Үржингийн Хүрэлбаатар

Үржингийн Хүрэлбаатар (1954 онд төрсөн) гэж Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, шүүмж судлаач, дууны шүлгийн нэрт мастер.

Үржингийн Хүрэлбаатар
Бүтэн нэрҮржингийн Хүрэлбаатар
Төрсөн он1954 он (69–70 настай)
Төрсөн газарМонгол, Говь-Алтай, Төгрөг
Улс орон Монгол
Ажил үйлэрдэмтэн доктор, сэтгүүлч, зохиолч, яруу найрагч, шүүмж судлаач

Ү.Хүрэлбаатар 1954 онд Монгол Улсын Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг Өгөөмөрийн голын "Хүүхдийн овоо" гэдэг газарт Үржингийн хоёрдугаар хүү болон төрсөн.

Ү.Хүрэлбаатар нь хэвлэл мэдээлэл, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол зэрэг олон салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж олонд танигдан хүндлэгдсэн эрч хүч, идэвх санаачлагатай монголын тэргүүний сэхээтний нэг юм. Тэрбээр монголын сэтгүүл зүй, соёл урлаг, утга зохиол, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн юм.

2013 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан.

Боловсрол

засварлах

УБИС-ийн хэл уран зохиолын ангийг 1977 онд, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг 1984 онд, Унгар улсын Олон улсын сэтгүүлчийн дээд курсыг 1988 онд тус тус төгсч багш-сэтгүүлчийн хос мэргэжил эзэмшсэн.

Ажилласан байдал

засварлах
  • 1977-1980 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор т эрдэм шинжилгээний ажилтан, театр судлаач,
  • 1980-1990 онд Улаанбаатар хотын намрын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл "Улаанбаатарын мэдээ" сонинд сурвалжлагч, хэлстийн эрхлэгч,
  • 1990-1999 онд Нийслэлийн төр, захиргааны төв хэвлэл- "Улаанбаатар" сонины анхны эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.
  • "Улаанбаатар" сонины нэрэмжит Монгол улсын арслангуудын барилдааныг санаачлагч, «Монголын сайхан бүсгүй» шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ.
  • Мөн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл "Нүгэл буян" /1992/, Улсын гаалийн Ерөнхий Газрын хэвлэл "Алтан босго" /1993/ сонин зэрэг арав гаруй сонинг үүсгэн байгуулсан.
  • 1990-1992 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат,
  • 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
  • 1999-2008 онд МУНН-ын даргаар ажиллаж байсан.
  • 2001 онд Гадаад хэл, сэтгүүл зүйн "Түгээмэл" дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан.
  • "Арслан судлалын төв" /1995/, "Мишигийн Цэдэндорж" сан /1998/, Д.Намдаг судлалын төв /2001/, Монголын дууны яруу найрагчдын нийгэмлэг /2011/, Монголын сэтгүүл зүйн академи /2012/ зэрэг төрийн бус арав гаруй байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүлэн ажилладаг.
  • Түүний гол судалгаа нь зохиолч, найруулагч Донровын Намдагийн тухай юм. Тэрбээр "Д.Намдагийн туршиц туурвил зүй" /жүжгийн зохиолын жишээн дээр УБ.,1998/ ганц сэдэвт бүтээл туурвиж хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан.
  • Ү.Хүрэлбаатар нь монголын рок поп, түүгээр ч барахгүй нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай томоохон яруу найрагч юм. Түүний шүлгээр бүтсэн 500 гаруй дууг монголын ард түмэн чихэндээ ээмэг мэт зүүж, амандаа чихэр мэт хүлхсээр л байна.
  • Эдүгээ монгол дуу бүтээгчдийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Дурсамж

засварлах

Нэг

1973 оны зуны хэдэн сард Улсын багшийн дээд сургуулийн эзгүй ягаан байшинг эзэнтэй цагаан байшин болтол нь эргэж шинэхэн оюутны хөөрүү сэтгэлээр хичээл эхлэх мөчийг тэсэн ядан хүлээв. Тэгээд л хамгийн түрүүнд намрын ажилд дайчлагдаж ургацын эхний машины тэвшин дээр арван хэдүүлээ дүүлэн гарч билээ. Тэд цөм шинэ оюутан бөгөөд сургуулийн ХЗЭ-ийн хорооны дарга Дэмбэрэл гэгч үзэг зууж, цаас барьсан цагаан залуу гарын арван хуруунд багтах биднийг нар зөв гурав дахин тоолсноо арай овортой нь би байсан юм байлгүй намайг зааж “За чамайг ахлагчаар томилоо. Оюунтуудаа аваад Батсүмбэрийн САА-руу марш” гэж билээ.

Тэр цагийн оюутны намрын ажил гэгч хожмын дурсамжийн алтан мөч байсан юм билээ. Биднийг Батсүмбэрийн САА-н арын ногоон толгойн даршин дээр хуваарилж, ахлах ангийн архаг оюутанууд ирсэн мэт эзэнгүй орхив. Бидний САА-гаас хариуцан байсан хүмүүсийн дотор Агваан гэж хүн байсан санагдана. Тэр хүн хөнгөн атлетикийн нэртэй тамирчин байсан гэнэ. Улсын рекорд амжилтын эзэн болсонд атаархсан нэг нь гүйлтийн хадаастай гутлаараа гуяыг нь цохисноос шөрмөс нь тасарч сүжлээ доглон болсон тухай сонсоод сэтгэл харанхуйлж билээ. Бид Агваан гуай, бас дарш гишгэгч тракторчин, үй зайгүй давхин ирэх жолооч нартай багш ч үгүй хэдэн шинэковууд нусаа хацартаа наатлаа ажиллав. Дөнгөж арав дугаар анги төгсч дээд сургуульд орж байгаа миний бие улсын энэ хариуцлагатай ажлыг Улсын багшийн дээд сургуулийн нэрийн өмнөөс хариуцаж хэрэндээ өөрөө өөртөө их шаардлага тавьж чарамхийн ажиллаж байлаа. Спортын гавьяат дасгалжуулагч, байт сурын гэх Жамъянсүрэн багш бараг сарын дараа бидэн дээр ирсэн бөгөөд тэр үед бид аль хэдийнэ ажлын дөртэй болж залуу цагийн аагаар ёстой нэг гялалзуулж байлаа.

Багштай болсон болохоор би назгайрч эхлэв. Жолооч нарын рейсийг бичдэг тул тэдэнтэй ихэд дотно болов. Тиймээс нэг орой шуудай төмс, байцаа авч ногоо ачсан тэргээр Улаанбаатар руу гэртээ очихоор сүнгэнэв. Маргааш нь үдийн хэрд эргэж очихдоо баахан сонин, талх, ганц нэг хайрцаг хөх пүүшиктэй очив. Манай ангийн Р. Чүлтэмсүрэн гэгч малигар шар хүү “Залуучуудын үнэн” сонины 100 дахь дугаарт биднийхээ тухай хөөрхөн сурвалжлага бичиж нийтлүүлсэн бөгөөд тэнд миний нэрийг хэд хэдэн удаа бичсэн байсныг дахин дахин уншихдаа нэрээ тоолон тоолон байж билээ. Тиймээс янз янзын сонин олныг авсан байлаа.

