Стефен Карри

(Стивен Карри-с чиглүүлэгдэв)

Уорделл Стефен "Стеф" Көрри (Англи: Wardell Stephen "Steph" Curry, 1988 оны гуравдугаар сарын 14, Охайо, Акронa) — Америкийн сагсан бөмбөг, НБА-гийн «Голден Стэйт Уорриорз» болон Америкийн шигшээгийнхолбон тоглогч. Одоо цагийн хамгийн сайн шидэгч бөгөөд NBA-ийн шилдэг тамирчдын нэг юм.

Карри Дэвидсоны коллежийн багаас (20062009) 2009 оны драфтад №7-гоор оролцон Голден Стэйт Уорриорз багт ирсэн ажээ.

Стефений эцэг нь мэргэжлийн сагсан бөмбөгчин Делл Карри бөгөөд эх нь волейболын тамирчин юм. Дүү Сет Карри нь Дьюкийн их сургуулиас Голден Стэйт Уорриорз багт элссэн тоглогч юм. Харин одоо Филадельфи Севенти Сиксерс багт тоглож байгаа. Коллежийн багт маш өндөр түвшиний тоглолтыг үзүүлж байсан Карри НБА-д бүх талын үзүүлэлтээр тэгш холбон тоглогч юм. 2012-13 оны улирлын 78 тоглолтод 272 удаа холын зайн шидэлтийг амжилттай болгосон нь түүхэн дээд амжилт ба 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд Портленд Трэйл Блэйзерс багийн эсрэг тоглолтод 62 оноо авсан нь хувийн нь дээд үзүүлэлт юм.

2015, 2020 оны Гурван онооны шидэлтийн тэмцээнд илүүрхэн түрүүлсэн.[1] 2015 оны тавдугаар сарын 4-нд улирлын үнэ цэнтэй тоглогчоор Жеймс Харденийг даван нэрлэгдэв.

2015, 2017, 2018 ,2022 оны НБА-гийн аварга цол хүртсэн. 2022 оны финалын үнэ цэнэтэй тоглогч .

Тэр 2010, 2014 оны Дэлхийн аварга.

НБА-гийн үзүүлэлт

засварлах
Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Улирлыг тэргүүлсэн
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2009-10 Голден Стэйт 80 77 36.2 .462 .437 .885 4.5 5.9 1.9 .2 17.5
2010-11 Голден Стэйт 74 74 33.6 .480 .442 .934 3.9 5.8 1.5 .3 18.6
2011-12 Голден Стэйт 26 23 28.2 .490 .455 .809 3.4 5.3 1.5 .3 14.7
2012-13 Голден Стэйт 78 78 38.2 .451 .453 .900 4.0 6.9 1.6 .2 22.9
2013-14 Голден Стэйт 78 78 36.5 .471 .424 .885 4.3 8.5 1.6 .2 24.0
2014-15 Голден Стэйт 80 80 32.7 .487 .443 .914 4.3 7.7 2.0 .2 23.8
Замнал 416 410 35.0 .471 .440 .900 4.1 6.9 1.7 .2 20.9
All-Star 2 2 27.0 .333 .238 1.000 6.0 8.0 1.0 .0 13.5

Хасагдах шат

засварлах
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2013 Голден Стэйт 12 12 41.4 .434 .396 .921 3.8 8.1 1.7 .2 23.4
2014 Голден Стэйт 7 7 42.3 .440 .386 .881 3.6 8.4 1.7 .1 23.0
Замнал 19 19 41.7 .436 .393 .900 3.7 8.2 1.7 .2 23.3

Лавлах холбоос

засварлах
  1. "All-Star Game -- Stephen Curry leaves no doubt in taking 3-point Contest title - ESPN". ESPN.com. Татаж авсан: February 15, 2015.

Гадны холбоос

засварлах