Дуайт Ховард

Америкийн сагсан бөмбөгчин

Дуайт Дэвид Ховард (Англи: Dwight David Howard, 1985 оны арванхоёрдугаар сарын 8-нд Жоржиа мужийн Атланта хотод төрсөн)[1]Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны (НБА) Шарлотт Хорнетс багийн төвийн бүсийн тоглогч юм. Түүнчлэн хүчний довтлогчийн байрлалд тоглодог бөгөөд Өмнөд Атлантагийн Христийн сургуулийг төлөөлөн 2004 оны драфтын нэгээр гарч Мэжикт элссэн түүхтэй.

Товчхон

засварлах

Бүх оддын тоглолтонд таван удаа оролцож, Бүх НБА-гийн багт таван удаа сонгогдож, Бүх НБА-гийн хамгаалалтын багийн гишүүн, НБА-гийн Оны шилдэг хамгаалалтын тоглогчоор гурван удаа шалгарч, самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт, нийт шидэлтийн хувь болон торгуулийн шидэлтийн хувиараа тус тус лигийн туршид үнэмлэхүй амжилт үзүүлж байсан "Супермэн" хочит тэрээр дивизионд гурван удаа, конференцид нэг удаа түрүүлж, улмаар 2008 оны НБА-гийн Слам Данкийн аваргаар шалгарч байв.

2008 оны олимпын наадамд Нэгдсэн Улсын шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд багтаж алтан медаль хүртсэн.

 
Ховард Лос Анжелес Лэйкерс багийн Коби Брайантын шидэлтийн эсрэг
  1. Dwight Howard (Memento 28. Арваннэгдүгээр сар 2007 цахим архивт), usabasketball.com, accessed February 24, 2008.