Өөрийнхөө хэддээ талх тариа, тамхиа тараачихаад сонин гарчиглаж суутал байтал Ч. Энхдалай гэдэг хүний бичсэн “Газрын дуун номын тухай” гэсэн шүүмж анхаарал татав. Учир нь САА-д анх ирэхдээ уран зохиолын хэдэн шинэ номтой ирсэн бөгөөд тэр дунд С. Лочингийн “Газрын дуун” гэдэг гайхалтай сайхан ном байсан юм. Хатуу хавтастай тэр жижигхэн номыг бид хамуутай даага шиг болтол нь ноолсон доо. Гэтэл тэр сайхан номыг салам шүүмжилж ёстой л будаа болгож өгч. Гэнэт миний сэтгэл үймрэв. Харваж буй нум сумын дүрс бүхий зураг дор шүүмж хэмээн тодотгон байж бичсэн зүйлс утга зохиол сонинд хааяа гарахад ихэд бишрэн уншихдаа түүнийг үнэний туйл гэж боддог байв. Гэтэл надад ер бусын сайхан санагдсан номыг маань ингэж муучилсанд ихэд цухалдав. Тэгээд шүүмж гэдэг чинь бас худлаа байдаг юм байна гэсэн хачин агдуу бодол орж ирэв. Хэдэн хоногийн дараа “Газрын дуун”-г дахин уншив. Бодол маань өөрчлөгдсөнгүй. Ажлын чөлөө цагаараа үзэг цаас нийлүүлж “Бичсэн болгон шүүмж болохгүй” гэсэн шүү юм бичив. Шүүмжийн шүүмж юм уу даа. Түүнийгээ бичих гэж хэдэн шөнө лааны бүдэг бадаг гэрэлд ихэд шимтан сууж байхыг манайхан янз янзаар л хүлээн авч байсан байх. Зарим нь гэрэлтэйд унтаж чадахгүй төвөгшөөж байсан байх. Ийнхүү нэгдүгээр ангийн оюутны хэлбэршиж амжаагүй бичгийн хэвээр анхны шүүмж маань Батсүмбэрийн САА-д бичигдсэн юм. Уран зохиолын шүүмж хэмээх адармаатай албанд өөрөө өөрийгөө сайн дураар томилж, утга зохиолын их өргөөний хаалгыг анх тогшиход тосч авах багш хэдийнэ бэлэн байсан юм билээ. Мөнхөө багштай учрах анхны шан ингэж татагдсан билээ.

Хоёр

УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн нэгдүгээр курсийн хичээл эхлэв. Миний цүнхэнд мөнөөх шүүмжийн гар бичмэл явах бөгөөд түүнийг хэнд үзүүлэх, хэнээс зөвлөгөө авах талаар төсөөлөл алга. Дашдорж багшийн удирддаг утга зохиолын дугуйланд хэдэн удаа суусан боловч дан шүлэг уншсан хүүхдүүд байсан болохоор нөгөөхөө хэлж зүрхэлсэнгүй. Тэгсээр нэг хэсэгтээ мартагнав.

Степент буусан өдөр ах ангийнхны жишгээр ангийнхаа оюутан Пүрэвсүрэнгийн Болд /манай анги Архангайн хоёр Болдтой байсан юм/, Баян-Өлгийн Хумарбектэй Улаанбаатар ресторанд орж хуйцайтав. Ихэд тансаглаж байгаа нь тэр. Тэгээд намрын ажлын талаар буу халж суухдаа нөгөө хоёр маань миний намаржин бичсэн зүйлийн талаар асууж байна. Би цүнхнээсээ нугалаасаараа цоорсон шүүмжээ гаргаж үзүүлж түүнийг хэрхэх тухай тэр хоёроос асуув. Базаалттай ч тогтож уншаагүй боловч “Утга зохиол, урлаг” сонинд өг гэж байна. Нэгдүгээр ангийн хаалгаар дөнгөж хөл нь цухуйж буй бид гурав бас том том юм ярьцгаав. Намайг зоригжуулж байгаа нь тэр байж л дээ.

Тэгээд хэд хоногийн дараа Монголын зохиолчдын эвлэлийн байшинг заалгаж Билигсайхан гэдэг хүний нэр тогтоон давхиж очив. Тэр хүн л хэвлэх эсэхийг нь мэддэг юм гэнэ. Эрэгтэй ч хүн юм уу, эмэгтэй ч хүн юм уу бүү мэд. Жижүүр гурван давхарт гэж хэлэв. Өрөөний хаалганы дугаар хэлсэнгүй. Тэгээд гурван давхрын нэг хаалгыг татвал долгионтсон тас хар үстэй цагаан залуу ширээний хажууд ганцаараа зогсч байх юм. Би тэр хүнээс “Билигсайхан гуай хаана суудаг юм” гэж их итгэлгүй бүдэг дуугаар бүрэг асуув. Тэр хүн намайг цочмог хажуулдан харснаа “Яахнав. Ороод ир” гэж байна. Билигсайхан гэдэг нь тэр хүн бололтой. Өөрөөс нь өөрийг нь асуусандаа балтаар цохиулсан мэт нугдасхийв. Би угийн бүрэг, бас их хөлсөрхөг тул хамаг бие чийхрав. Нүүр маань цас улайсан байх. Харуу оргиод явчихав. Буцаад алхах гэх гээд урдаас нь алхчихав. “Би үүнийг үзүүлэх гэсэн юм” гэж цагаан цаасан дээр шинээр хуулж бичсэн шүүмжээ сарвайв.

Тэр цагаан залуу ширээн дээрээ очиж миний бичсэнийг хайш яайшхан уншихдаа “Дөнгөж нэгдүгээр ангид орж байж яасан их эр вэ. Ийм юмыг ингэж бичдэггүй юм” гэж загнаж байна. Би бүр ч шалдаа бууж бушуухан гарахын түүс болж зогсов. Гэтэл хаалга сэвхийж тэвхгэр тэгш мөртэй, дөрвөлжин духтай, хамар дээрээ мэнгэтэй, цэнхэр пиджактай нэгэн эрхэм орж ирээд сонины тухай хэдэн юм асуунгаа мөнөөх шүүмжийг гарчиглах мэт гүйлгэн уншингаа намайг халт харснаа чимээгүйхэн гараад явчихав. Би ч Билигсайханы ширээний өнцөгт эв хавгүйхэн түлхэн тавьсан хэдэн хуудас шүүмжээ хамж аваад шалавхан гарав. “За дахин үүгээр орохгүй” гэсэн бодол Зохиолчдын хорооноос сургуульд иртэл салсангүй. Нөгөө хоёртоо “Та хоёр намайг алах шахлаа” гэж тунирхав. Дахин шүүмж бичих дэврүүн бодлоо тасар татан хаяж, тархиа зүлгэн зүлгэн арчив.

Нэг их удаагүй санагдана “Зохиолчдын хорооноос хүн ирээд байна” гэж хичээл дээрээс намайг диканы нарийн дуудав. Нөгөөх гайт шүүмж бодогдоод “За баларлаа” гэж сандрав. Манай хоёр намайг өрөвдөнгүй харцаар үдэж гаргав. Коридорт гартал хүн байсангүй. Нарийн бичгийн дарга доош нь зааж “Хоёр давхарт байгаа” гэж байна. Доош буутал тэнд хар бор харааны шилтэй махлаг бор залуу намайг тосч уулзаж өөрийгөө Хэлний хүрээлэнгийн Сампил хэмээн танилцуулж “Зохиолч Лочин явууллаа. Сонинд өгсөн шүүмжийг чинь үзмээр байна” гэв. Намайг Лочин зохиолчийг таньдаг гэж бодож л дээ. Би тэр хүний зүсийг ч үзээгүй нэгэн билээ. Би эргэлзэв. Тэгэхдээ тэр хүн өгөх үү яахав гэдэг утгаар бус “Нөгөөх маань хаана байгаа билээ, урчихаагүй, хаячихаагүй бил үү” гэж эргэлзсэнийх юм. Золоор хичээл завсарлаж би цүнхнээсээ нөгөөх шинээр хуулснаа өгч яс амрав. Миний шүүмжийг Билигсайханы ширээнээс авч уншсан дөрвөлжин духат нь утга зохиолын шүүмжлэгч Барын Цэдэв байсан бөгөөд тэр С. Лочинд хэлж, тэрээр над руу Х. Сампилдэндэвийг илгээсэн нь энэ аж. Миний анхны энэ шүүмж тухайн үедээ “үгээ хэл, үүргээ гүйцэтгэсэн” хэдий ч өнөө хэр хэвлэгдээгүй бөгөөд зохиолч С. Лочингийн хувийн архивт байдаг юм билээ. Ингэж би Мөнхөө багшийнхаа ажиллаж амьдарч байсан Зохиолчдын хорооны саарал байшинд утга зохиолын шүүмжийн шүүмж сугавчлан анх алхан орсон билээ.

Гурав

Нэг мэдэхэд Мөнхөө багшийн өрөөний байнгын сахиул болов. Багш маань намайг орох тоолонд бичиж байгаа юмаа албатай юм шиг хойш нь түлхэж, эсвэл бичсэн зүйлээ нэг их сүрхий тэгшлэн байж нямбайлан тавиад тамхиа баагиулан сандалаа налан тухална. Тэр туранхай биенээс гарамгүй баригаа хоолойгоо хүчлэн цөөн үгээр учирлан ярих бөгөөд үе үе үгээ таслах нь өөрийнхөө яриаг өөрөө сонсон шинжиж байна уу гэлтэй санагдана.

