гол найруулагчаар тоглож 11 ашигтай өгсөн. Ялагч Туркийн шигшээ баг аваргын төлөөх тоглолтонд Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багтай тунаж, Дэлхийн аваргын тэмцээний медалаа өвөртөллөө. Тэд хамгийн сүүлд Югославын шигшээ багтай 1970 онд аваргын төлөөх тоглолтонд шалгарч байсан. Сүүлийн хоромд харамсалтайгаар ялагдал хүлээсэн Сербийн шигшээ багийн хувьд хүрэл медалийн төлөөх тоглолтонд Литвын шигшээ багтай тунаж, сүүлд зохиогдсон дөрвөн ДАШТ-ий турш дахь гурав дахь медалийн төлөө тоглохоор боллоо.
9 сарын 11 21:30 |
Тайлан | Серби | 82–83 | Турк | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Хосе Анибаль Каррион (Пуэрто Рико), Пабло Альберто Эстевес (Аргентин), Рейналдо Антонио (Доминикан) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 20–17, 22–18, 21–25, 19–23 | ||||||
Оноо: Кесель 18 Самбараас бөмбөг авалт: Кесель, Крстич 7 Ашигтай дамжуулалт: Теодосич 11 |
Оноо: Туркоглу 16 Самбараас бөмбөг авалт: Ашик 7 Ашигтай дамжуулалт: Тунчери 5 |
Гуравдугаар байрын төлөөх тоглолт
засварлахХүрэл медалийн төлөөх тоглолтонд Литвын шигшээ баг 99-88 харьцаагаар Сербийн шигшээ багийг буулган авлаа. Сербичүүдийн хувьд гараагаа сайн эхлүүлж нэгдүгээр үеийн дунд хүртэл 18-9 харьцаагаар илүүрхэж байсан ч дараагийн дунд хэсгээс тооны харьцааг Литвачууд 14-4 харьцаагаар нэмж өөрсөддөө онооны давуу байдлыг бий болгосон. Хоёрдугаар үед Литвачуудын шидэлт бүхэн амжилттай болж байсан гэхэд болох бөгөөд эхний хагас өндөрөхөд тооны харьцааг арван онооны зөрүүтэй болгож амжив.[20] Гуравдугаар үед Сербичүүд тун байдалд орсон нь лавтай болсон нь хорин онооны дутуу байдлаас харагдах ба 18 онооны зөрүүг хадгалж төгсгөлийн үед оролцсон. Энэ үед аль аль баг нь төдий л сайн шидэлтийг амжилттай гүйцэтгэсэнгүй. Харин ч эсрэгээр Сербичүүд Литвачуудыг барих аястай болж ирсэн. Ийнхүү онооны дутуугаа нөхөхөөр дөрөвдүгээр үед ихээхэн мэрийсэн ч 11 онооны зөрүүгээр Сербичүүд Литвачуудад ялагдлаа.
Сербийн баг хоёр онооны шидэлтийг 60.5 хувьтай гүйцэтгэсэн бол гурвын бүсээс 17 шидэлтээс зургааг нь амжилттай гүйцэтгэсэн гэсэн үзүүлэлт гарсан бол Литвын баг гурван онооны шидэлтийг 52.2 хувьтай гүйцэтгэж 59 хувьтай довтолсон байх юм.[21] Линас Клейза уг тоглолтонд 33 оноо авч багаа тэргүүлсэн ба Симас Жасайтис 14 оноо багтаа авчирч, самбараас арван удаа бөмбөг авч энэ өдрийн дубль-дублийг хийсэн. Новика Величкович Сербийн багийг 18 оноо авсанаараа тэргүүлсэн бол түлхүүр тоглогч Александр Расич арван ашигтай дамжуулалт өгсөнбайна. Энэ удаагийн тэмцээнд амжилттай сайн тоглолтыг үзүүлсэн Литвын шигшээ баг ДАШТ-ий анхны медалийг энгэртээ зүүж түүхийн хуудсыг шинээр нээлээ. Харин Сербийн шигшээ баг Серби нэрийн дор оролцож буй анхны ДАШТ-дээ дөрөвдүгээр байрыг эзэлсэн бас л нэгэн шинэ тутам амжилт гаргасан.
