Кевин Лав
Кевин Лав | |||||||||||||||||
Kevin Love | |||||||||||||||||
«Кливленд Кавальерс» — № 0 | |||||||||||||||||
Хүчний довтлогч/ Төвийн тоглогч | |||||||||||||||||
Өндөр: | 208 см | ||||||||||||||||
Жин: | 110 кг | ||||||||||||||||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||||||||||||||||
Мэндэлсэн: | 1988 оны 9 сарын 7 | ||||||||||||||||
Ахлах сургууль: | Лейк-Осуиго (Орегон, Лейк Осуиго) | ||||||||||||||||
Их сургууль: | УКЛА (2007—2008) | ||||||||||||||||
Драфт: | 5, 2008, Мемфис Гриззлис | ||||||||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||||||||
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
|
Кевин Уэсли Лав (Англи: Kevin Wesley Love;, 1988 оны есдүгээр сарын 7-нд Калифорни мужийн Санта Моника хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Кливленд Кавальерс» болон АНУ-ын шигшээ багийн хүчний довтлогч юм.
Товч намтар
засварлахТүүний эцэг НБА-д тоглож байсан мэргэжлийн сагсан бөмбөгчин Стэн Лав бөгөөд домогт The Beach Boys хамтлагийн гишүүн Майк Лавын төрсөн дүү ажээ. Лав сагсан бөмбөгөөр багын маш бэлтгэлжсэн нэгэн бөгөөд довтолгоо, ойрын болон холын зайн шидэлт, бөмбөг авалт гээд бүх талаараа өв тэгш тоглогч болон төлөвшчээ.
2008 онд драфтын №5 дахь сонголтоор Мемфис Гриззлис багт хуваарилагдсан ч Миннесота Тимберволвес багт элсчээ.[1] Шинэ улиралдаа Кевин Лав 29 дабл-дабл хийж, бөмбөг авалтаар есөд, шилдэг шинэ тоглогчийн сунгаанд зургаад тус тус эрэмбэлэгдэж байлаа.[2] Дараа улиралд харин бэртэл гэмтлээс болоод шилдэг тоглолтуудаа үзүүлж чадаагүй байдаг. Улмаар 2010 оны арваннэгдүгээр сарын 13-нд Нью-Йорк Никсийн эсрэг Лав 31 оноо, 31 бөмбөг авалт хийж багаа 112:103 харьцаагаар ялалтанд хөтөлсөн юм. Тэрээр "нэг тоглолтонд 30–30" тодотголтой шилдэг дабл-дабл биелүүлсэн нь энэ бөгөөд домогт Мозес Мэлоун 1982 оны амжилтаас хойшхи анхны тохиолдол байлаа.[3]
2011 оны гуравдугаар сарын 8-нд Даллас Маверикст 105:108 харьцаагаар ялагдсан тоглолтонд Лав нэг улиралд хамгийн олон буюу 52 дабл-дабл хийсэн амжилтаараа НБА-гийн түүхэнд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн түүхтэй.
2013-2014 оны улиралд оноо авалтаар 2,000, бөмбөг авалтаар 900, гурван онооны амжилттай шидэлт 100-гаас дээш тус тус гүйцэтгэж, мөн л НБА-гийн түүхэнд анх удаа нэрээ тэмдэглүүлжээ.[4]
2014 оны наймдугаар сарын 23-нд гурвалсан наймаагаар «Кливленд Кавальерс» багт элссэн. Түүний оронд Эндрю Уиггинс болон Энтони Беннетт нар «Кавальерсаас» ирж, Таддеус Янгийг «Филадельфиягаас» Люк Мба а Муте, Алексей Швед болон 2015 оны драфтын I тойргийн эрхээр солилцсон юм.[5][6] Домогт Нейт Термонд 42 дугаарыг мөнхөлсөн тул 0 дугаартай тоглохоор болов.[7]
Шигшээ баг
засварлахАНУ-ын шигшээд багтан Лондоны олимп болон 2010 оны дэлхийн аварга болсон тамирчин юм.
НБА-гийн үзүүлэлт
засварлахТаних тэмдэг | |||||
---|---|---|---|---|---|
ОТ | Оролцсон тоглолт | ГГ | Гараанд гарсан | ТДМ | Тоглосон дундаж минут |
ШХ% | Шидэлтийн хувь | 3ОШ% | 3 онооны шидэлтийн хувь | ЧШ% | Чөлөөт шидэлтийн хувь |
Сам | Самбараас бөмбөг авсан дундаж | Дам | Дамжуулалтын дундаж per game | Тас | Бөмбөг таслалтын дундаж |
Хаа | Хаалтын дундаж | ОД | Онооны дундаж | Тод | Замналын шилдэг үзүүлэлт |
Лигийг тэргүүлсэн |
Улирал
засварлахОн | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2008-09 | Миннесота | 81 | 37 | 25.3 | .459 | .105 | .789 | 9.1 | 1.0 | .4 | .6 | 11.1 |
2009-10 | Миннесота | 60 | 22 | 28.6 | .450 | .330 | .815 | 11.0 | 2.3 | .7 | .4 | 14.0 |
2010-11 | Миннесота | 73 | 73 | 35.8 | .470 | .417 | .850 | 15.2 | 2.5 | .6 | .4 | 20.2 |
2011-12 | Миннесота | 55 | 55 | 39.0 | .448 | .372 | .824 | 13.3 | 2.0 | .9 | .5 | 26.0 |
2012-13 | Миннесота | 18 | 18 | 34.3 | .352 | .217 | .704 | 14.0 | 2.3 | .7 | .5 | 18.3 |
2013-14 | Миннесота | 77 | 77 | 36.3 | .457 | .376 | .821 | 12.5 | 4.4 | .8 | .5 | 26.1 |
Замнал | 364 | 282 | 32.8 | .451 | .362 | .815 | 12.2 | 2.5 | .7 | .5 | 19.2 | |
Бүх тоглолт | 3 | 1 | 21.0 | .500 | .364 | .286 | 6.7 | 1.3 | 1.3 | .0 | 10.7 |
Эшлэл
засварлах- ↑ "НБА. Драфт-2008. Деррик Роуз стал первым номером драфта" (орос хэлээр). sports.ru. 27 июня 2008. Archived from the original on 2014-02-22. Татаж авсан: 2011-03-11.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ "Kevin Love Named to All-Rookie Second Team" (англи хэлээр). NBA.com. Archived from the original on 2012-11-10. Татаж авсан: 2011-03-11.
- ↑ "НБА. Кевин Лав стал первым игроком за 28 лет, набравшим по двум показателям более 30 баллов" (орос хэлээр). sports.ru. 13 ноября 2010. Archived from the original on 2010-12-18. Татаж авсан: 2011-03-11.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ Kevin Love's Career Year Sets Historic NBA Record
- ↑ "Kevin Love traded to Cavaliers". ESPN.com. August 23, 2014. Татаж авсан: August 23, 2014.
- ↑ "Cavs Acquire All-Star Forward Kevin Love". NBA.com. Turner Sports Interactive, Inc. August 23, 2014. Татаж авсан: August 23, 2014.
- ↑ "#Cavs make it official, All-Star F Kevin Love -- who'll wear uniform No. 0 -- now a Cavalier in a 3-way trade with Minnesota and Philly". Twitter. August 23, 2014. Татаж авсан: August 23, 2014.