1979 оны хавар Ц. Мөнхөө багш маань намайг өрөөндөө дуудаж “Би Лувсанвандантай ярьчихсан. Энэ бичгийг аваачиж өгөхөөр долоо хоногийн чөлөө өгнө. Соёлын яамны жүжиг, кино зохиолын хэлтэс, Зохиолчдын хорооноос жүжгийн зохиолчдын семинар зохион байгуулж байгаа юм. Театр судалж байгаа хүнд хэрэгтэй” гэж байна. Тэр үед би ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт С. Лувсанвандан багшийн удирдлагын дор театр судлаачаар ажиллаж байсан юм. Юугаа ч мэдэхгүй улаан нялзрай намайг жүжгийн зохиолын судлал руу алхам алхмаар татан оруулж байсны нэгэн алхам нь энэ байсан юм.

Жүжгийн зохиолчдын семинарт С. Лувсанвандан, Э. Оюун, Ч. Чимид, С. Удвал, С. Дашдондог тэргүүтэй олон хүн хичээл зааж, жүжгийн зохиолчид ер бусын идэвхтэй оролцож билээ. Зөвлөлтөөс уригдаж ирсэн хоёр мэргэжилтний лекцийг С. Удвал, Э. Оюун гуай хоёр ээлжлэн орчуулж, бас Соёлын яам, Хэл зохиолын хүрээлэн, Зохиолчдын хорооноос эрдэмтэн, судлаач шүүмжлэгчид санал бодлоо ярьж, маргалдан мэтгэлцэж байж билээ. Тэр халуун дулаан, цагаан мөрт яриа хөөрөө намайг урьд байгаагүйгээр хөглөж утга зохиол, урлагийн шүүмжийн ертөнцийн гоо сайхан, итгэл үнэмшил, эр зоригийн нэгэн далд утас намайг аргамжин авах шиг санагдаж билээ. Семинар Зохиолчдын хорооны нэгдүгээр давхарт байх хурлын зааланд болсон тул хичээлийн өмнө хойно, завсарлагаанаар Мөнхөө багшийн өрөөнд давхин орно. Ер нь би Зохиолчдын хорооны бусад өрөөнд бараг орж байсангүй. Багш маань “За хичээл сайн уу” гэж нэг их шамдан асууна. Тэгээд зарим зүйлийг лавлана. Угтаа намайг түншиж, бас урамшуулж байсан нь тэр байх.

Би долоо хоногийн дараа бөөн мөрөөдөл тээсэн амьтан ажилдаа давхин очив. Юуны өмнө өөрийн ажилдаа ихэд шүүмжлэлтэй хандав. Мэдэхгүй чадахгүй юм хэрээс хэтэрсэнд бас гунив. Долоо хоногт дээд сургуулийн дээд курсийн хэмжээний мэдлэг олж авсан санагдаж өдөр хоног гэгч ямар их багтаамжтайг гайхав. Тэр үед С. Лувсанвандан багшийн Урлаг судлалын сектор монголын урлагийн түүх бичлэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байсан бөгөөд миний хувьд “Монголын театрын түүхэн найруулал” сэдэвт ажлын орон тооны ганц хүн нь байлаа. Энэ номын зохиогчоор Э. Оюун, С. Дашдондог, Х. Нацагдорж, С. Зориг бид тав томилогдсон байсан юм. Тэгээд театрын түүх бичлэгийн төлөвлөгөөг бүхэлд нь өөрчилмөөр санагдав. Чухам яаж өөрчлөхөө бас мэдэхгүй. Манай секторын хийж буй кино, дүрслэх урлаг, хөгжим, театрын түүхийн төлөвлөгөө дэндүү нэг загварын санагдаж, даа ялангуяа хэт намтарчилсан байдалтай, уран чадварын асуудал орхигдсон мэт байх тул секторын эрхлэгч С. Лувсанвандан багшдаа саналаа хэлэв. Багш бид нар нэг өрөөнд хамтдаа суудаг байсан юм. Багшийн нүүр улас хийснээ “Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр батлагдсан юм, наадах чинь” гэж билээ. Одоо бодоход Лу багш маань тэр бүхнийг зохион байгуулж, арга зүйг нь бүтээсэн байх тул би шууд утгаараа багшийгаа шүүмжилсэн хэрэг байж. С. Лувсанвандан бол миний хир халдаамгүй өмөөрөн явдаг шүтээн багш нарын маань нэг яах аргагүй мөн бөгөөд улсад биеийн хүчин үнэлж ажилд ороход анх өлгийдөж авсан ачтан билээ. Сонин хэвлэлд кино, номын хэдхэн шүүмж нийтлүүлсэн шалдар оюутан намайг төгсүүт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт суга татан авсныг би одоо хүртэл бурхны томилолт байсан байх гэж боддог юм. Би С. Лувсанвандан багштай уулзаж байгаагүй, зүс үл таних тул надад итгэж, намайг татаж авсан нь Ц. Мөнх багшийн маань санал, Дү. Мягмарсүрэнгийн идэвхтэй зуучлал тус болсон гэж бодож явдаг аа. Бурхан хоёр багшийнхаа ачаар насан туршийнхаа туурвил бүтээлийн чиг замыг олж, өөрийгөө авьяас чадварыг нээж, эцэж цуцашгүй хөдөлмөрлөх эр зориг, эрч хүчийг олж авсан маань миний хувьд хамгийн том нээлт байлаа.

Дөрөв.

Жүжгийн зохиолчдын долоо хоногийн семинарын дараа ер бусын хөөрөлд автсан миний бие хэдэн шөнө нойргүй сууж 60 нас хүртэлх амьдрал, ажил үйлс, эрдмийн ажлын төлөвлөгөөг гаргав. Хорин хэдтэй залуугийн мөрөөдөл дэндүү дэврүүн байв. Тэр их эрдмийн ажлын төлөвлөгөөний цаана гарахын тулд юуны өмнө хувийн амьдралаа цэгцлэх, эхнэр авч үр хүүхэд орон сууцтай болох, ээжийгээ асран тойлох, өнчин дүү нараа хоолонд хүргэх зэрэг амьдралын нэн тулгар олон асуудал нуруун дээр минь овоорсон байгааг ойлгов. Тэр бүхнийг Хэл зохиолын хүрээлэнгийн ганц хүний тогтмол цалингаар хэрэгжүүлэх боломж байхгүй тул ажлаа өөрчлөх, эсвэл ирээдүйн их эрдэмтэн болох горьдлого тээн бусад бүх асуудлыг “золиослох” сонголт намайг хүлээж байв. Ийм ацан салаа бодол тээн С. Лувсанвандан багшийн удирдлаганд “Монголын театрын түүхэн найруулал” сэдэвт ажил дээр чарамхийн ажиллав.

Хэл зохиолын хүрээлэнд гэршиж, эрдэм шинжилгээний ажилд гаршиж оюуны шинжээчийн их өргөөнд буйраа хэдийнэ засч амжсан боловч миний хувийн амьдралын асуудалд доривтой ахиц ер гарсангүй. Хүрээлэнгээс гарч өөр ажилд шилжих тухай миний саналыг Мөнхөө багшаас өөр хэн ч дэмжсэнгүй. Мөнхөө багш маань ч эхлээд таатай хандаагүй боловч миний үлгэр шиг төлөвлөгөөг сонсч зөөлөрсөн юм. Би тэр дороо л өргөдөл бичиж Хэл зохиолын хүрээлэнгийн захирал А. Лувсандэндэв рүү Ч. Догсүрэн гуайг оруулж ятгуулж, Улаанбаатар хотын намын хорооноос бичиг ирүүлж байж “Улаанбаатарын мэдээ” сонинд утга зохиолын ажилтнаар шилжив. Намайг оюутан байх үеэс тус сонины нөлөө бүхий ажилтан, сэтгүүлч Ч. Дашдорж сониндоо авна гэдэг байсан бөгөөд уг сонин Улаанбаатар хотын намын хороо, захиргааны нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан тул миний амьдралын түшигт тулгуур болох нь тодорхой байв.

