Тэйшон Принс
Тэйшон Принс | |||||||||||||||||
Tayshaun Prince | |||||||||||||||||
Тэйшон Принс 2008-2009 оны улиралд «Детройт Пистонс» багт тоглож байхдаа. | |||||||||||||||||
«Детройт Пистонс» — № 22 | |||||||||||||||||
Жижиг довтлогч | |||||||||||||||||
Өндөр: | 206 см | ||||||||||||||||
Жин: | 98 кг | ||||||||||||||||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||||||||||||||||
Мэндэлсэн: | 1980 оны 2 сарын 28 | ||||||||||||||||
Ахлах сургууль: | Домингес (Калифорни, Комптон) | ||||||||||||||||
Их сургууль: | Кентакки (1998—2002) | ||||||||||||||||
Драфт: | 23, 2002, Детройт Пистонс | ||||||||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||||||||
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
|
Тэйшон Дарелл Принс (Англи: Tayshaun Durell Prince, 1980 оны хоёрдугаар сарын 28, Калифорни, Комптон) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Детройт Пистонс» багт тоглодог.
Замнал
засварлахПринс Домингес дунд сургууль болон Кентаккийн коллежийг төгсчээ. Коллежид байхдаа сагсан бөмбөгийн спортоор амжилт гаргаж эхэлсэн түүний оюутан ахуй цагийн хамгийн том шагнал бол NCAA тэмцээний зүүн өмнөд бүсийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн явдал. 2002 онд драфтаар «Детройт Пистонс» багт очиж эхний хоёр улиралд амжилттай тоглосоноор багийн түлхүүр тоглогч болж чадсан юм. 2004 онд багийнхаа хамтаар НБА-гийн аварга цолыг хүртэх үед Принс хасагдах шатны 23 тоглолтонд 9.9 оноо, 6 бөмбөг авалтыг дунджилж, шувтаргын тоглолтонд "содон хаалт" хийсэн зэрэг нь багаа ялалтанд хүргэх түүний тэмцлийг харуулж байв. 2007 онд Принсийг АНУ-ын шигшээ баг бүрэлдэхүүндээ багтаан олимпын наадмын бэлтгэлд гарсан бөгөөд Хятадын нийслэл Бээжин хотноо зохиогдсон зуны XXIX удаагийн олимпт түрүүлж олимпын аварга болж байв. Түүнчлэн 2007 онд Америк тивийн аварга болж байсан. 2013 онд «Детройт», «Мемфис Гриззлис» багтай тоглогч солилцохоор болж, нэгдүгээр сарын 30-нд «Мемфис Гриззлис» багт Принс гурван жилийн гэрээгээр элссэн юм.[1]
2015 оны хоёрдугаар сарын 19-нд Луижи Датоме, Йонас Йеребко нараар солигдон «Детройттойдоо» эгэсэн.[2]
Лавлах холбоос
засварлах- ↑ "Grizzlies acquire Tayshaun Prince, Austin Daye, Ed Davis and 2013 second round draft pick in three-team deal". NBA.com. January 30, 2013.
- ↑ "Detroit Pistons Acquire Tayshaun Prince From Boston". NBA.com. February 19, 2015. Татаж авсан: February 19, 2015.
Гадны холбоос
засварлах- Албан ёсны цахим хуудас (англ.)
- Профайл - NBA (англ.)