9 сарын 12 | Тайлан | Серби | 88–99 | Литва | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Хорзе Васкес (Пуэрто Рико), Энтони Деуэйн Жордан (АНУ), Христос Христодулу (Грек) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 22–23, 16–25, 16–24, 34–27 | ||||||
Оноо: Величкович 18 Самбараас бөмбөг авалт: Крстич 8 Ашигтай дамжуулалт: Расич 10 |
Оноо: Клейза 33 Самбараас бөмбөг авалт: Жасайтис 10 Ашигтай дамжуулалт: Клейза 4 |
Аваргын төлөөх тоглолт
засварлах9 сарын 12 21:30 |
Тайлан | Турк | 64–81 | Америкийн Нэгдсэн Улс | Синан Эрдем Даум, Стамбул Үзэгчид: 15,000 Шүүгчид: Кристьяну Есүс Маранью (Бразил), Луижи Ламоника (Итали), Хуан Артига (Испани) | |
Дөрвөн үе тус бүрт авсан оноо: 17–22, 15–20, 16–19, 16–20 | ||||||
Оноо: Туркоглу 16 Самбараас бөмбөг авалт: Ильясова 11 Ашигтай дамжуулалт: Тунчери 5 |
Оноо: Дюрант 28 Самбараас бөмбөг авалт: Одом 11 Ашигтай дамжуулалт: Роуз 6 |
Эшлэл
засварлах- ↑ "Serbia edges Croatia 73-72 in round of 16 at world basketball championship". Canadian Press. canadianpress.com. Архивласан огноо 8 Есдүгээр сар 2010. Татаж авсан: 3 September 2010.
- ↑ "Serbia, Spain reach quarters". Reuters. theglobeandmail.com. Татаж авсан: 4 September 2010.
- ↑ "ESPN's recap: Spain 80, Greece 72". ESPN. ESPN.com. Татаж авсан: 4 September 2010.
- ↑ "Turkey beats France 95-77 at the basketball world championship". AP. newser.com. Татаж авсан: 5 September 2010.
- ↑ "Australia can't catch up after slow start". ESPN. ESPN.com. Татаж авсан: 5 September 2010.
- ↑ "Australia muscled out of world basketball championships". AFP. google.com. Эх хувилбараас архивласан: 24 January 2013. Татаж авсан: 5 September 2010.
- ↑ "Team USA dismantles Angola, 121-66". CBS. cbssports.com. Татаж авсан: 6 September 2010.
- ↑ "FIBA World Championship 2010: Team USA Rolling over Angola Despite Defensive Breakdowns". SB Nation. sbnation.com. Татаж авсан: 6 September 2010.
- ↑ "US beats Angola 121-66, reaches quarters at Worlds". NBA. nba.com. Татаж авсан: 6 September 2010.
- ↑ "Tall Blacks out of world basketball champs". Scott Preston. stuff.co.nz. Татаж авсан: 6 September 2010.
- ↑ "Russia beats NZ 78-56 to make worlds quarterfinals". USA Today. usatoday.com. Татаж авсан: 6 September 2010.
- ↑ "Lithuania beats China 78-67 to reach quarters". Yahoo. sports.yahoo.com. Эх хувилбараас архивласан: 15 Есдүгээр сар 2010. Татаж авсан: 7 September 2010.
- ↑ "Linas Kleiza leads Lithuania past China". ESPN. ESPN.com. Татаж авсан: 7 September 2010.
- ↑ "Argentina beats Brazil 93-89 at worlds". Yahoo. sports.yahoo.com. Эх хувилбараас архивласан: 18 Долдугаар сар 2011. Татаж авсан: 7 September 2010.
{{cite news}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Argentina edge Brazil in South American thriller". World Sport. citizen.co.za. Татаж авсан: 7 September 2010.
- ↑ "Kevin Durant surpasses Carmelo Anthony's scoring mark, fuels semifinal win". ESPN. espn.com. Татаж авсан: 11 September 2010.
- ↑ "Durant's 38 points carry US to title game". Yahoo. yahoo.com. Татаж авсан: 11 September 2010.[permanent dead link]
- ↑ "FIBA player card". FIBA. FIBA.com. Эх хувилбараас архивласан: 16 Есдүгээр сар 2010. Татаж авсан: 11 September 2010.
- ↑ "Turkey to face U.S. in worlds finals". ESPN.com. 11 September 2010. Татаж авсан: 11 September 2010.
- ↑ "Lithuania wins world basketball bronze". Reuters. edmontonsun.com. Татаж авсан: 12 September 2010.
- ↑ "Lithuania beats Serbia for Worlds bronze". Sports Network. miamiherald.com. Татаж авсан: 12 September 2010.
Холбоос
засварлахХэсгийн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Бүрэлдэхүүн | |||||||
Багууд | |||||||
Шалгаруулах тэмцээн |
|