1981 оны хавар “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч болж намар нь хуримаа хийв. Хурим маань сайхан болов. Ардын жүжигчин Д. Чимид-Осор ууц таллаж, С. Лувсанвандан багш тэргүүтэй Хэл зохиолын хүрээлэнгийнхэн, Ц. Мөнх тэргүүтэй шүүмж судлаачид, “Улаанбаатарын мэдээ” сониныхон, УБДС, арван жилийнхэн, хамаатан садан гээд л тухайн үедээ хөлтэй хурим болсон юм. Хүүхэд залуучуудын паркад эхэлж Зайсангийн аманд гурван хоног үргэлжилсэн хуримын чимэг нь төдийгүй баталгаа нь болсон эрдэмтдийн цугларалтыг чухамдаа Ц. Мөнхөө багш шууд гардан зохион байгуулсан юм. Энэ тухай хожим нь Ч. Билигсайхан “Мөнхөө багш чамайг уран зохиолын шүүмжлэгчээр авч үлдэх гэж хуримыг чинь хүртэл зохион байгуулсан” гэж билээ. Тэр үнэн ажгуу. Хуримын үеэр надад бэлэглэсэн “Шог хошин зохиолын дээж” /УБ., 1981/ номын дотор хавтсанд “Ү. Хүрэлбаатар, Л. Эрдэнэ нарт. Уран бүтээл эрдэм судлалын ажилд тань их амжилт хүсье. Амьдрал чинь үргэлж цэцэглэн явахын ерөөл дэвшүүлье. Ц. Мөнх, Б. Ганбат, Д. Өлзийбаяр, Ч. Билигсайхан, Б. Цэдэв, С. Лувсанвандан, С. Лочин, Жамбалсүрэн 1981.10.17” гэж бичсэн нь миний амьдралын мартагдашгүй мөчийн тод тамга болон үлдсэн юм.

Мөнөөх өмнө тулгамдсан хувийн асуудлууд ийнхүү дэс дараалан шийдвэрлэгдэж эхлэв. Мөнхөө багштай улам дотносож уран бүтээлийн гэхээсээ илүүтэй амьдралд тохиолдож байгаа асуудлаа илэн далангуй ярьдаг болов. Багш шавийн харьцаа гүнзгийрч эцэг хүүгийн харьцаа мэт болж ирэв. Мөнхөө багш маань хар багаасаа хэлмэгдлийн хар шуурганд өртөж байсан хүний хувьд ардчилалд их ойрхон байсан юм билээ. Тиймээс алив зүйлд голч шударга хандахыг эрмэлздэг төрөлх гэмээр үндсэн чанар нь утга зохиолын шүүмжийг хөгжүүлэх насан туршийн нь тэмүүлэл болсон санагддаг. Тэр зөвхөн өөрөө шүүмжлэгч байгаад зогсоогүй монголын утга зохиолын үе үеийн шүүмжлэгчдийн бүхэл бүтэн давхаргыг бэлтгэсэн юм. Тэгээд л харц гаралт өчүүхэн намайг тэр их бодлогын хүрээнд бүртгэн авч басхүү цагийн цагт зүглүүлэн чиглүүлж чирч гулдарч, урамшуулан түшиж явсанд би үнэнхүү талархаж явдаг юм. Багш хүн гэдэг зөвхөн номын багш бус амьдралын багш байдаг юм билээ. Энэ хоёр чанарыг төгс нэгтгэж ямагт дотроосоо гэрэлтэж явсан нь Мөнхөө багшийг үлэмжийн төгөлдөр болгосон гэж боддог.

Тав.

“Улаанбаатарын мэдээ” сонины утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгчээр арваад жил ажиллаад ерээд онтой золгов. Нийгэм тэр аяараа бужигнаж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж эхлэв. Ардчилсан нам байгуулагдаж олон намын тогтолцоо бодит зүйл болсон тул “Үнэн”, “Улаанбаатарын мэдээ” зэрэг нам, захиргааны давхар харьяалалтай сонинууд задарч эхлэв. Манай сонин хоёр хуваагдаж Улаанбаатар намын хороо “Нийслэлийн сонин бичиг”, Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа “Улаанбаатар” сонинтой болов. Ингэж монголын хэвлэлийн түүхэнд орон нутаг буюу нийслэлийн төрийн захиргааны байгууллага анх удаа бие даасан тогтмол хэвлэлтэй болсон юм. “Улаанбаатар” сонины эрхлэгчээр миний бие тохиоон томилогдов.

Намайг шүүмжлэгч, судлаач болгох гэсэн Мөнхөө багшийн зүтгэл улам бүр алсарч байгааг би хааяа хааяахан бодож эхлэв. “Улаанбаатарын мэдээ” сонинд ажиллахдаа сэтгүүлч болох гэж, бас хүү амьдралд хөлөө олох гэж хэрэндээ хичээн зүтгэсэн. Одоо Монгол Улсын нийслэлийн төр захиргааны төв хэвлэлийг удирдаж буй тул шүүмж бичих зав гарсангүй гэж өөрийгөө зөвтгөж явжээ. Мөнхөө багш минь миний ажил дээр ирэмтгий болов. Тэгэхдээ зүгээр явна гэх буюу ямар нэгэн ажлын завсар чөлөө, наана цаана яваа гэх. Тэр нь юу ч байсан ялгаагүй надад бол багшийн маань амьд сануулга болж байв. Тиймээс утга зохиолын шүүмж судлалын ажлаа үе үе сэргээн санаж, номын санд сууж, архивын материалаа цэгцэлж битүүхэндээ бэлтгэж эхлэв. Багшийгаа баярлуулах ямар нэгэн юм хийе, юутай ч шүүмжийн нэг сайхан түүвэр гаргая гэж бодсон хэрэг. Тиймээс хуучин хэдээ бичээчдээ өгч машиндуулахын зэрэгцээ шинээр ганц нэг юм хийх санаатай сүүлийн үеийн зохиол бүтээлүүдийг уншиж эхлэв.

Нэгэн нартай сайхан өдөр Мөнхөө багш маань хаалга сэвхийн татаж, шав хийн орж ирэв. Урт савхин дээлээ намируулж, хоолойгоо эрээн алчуураар ороочихсон нь угийн цэмцгэр хүнд зохисон гэдэг нь жигтэйхэн. Би ямар нэгэн баяр ёслол болсон юм болов уу гэж бодов. Багш маань мэнд ус мэдсэний дараа надаас огтын ч санал асуулгүйгээр “Та нар /шүүмжлэгч шавь нараа хэлж байна/ бүгдээрээ эрдмийн зэрэг хамгаалах хэрэгтэй. Чи үлдчих гээд байна. Би Сампилтай ярьсан. Намдагийн тухай материал чамд их байх ёстой. Намдагаар хамгаалвал яасан юм” гэж тус тас хэлэв. Нээрээн ч юмаа янзалж байхад Намдаг багшийн гэрийн сургуулийн лекцээс авахуулаад элдэв бусын тэмдэглэл, ном зохиол надад түлхүү байсныг багш яасан сайн мэдэж байх юм гэсэн бодол орж ирэв. Шүүмжийн түүвэр эн тэрхэн ойрын зүйл бодож явсан надад багшийн энэ санал дэндүү ланжгар санагдсан тул “Багшаа би чадах болов уу” гэж би сулхан хэлэв. Багш маань намайг ингэж хэлэхийг сайн мэдэж байсан бололтой, намайг тохуутай гэгч мушийн харснаа “Чадна гээд л би ирж байна” гэхэд миний дотор нар мандах шиг болж билээ.

Нэг сэдэвт зохиолоо бичих гэж Нийслэлийн Засаг дарга Ж. Наранцацралтаас хоёр сарын чөлөө авав. Тэгээд Мөнхөө багшийн гэрт долоо хоног сууж төлөвлөгөө гаргаж чөлөөний хугацаандаа ажиж дисертацаа бичиж дуусав. Багш маань үе үе утсаар явцыг нь асуух бөгөөд бичсэн зүйлээ эхнээс нь үзүүлж байя гэхэд “тэгж цаг аваад яахав” гээд хөдөлсөнгүй. Харин эхний бичлэг дууссаны дараа Д. Цэнд багштай ирж хоёулаа бүтэн өдөржин миний бичсэнийг дамжуулан уншиж шууд л гардан засч, алтан сайхан зөвлөгөө сургамжаа хайрлаж билээ. Багш маань надад итгэж, бас өөрөөр минь сэтгүүлж, зүтгүүлнх гэсэн хэрэг байсан юм билээ. Тэгээд л Хэл зохиолын хүрээлэнд “Д. Намдагийн туршиц туурвил зүй” /жүжгийн зохиолын жишээн дээр/ сэдвээр эрдмийн зөвлөлийн гишүүдийн зуун хувийн саналаар хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалж тэр оройдоо Улаанбаатар зочид буудалд хүлээн авалт хийсэн юм. Тэр үдэш надад бэлэглэсэн нандин бэлгийн нэг нь Б. Ганбатын “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” /Пусан.,1998/ ном байсан бөгөөд түүн дээр “1998.05.22-ны бэлгэтэй сайн өдөр. Хэл бичгийн ухааны дэд доктор Ү. Хүрэлбаатарт. Үзэг, үйлс нэгт эрхэм нөхөр Ү. Хүрэлбаатар чинийхээ эрдмийн зэрэг хамгаалсан баярт өдрийн дурсгал болгож энэхүү номыг бэлэглэе. Доктор болохын бэлгэтэй ерөөлийг дэвшүүлье” гээд Ц. Мөнх, Д. Цэнд, Б. Ганбат, Х. Сампилдэндэв, С. Лочин, Л. Хүрэлбаатар, Ш. Цэнд-Аюуш, Г. Болд, Ш. Цэнд-Аюуш, С. Дулам … нар гарын үсгээ зурсан байж билээ.

