Андре Игудала
Андре Тайлер Игудала (Англи: Andre Tyler Iguodala, 1984 оны нэгдүгээр сарын 28-нд Иллиной мужийн Спрингфилд хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Миами Хит багийн довтлогч-хамгаалагч болон жижиг довтлогчийн байрлалд тоглодог. Аризонагийн их сургуулийн багаас 2004 оны драфтад оролцон есдүгээр сонголтоор Филадельфия Севенти Сиксерс (2004—2012) багт элсэж байв. Улирлын шинэ цэрэг Игудала тус багт Аллен Айверсонтой гар нийлэн тоглож улирлын нийт 82 тоглолт, флэй-оффын 5 тоглолтонд тус оролцож тоглолт бүрт дунджаар 32.8 минут тоглохдоо 9 оноо, 5.7 самбараас бөмбөг авалт, 3 ашигтай дамжуулалт, 1.7 бөмбөг таслалтийг гүйцэтгэсэн байдаг байна. Түүнчлэн Тухайн анхны улиралдаа 10 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгч анхны трипл-даблаа Детройт Пистонс багийн эсрэг тоглолтонд хийсэн түүхтэй. 2012 оны наймдугаар сарын 10-нд Денвер Наггетс (2012—2013) багт дөрвөлсөн багийн гэрээгээр шилжжээ.[1] Харин 2013 оны долоодугаар сарын 5-нд Голден Стэйт Уорриорз багтай дөрвөн жилийн гэрээг 48 сая доллараар байгуулжээ.[2]
Игудала Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 2010 Дэлхий, 2012 оны Олимпын аварга тус тус болж байв.
Товч мэдээлэл
засварлахАмжилтууд
засварлах- НБА-гийн Бүх оддын тоглолт — 2012
- НБА-гийн Шинэ бүрэлдэхүүн — 2005
- НБА-гийн Шинэ бүрэлдэхүүнийн Үнэ цэнэтэй тоглогч — 2006
Эшлэл
засварлах- ↑ "Denver Nuggets acquire All-Star, Olympian Andre Iguodala". NBA.com. Turner Sports Interactive, Inc. August 10, 2012. Татаж авсан: August 11, 2012.
- ↑ Warriors will land Andre Iguodala
Холбоос
засварлах- Профайл — NBA.com
- Андре Игудала НБА болон АБА лигийн үзүүлэлт Basketball-Reference.com сайтаас
- Албан ёсны цахим хуудас
- Дүрс