Ном бүтээл

засварлах

Хэвлүүлсэн ном

засварлах
  1. “Сургуулийн ертөнцөд хийсэн сурвалжлага” УБ.,1988
  2. “Тэнгэрийн зүйдэл” УБ.,1995
  3. “Д.Намдагийн уран бүтээлийн онцлог” Ред. Х.Зандраабайдий. УБ., 1998
  4. “Малига бүргэдийн дэвэлт” УБ.,1998
  5. “Ерөнхий эрхлэгчийн зурвас” УБ.,1998
  6. “Бөхийн хорхойтны өдрийн тэмдэглэл” /Нэгдүгээр дэвтэр/ Ред. Д.Дамдин. УБ., 2000.
  7. “Газрын зүйдэл” УБ.,2001
  8. “Донровын Намдаг” XX зууны монгол зохиолчид. 9-р дэвтэр. Ред. Х.Сампилдэндэв нар. УБ., 2001
  9. “Миний хайртын төрсөн өдөр” Ред. Б.Лхагвасүрэн. УБ., 2002
  10. “Эрх саран” УБ., 2002
  11. "Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй" УБ.,2004
  12. "Чөдөр гурвалжин" хайку шүлэг УБ.,2015
  13. "Гандирсан" хайку шүлэг УБ.,2015
  14. "Тархины фитнес" хайку шүлэг УБ.,2015
  15. "Өлзийт өглөөний мэнд" УБ.,2017
  16. "Монголын шилдэг нийтлэл" УБ.,2018
  17. "Өвөө зээ хоёр" УБ., 2021
  18. "Гоо марал" УБ., 2021
  19. "Эмээ зээ хоёр" УБ., 2021
  20. "Цахим өгүүллэг" УБ., 2021
  21. "Оршил" УБ., 2021
  22. "Бясалган дуулах уу" УБ., 2021
  23. "Чи байх гэвэл шилдэг нь бай" УБ., 2022
  24. "Ухааралт өглөөний мэнд" УБ., 2024

Түүвэр, эмхтгэл

засварлах
  1. Ч.Ойдов “Зохиолууд” 2-р боть. Эмхтгэж хэвлэлд бэлтгэсэн. УБ., 1981
  2. “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” 2-р боть. Хамтын зохиогчоор оролцож “Ламжавын Ванган” бүлгийг бичсэн. УБ., 1989.
  3. С. Цэвэг “Унаган ижил” /өгүүллэг, найруулал/ Эмхтгэж хэвлэлд бэлтгэн редакторласан. УБ., 1989
  4. “Монголын театр киноны хөгжлийн асуудлууд”

Эрдэм шинжилгээний бүтээл

засварлах

Ганц сэдэвт зохиол

засварлах
  1. “Д.Намдагийн туршиц туурвил зүй” Жүжгийн зохиолын жишээн дээр. Ред. Ц.Мөнх, Д.Цэнд УБ, 1998
  2. “Экспериментальная поэтика Д.Намдага” УБ., 1998

Эрдэм шинжилгээний өгүүлэл

засварлах
  1. Д.Намдагийн яруу найраг. –“Хэл зохиол судлал”  XVII  боть. 19-р дэвтэр. УБ., 1982
  2. Хоёр “На”-гийн холбоог өгүүлэх нь /Д.Нацагдорж ба Д. Намдаг/ -“Уран зохиол судлал”. Боть. 17-р дэвтэр. УБ.,
  3. Д.Намдагийн сүүлчийн өгүүллэг дэх бодлогошрол. –“Гурван Эрдэнэ” багшийн дээд сургууль. “Сургалт-эрдэм шинжилгээний бичиг” боть. УБ., 1997.
  4. Жүжгийн утгын титэм санаа. “Д.Намдагийн уран бүтээлийн онцлог” УБ., 1998.
  5. “Үрэгдсэнийг хүлээгч” хэн бэ? “Д.Намдагийн уран бүтээлийн онцлог” УБ., 1998.

Редакторласан бүтээл

засварлах
  1. С.Цэвэг “Унаган ижил” /Өгүүллэг, найруулал/ УБ., 1989
  2. Я.Баатар “Зохиолч Н. Наваан-Юндэнгийн амьдрал, уран бүтээл” УБ.,1996
  3. Д.Баярхүү “Ардчилал дахь зүүний нялхсын өвчин” УБ., 1997
  4. Ү.Байгалмаа “Эрүүл энх урт наслахын нууц” /Анхдугаар хэвлэл/ УБ., 1997
  5. Чой.Лувсанжав “Эрдэнэ вангийн домогт хүчтэн” УБ., 2000
  6. С.Дамбий “Авах гээхийн ухаан” УБ., 2000
  7. Я.Баатар “Наваан-Юндэн: зохиол, баримт, судалгаа” УБ., 2001
  8. Н.Очирбат “Зул бадрааж цацал өргөе” УБ., 2002
  9. Ч.Үржинбадам “Зураг түүх өгүүлнэ” УБ., 2002
  10. Я.Бүрнээбаатар “Амин уул” УБ., 2003
  11. Б.Чадраабал “Хайр бүүвэйлсэн ижии” УБ., 2003
  12. С.Дамбий “Уул овоо, рашаан усны тахилгад оролцож байсан монгол уламжлал”  /Хоёр дахь хэвлэл/ УБ., 2004
  13. Ү.Байгалмаа “Эрүүл энх урт наслахын нууц” /Хоёр дахь хэвлэл/ Варшав. 2004.
  14. Л.Мөнхтөр “Нутгийн зам” /яруу найргийн түүвэр/ УБ., 2004
  15. С.Жаргалсайхан “Чингис хааны нууц түүх” /роман/ Сөүл. 2004
  16. Б.Болд-Эрдэнэ “Сонины дизайн” /сурах бичиг/ УБ., 2004
  17. Н.Түмэнбаяр “Сэтгүүл зүйн ёс зүй” УБ.,2005
  18. Ж.Гун-Аасүрэн “Сувдан сондор буюу зуун найман эрихэн хэлхээ” УБ., 2005
  19. Ө.Батзориг “Миний аялсан сэтгэлийн ертөнц” УБ., 2006
  20. “Төгрөгийн хөх шастир”  /Ерөнхий редактор/ УБ.,2006
  21. Д.Өлзийбаяр нар “Жамбын Батмөнх” УБ., 2007
  22. Б.Болд-Эрдэнэ “Реклам сурталчилгааны онол” УБ., 2007
  23. А.Тэгшээ “Бөхийн наргиа”
  24. “Монголын театр киноны хөгжлийн асуудлууд”

Шүүмж судлал

засварлах

Урлаг, утга зохиолыг шүүмж

засварлах
  1. Эх бүрдийн домог” /Анх хэвлэгдсэн  шүүмж/. 1976.
  2. “Мөнгөн хонхны” жингэнээ . Ш.Дулмаагийн номын шүүмж. 1976.
  3. “Саруул талын ногоо” Д.Цоодолын номын шүүмж. 1976.
  4. “Улаан хацартай жаал”  Л.Хуушааны номын шүүмж. 1976.
  5. “Төгсөөгүй” хэмээхийн учир. Н. Гомбодоогийн номын шүүмж. 1976.
  6. “Хүний амь” киноноос төрсөн бодол.  Киноны шүүмж. 1976.
  7. “Сэтгэлийн дуу сэтгэлд хүрсэнгүй” Д. Алтанхуягийн номын шүүмж. 1976.
  8. “Зүүд зөгнөлийн зааг дээр” Б.Сосорбарамын номын шүүмж.  1977.
  9. “Нэгэн шинэ номын тухайд” Ж.Нямаагийн номын шүүмж. 1977.
  10. “Д.Нацагдоржийн зохиол сурах бичигт” 1977
  11. “Хонины найр” киноны дүрийн тухай. Киноны шүүмж. 1977.
  12. “Инээд баясал-эдгээх засал” Жүжигчин Б. Пүрэвийн уран бүтээлийн шүүмж. 1978.
  13. “Ам алдвал барьж болдоггүй” Т. Галсангийн номын шүүмж. 1978.
  14. “Зулай нь битүүрээгүй шүлгийн хариу” Нийтлэгдээгүй шүлгийн тухай. 1978.09.24.
  15. “Урнаар зөгнөхийн учир” Маргаашийн мэнд номын шүүмж.  1976.
  16. “Эхлэн бичигч, уншигчдэд өгүүлэх нь” Нийтлэгдээгүй шүлгийн хариу. 1981.01.27.
  17. “Агуулга чанарт нь анхааръя” Нийтлэгдээгүй шүлгийн хариу. 1981.07.25.
  18. “Цаг үе, уран сайхны шаардлага” Нийтлэгдээгүй шүлгийн хариу. 1981.08.08.
  19. “Од” шүлгийн тухай бодол. Д.Нацагдоржийн шүлгийн тухай. 1981.04.
  20. “Амьдралын үнэн, уран сайхны шаардлага” Нийтлэгдээгүй өгүүллэгийн хариу. 1982.02.04.
  21. “Эрвэл олно” “Сүүлэнхүү мөр хөөсөн нь” хүүхэлдэйн жүжгийн шүүмж. 1984.03.30.
  22. “Урилга”-ын шинэ өнгө аяс.  Б.Доржсүрэнгийн өгүүллэгийн тухай. 1985.02.10.
  23. “Данзангаас Дэнзэн хүртэл” Д.Чимэд-Осорын уран бүтээлийн тухай. 1986.
  24. “Ацаг шүдний зөрөө” юу өгүүлэв. Киноны шүүмж. 1986.05.05.
  25. “Бүргэдийн жигүүртэй бүтээл” Ц.Гайтавын “Залуучуудыг дагаад...” шүлгийн тухай. 1986.05.14.
  26. “Эмнэг сургагч” Бүжгийн судалбар. 1986.12.05.
  27. “Бэх нь хатаагүй шүлгийн тухайд” Нийтлэгдээгүй шүлгийн хариу. 1986. 12. 30.
  28. “Алиа Томидын хөтөч” Ч.Ойдовын 70 жилийн ойд. 1987.11.21.
  29. “Мандухайн сувд эрдэнэ”   Н.Сувд жүжигчний бүтээсэн Мандухайн дүрийн тухай. 1989.7.11.
  30. “Сэрүүн зүүд үү?” Т.Доржпүрэвийн шүүмжийн шүүмж. 1989.
  31. “Авьяас бол аугаа их эмзэглэл” Д.Намдагийн тухай. 1990.
  32. “Хос морьтой ардын элч”  Д.Жигжидийн  уран бүтээлийн тухай. 1990.
  33. “Сэтгэлд юу нууцлагддаг вэ?”  /Х.Наранжаргалын жүжгийн шүүмж/ 2001.05.09.
  34. “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ? “Өдрийн сонин” 2011.01.03.

Сэтгүүл зүйн шүүмж

засварлах
  1. “Найруулал, түүний үүрэг”.  “Улаанбаатарын мэдээ” 1982.
  2. “Сэдвээ зөв сонгоё”  Эхлэн бичигчдэд зөвлөлгөө. “Улаанбаатарын мэдээ” 1983.08.20.
  3. “Бичлэгийн төрөл зүйлийг зөв оноон нэрлэе” “Сайн үйлсийн эзэд” номын шүүмж. “Улаанбаатарын мэдээ” 1984.03.17.
  4. “Найрууллын яруу сайхан нь” /С.Дашдэндэвийн нэгэн найрууллын тухай шүүмж/   “Сэтгүүлч” сэтгүүл. 1985 он.
  5. “Тэр сэтгүүлч байлаа” Ц.Дамдинсүрэнгийн  тухай. “Улаанбаатарын мэдээ” 1988.09.15.
  6. “Хувьсгал үргэлжилж байна” Монголын хувьсгалт хэвлэлийн өдөрт. “Улаанбаатарын мэдээ”. 1988.11.09.
  7. “Монголын сэтгүүлчдийн 366 хоног” О.Дашбалбар нарын бүтээлийн тухай. “Сэтгүүлч” сэтгүүл. 1988.
  8. “Явуугийн тавин гурван дугаар” Судлаачийн зурвас тэмдэглэл. “Улаанбаатарын мэдээ”. 1989.03.16.
  9. “Манай сонины хэрэгт ухасхийн оролцох биз” “Улаанбаатарын мэдээ” сонины анхны дугаар хэвлэгдсэний 60 жилийн ойд. Судлаачийн тэмдэглэл. “Залуучуудын үнэн” 1989.04.05.
  10. “Нэгэн жарныг төлөөлсөн дөрвөн дугаар” /”Улаанбаатарын мэдээ” сонины тухай/ “Сэтгүүлч” сэтгүүл. 1990 он.
  11. Хулгайн үр хөврөл” Гэмт хэргийн сурвалжлага. “Улаанбаатар” 1996.08.21.
  12. “Хотын шуурхай”  Хотын шуурхай зөвлөлгөөний тухай. “Улаанбаатар” 1997.12.02.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа

засварлах

Хамгийн олон дагуул сонины эрхлэгч

засварлах

Монголын сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны олон дагуул сониныг үүсгэн эрхэлсэн Ерөнхий эрхлэгч бол Ү.Хүрэлбаатар юм. Тэрээр Нийслэлийн төв хэвлэл – “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгчээр ерээд онд ажиллаж байх үедээ Цагдаагийн Ерөнхий газрын төв хэвлэл “Нүгэл буян” (1990), зар сурталчилгааны “Алаг шаазгай” (1991), Гаалийн Ерөнхий газрын төв хэвлэл “Алтан босго” (1992), Говь-Алтай аймгийг хөгжүүлэх “Алтай” сангийн “Алтайн хөх салхи” (1993), “Улаанбаатар” сонины амралт чөлөөт цагийн оройн дугаар “Улаанбаатарын үдэш” (1994), Говь-Алтай аймгийн Төгрөг сумын “Төгрөг”, Баруун бүсийг хөгжүүлэх холбооны “Баруун товчоон” зэрэг арав гаруй сониныг үүсгэн байгуулж, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, Монголын Хятад судлаачдын холбооны хэвлэл “Арга билиг” сонин, Монголын зохиолчдын эвлэлийн төв хэвлэл “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүлийг хавсран эрхэлж, мөн шатрын “Нүүдэл” (1993), Бүх Буриадын улс төр, утга зохиолын хэвлэл “Толон” (“Цолмон”, 1994), эрүүл мэндийн “ДОХ-эрүүл мэнд” зэрэг хэд хэдэн хэвлэлийг “Сонин доторх сонин” нэрийн дор “Улаанбаатар” сонины хавсралт болгон хэвлэж ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байсан аж.

Монголын сэтгүүл зүйн түүхэнд “дагуул” гэсэн нэр томьёо 1990 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Арга билиг” сонинд хамгийн анх хэрэглэжээ. [1].

Хамгийн анхны ерөнхий эрхлэгчийн зурвас хөтөлсөн эрхлэгч

засварлах

“Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгч Ү.Хүрэлбаатар 1997 онд “Улаанбаатар” сонины бүх дугаарт буюу 238 удаа “Ерөнхий эрхлэгчийн зурвас” бичсэн нь сонины эрхлэгч өөрөө гардан нэг жилийн дотор бичсэн хамгийн олон нийтлэл болсон юм.

“Ерөнхий эрхлэгчийн зурвас” нь нэг талаас тухай өдрийн гол үйл явдлын тодруулга, түүнд хандаж буй Ерөнхий эрлэгчийн хандлага, сэтгүүлчийн хөрөг таталбарын шинжтэй, нөгөө талаас редакцийн өгүүллийн нэгэн шинэ хувилбар, бичлэгийн шинэ төрөл зүйлийн шинжтэй нийтлэл байсан юм.

Тэрээр “Би гадаад, дотоодод хэдэнтээ томилтоор явж, ээлжийн амралтаа эдэлж, заримдаа өвдөж шаналж, баярлаж цэнгэж, басхүү үндсэн ажлаасаа толгой өндийлгөх завгүй байсан ч нэг ч дугаар алгасаагүй бичсэн билээ” хэмээн нэгэнтээ тэмдэглэжээ.[2].

Найруулал
засварлах
  1. “Морь минь, дайн дууслаа” Өлзийжаргал Дондуковын тухай “Улаанбаатарын мэдээ” 1982.05.09.  
  2. “Ээжийн минь хайртай дуучин” Дуучин Б.Энхбатын тухай. “Найрамдлын зам” 1985.07.16.
Шог найруулал
засварлах
  1. “Хумсалсаар хумсалсаар...” Ёс суртахууны сэдвээр. “Улаанбаатарын мэдээ” 1982.02.28.
  2. “Намаг”  Ёс суртахууны сэдвээр. “Улаанбаатарын мэдээ”  1985.09.07.
  3. “Би л болж байвал” Хаяггүй шог найруулал. “Улаанбаатарын мэдээ” 1986. 12. 23.
  4. “Зовлон шиншлэгч”  Ёс суртахууны сэдвээр. “Улаанбаатарын мэдээ” 1986.12. 16.
  5. “Хар, цагааны дэнс” Ёс суртахууны сэдвээр. “Улаанбаатарын мэдээ” 1988.04.21.
  6. “Багтай хүн”  Хүн чанарын тухай. “Улаанбаатарын мэдээ” 1988.06.18.
  7. “Сар хиртсэн шөнө” Хүн чанарын тухай. “Улаанбаатарын мэдээ” 1989.03.28.
  8. “Заядсан нь”  Р. Ганбаатарын залилангийн тухай. “Нийслэлийн сонин бичиг” 1990.05.22.
  9. “Хэртсэн сарны гэрэл” Ц. Сарангэрэлийн бусармаг явлын тухай.
  10. “Үнэгэн шогшоо”  Туяагийн залилангийн тухай
Өгүүлэл
засварлах
  1. “Хоёроос нэг рүү”  Ш Лүмбэнгийн тургүүн туршлагын тухай “Улаанбаатарын мэдээ” 1989.06.13.
  2. “МУНН-ын II бүгд хурлын улс төрийн илтгэл” “Шинэ Улаанбаатар” 2000.03.
Дурсамж
засварлах
  1. “Бажуудайн хүүгийн нөмөр”
  2. “Онхи танхийн тухай зургаан зурвас”
  3. “Луу вандан багшийн луу торгон цэргүүд”, “Өдрийн сонин”
  4. “Дүү минь” /requiem/ “Өнөөдөр” 2012.03.27.
  5. “Тэр ардын дипломатч байлаа”, “Өдрийн сонин” 2012.03.28.
Эрэгцүүлэл
засварлах
  1. “Сүүлгүй тогос луугийн дуу сонсовч шүхэрлэх аргагүй” /сэтгүүлчийн эргэцүүлэл/ “Өдрийн сонин” 2011.01.10.
  2. “Захидлын тухай захидал”
Нийтлэл
засварлах
  1. “Багш танаа мөргөмүү” багш нарын 6-р их хурлын өмнө. “Багш” 1996.
Сурвалжлага
засварлах
  1. “Депутатын үзлэгээр юу илрэв” Нийслэлээ үлгэр жишээ хот болгоё.“Улаанбаатарын мэдээ” 1982.03.06.
  2. “Бригадынхны тухай сурвалжлага” “Улаанбаатарын мэдээ” 1982.11.20.
  3. “Мөнгөн өвөл, өнгөлөг сайхан”  Ням гаригийн сурвалжлага. “Улаанбаатарын мэдээ” 1983.01.27
  4. “Жирийн боловч дурсгалтай өдөр”  Сурагчийн нэг өдөр. “Улаанбаатарын мэдээ” 1983.04.28.
  5. “Орлёнок”  Зөвлөлтийн 14-р сургуулийн өдрийн зуслангийн туршлагаас. “Улаанбаатарын мэдээ” 1983.06.18.
  6. “Социализм байгуулагч шинэ хүн, утга зохиолын зорилт” Монголын зохиолчдын 7-р их хурал. “Улаанбаатарын мэдээ” 1984.06.09.
  7. “Бор багшийн зүтгэл, сэтгэл” “Улаанбаатарын мэдээ” 1984.07.10.
  8. “Намрын өнгө” “Алтан намар-84” хөгжмийн наадмын тухай. “Улаанбаатарын мэдээ” 1984.09.13.
  9. “Оюутан кондукторын тухай тэмдэглэл” “Найрамдалын Дархан” 1984.10.26.
  10. “Ялалтын удиртгал” Олон улсын бөхийн жү-догийн тэмцээний тухай. “Улаанбаатарын мэдээ” 1985.01.31.
Ярилцлага
засварлах
  1. “Сувд эрдэнийн Нансалмаа” Ардын жүжигчин Т. Хандсүрэн. “Улаанбаатарын мэдээ” 1986.03.08.
  2. “Эв саналаа нэгтгэн бүтээсэн дүр” Жүжигчин Ц. Дашнамжил. “Улаанбаатарын мэдээ” 1986.07.10.
  3. “Ай даа намар цаг”  Дуучин Б. Зангад. “Алтан намар-86” хөгжмийн наадмын тухай.  “Улаанбаатарын мэдээ”  1986.09.30.
  4. “Сүлд модоо онц дүнгээр чимье”  40-р сургуулийн захирал Х. Сүхээ. “Улаанбаатарын мэдээ” 1986.12.30.
  5. “Өөрөөсөө эхэлье-гол уриа”  Районы боловсролын хэлтсийн дарга Ц. Даваадорж. “Улаанбаатарын мэдээ” 1989.05.11.
  6. “Өөрчлөл, шинэчлэлйн амьсгалаар”  Хотын дарга С. Мөнхжаргал. “Улаанбаатарын мэдээ” 1989.09.30.
  7. “Амьд явсан хүн алтан аягнаас ус ууна” Б. Сурмаажавын тухай
  8. “Ардын шүүх-үнэний хүрээлэн байх учиртай”  Улаанбаатар хотын шүүхийн дарга Г. Даштүдэв “Улаанбаатарын мэдээ” 1990.01.06.
  9. “Хамтын оюун ухаанд түшиглэнэ”  Хотын дарга Л. Энэбиш. “Улаанбаатарын мэдээ” 1990.04.07.
  10. “Нийслэлийн өнөөдөр, маргааш”  Улаанбаатар хотын  АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Л. Энэбиштэй хийсэн “Улаанбаатар”  сонины туршилтын дугаарын анхны ярилцлага. “Улаанбаатар” Туршилтын дугаар. 1990.05.16.
Тэмдэглэл
засварлах
  1. “Тулах тэнцвэр” Циркийн жүжигчин Б. Оюуны тухай. “Улаанбаатарын мэдээ” сонины ажилтан болоод анх бичсэн материал. “Улаанбаатарын мэдээ” 1981.06.16.
  2. “Оюутан кондукторын тухай тэмдэглэл” “Улаанбаатарын мэдээ” 1983.08.11.
  3. “Цэнхэр Дунай намуухан урсана”  Унгарын тухай. “Улаанбаатарын мэдээ” 1988.04.02.
  4. “Дунайн цаанах тэмдэглэл”  Унгарын сонины тухай. “Улаанбаатарын мэдээ” 1988.09.08.
  5. “Ангар мөрний эргээс Марксын гудамж  хүртэл” Эрхүү хот дахь Д. Сүхбаатарын гудамжны тухай тэмдэглэлээс. “Улаанбаатарын мэдээ” 1990.02.01.
  1. “Уншигч танаа амар амгаланг айлтгая” /Редакцийн зурвас/ “Улаанбаатар”. Туршилтын дугаар. 1990.05.16.
  2. “Хөх тэнгэр” Хэлмэгдлийн тухай. “Улаанбаатар”. Туршилтын дугаар. 1990.05.16
Телевизийн нэвтрүүлэг
засварлах
  1. "Судлагдахуун" нэвтрүүлэг, "UBS" телевиз.

Дэлгэцийн бүтээл

засварлах

Баримтат кино

засварлах
  1. “Пунцагийн Жасрай” /Монгол Улсын 13 дахь ерөнхий сайдын тухай /Найруулагч Б. Чимиддорж, оператор  Н. Зундуй
  2. “Арслангуудын гарын үсэг” /Монгол Улсын арслан цолтонгуудын нэрэмжит барилдааны тухай /Найруулагч Б. Чимэддорж, оператор Ч.Цэнджав
  3. “Эзэн хичээвэл...” /Улаанбаатар хот тохижилтын хөгжлийн тухай /Найруулагч  Н. Довдон, оператор З. Сүхбаатар

Дууны уран бүтээл

засварлах

Уран бүтээлийн тайлан тоглолт

засварлах

"Эрх саран" /2002/

"Түгээмэл аялгуу" /2004/

"Миний дуу-Миний аз жаргал" /2013/

Дууны шүлэг

засварлах
Дууны нэр Хөгжмийн зохиолч Дуучин - Хамтлаг
Аавыгаа байхад Л.Балхжав Э.Хосбаяр
Аавын нутаг Н.Жанцанноров Ж.Алтанцэцэг
Аз жаргалын бүжиг Л.Балхжав Sweet Emotion
Алтан үрэл шиг нулимс Б.Ангирмаа С.Наран
Амин яриа Л.Балхжав Ж.Алтанцэцэг, С.Номин-Эрдэнэ
Амраг хосын нүд адилхан Б.Лхагвасүрэн Сүнс
Амрагийн тавилан Д.Бэхбат Б.Сарантуяа
Амьдрал надад бүхнийг өгсөн Ц.Чулуунбат Ц.Чулуунбат
Амьдралын зам Хурд, Харанга
Ангир ижий Л.Балхжав С.Сэрчмаа
Анх ижийдээ би ирсэн Х.Мөнх-Ертөнц Б.Сарантуяа
Аргадсан сэтгэл Д.Бэхбат Д.Цовоо
Би чинийх Д.Бэхбат Р.Лхамаа
Би маргаашийн зүг яарч явна Д.Бэхбат Харанга
Би Монгол хүн Л.Балхжав Камертон
Би ухаалаг бүсгүйд хайртай Б.Лхагвасүрэн Сүнс
Би - үнэний дуу хоолой Б.Чинбат Sweetymotion, Б.Чинбат
Би хэн юм бэ /Who am I Золбаяр - Амай Золбаяр - Амай
Би хэнтэй ч учирч болох байсан Н.Халиун Камертон
Би чам руу татагдаж байна Д.Болд Камертон
Бид бүгд нэг Монгол Ц.Чулуунбат Бүх одод
Бурхан хайр Д.Өлзий-Орших Д.Жаргалсайхан
Гар утас ертөнцийг атгуулна Д.Болд Камертон
Гучин долоо дахь захидал Г.Жаргалсайхан Т.Ариунаа
Догь байгаа биз Г.Жаргалсайхан Т.Ариунаа
Дөрвөн цагийн зурлага Л.Балхжав Камертон
Дэргэд минь байж Ц.Чулуунбат Ц.Чулуунбат
Жаахан удахаар санах юм Б.Долгион С.Алтаннар
Зоргоороо амраг Л.Балхжав Б.Сарантуяа, Олонхо хамтлаг
Зөвхөн тэр хайрандаа Г.Пүрэвдорж Т.Ариунаа
Зүрхэн чулуу Г.Энхбаяр Д.Эрдэнэцэцэг /Э.Болор-Уянга
Зүүдний дагина Tokunaga Hideaki Free Zone / Top Line
Ижий ганцхан Л.Балхжав С.Сэрчмаа
Ижий минь намайг дуудав уу Д.Бэхбат Т.Ариунаа
Ижий сэтгэл Б.Ариунаа С.Наран
Ижийтэй намрын бороо Д.Бэхбат Хурд
Ил далд Б.Ангирмаа Минжинсор
Мартахгүй Л.Галмандах Т.Ариунаа
Маяамы аялгуу Л.Балхжав Т.Ариунаа
Миний гудамж Ц.Чулуунбат Ц.Чулуунбат
Миний гэр бүл миний аз жаргал С.Алтаннар Бүх од
Миний захиа Дашдондог
Миний захидал Ц.Чулуунбат Дашдондог
Миний ижий-эх дэлхий Л.Балхжав Б.Сарантуяа, А.Долгор
Миний хайртын төрсөн өдөр Л.Балхжав Б.Чинбат
Монгол эр хүн Г.Жаргалсайхан Ж.Алтанцэцэг
Мөнгөн угалз Л.Балхжав Т.Ариунаа
Над руу яриач Л.Ган-Эрдэнэ Камертон
Нар хоргодсон Улаанбаатар Ц.Чулуунбат Nuans
Нар шиг угтах аав нутаг Д.Өлзий-Орших Ж.Алтанцэцэг
Нарны хаан хүүхэд Л.Балхжав Т.Ариунаа / Бүх одод
Нулимсан дахилттай  орчлон Л.Балхжав Ч.Насантогтох
Нэг л хачин Г.Мэнд-Амар Камертон
Он жилүүд алганы хээ шиг Б.Шарав С.Наран
Өдөр бүхэн чамдаа Н.Халиун Х.Оюунбилэг
Өнөөдөр мартавч Г.Жаргалсайхан Б.Сарантуяа
Өнөөдөр яримааргүй Г.Жаргалсайхан Камертон
Өнөөдрөөс эхлээд би чинийх Д.Бэхбат Р.Лхамаа
Санаанд чи минь ойрхон Ц.Чулуунбат Б.Сарантуяа
Сар шиг холын нутагт Г.Жаргалсайхан Х.Лхагвасүрэн Харанга
Сарны сонат Б.Ангирмаа Ж.Алтанцэцэг
Таталбар Б.Ангирмаа, Б.Долгион Я.Оюундэлгэр / Киви
Уруулын будагтай хацар Б.Долгион Уруулын будаг
Утасны цаанаас сонсоход Б.Ангирмаа А.Долгор
Учирсан хайраа алдахгүй Б.Лхагвасүрэн Сүнс
Хайр "Love" Б.Долгион On way
Хайр сэтгэлд хатан зориг Г.Жаргалсайхан Номин
Хайртай юу гэж асуугаач Д.Болд Камертон
Хайрын бурхан Д.Өлзий-Орших Б.Сарантуяа
Хайрын бурхан 2 Д.Өлзий-Орших Б.Сарантуяа
Хайрын дээд хань минь Л.Балхжав Номин талст / Т.Дэлгэрмөрөн, Х. Мөнгөнцэцэг
Хайрын зай Ц.Чулуунбат Т.Ариунаа
Хайрын нулимс Н.Санжаа С.Сэрчмаа
Хайрын од Л.Балхжав Салхи
Хайрын совин Б.Ангирмаа Я.Оюундэлгэр / С.Хишигжаргал
Хайрын тухай яриамааргүй байна Г.Жаргалсайхан, С.Гантөр Салхи хамтлаг
Хайрын тэнгэр-1 Б.Ангирмаа Б.Сарантуяа
Хайрын тэнгэр-2 Г.Жаргалсайхан Г.Жаргалсайхан
Хайрын цаана хайр байдаг Б.Долгион Сүнс
Хайрын цонх нээгдэхэд Б.Ангирмаа Ж.Алтанцэцэг
Хайрын шивнээ Э.Энхтөр Freezone
Хайрын шинэ жил-1 Л.Балхжав Р.Номин-Эрдэнэ
Хайрын шинэ жил-2 Э.Энхтөр Freezone
Хамаг Монголын хурай С.Амараа Хар сарнай
Хамтдаа бүжиглэе Л.Балхжав Sweetymotion/Т.Аминаа/Мядагмаа
Ханд бурхан ижий Д.Бэхбат Ж.Алтанцэцэг
Хатуужилт ижий минь Б.Ангирмаа Б.Ангирмаа
Холдоод чамаасаа явахаар Л.Балхжав Ч.Насантогтох
Хуримын дуу Л.Балхжав Камертон
Хүүхэд буруугүй Б.Батчулуун Бүх одод
Хүлээлт Найм дахь гариг
Хүрээд ир Б.Ангирмаа Kiwi
Хүний болсон чамайг Б.Долгион Н.Амаржаргал
Хэн юм бэ? Г.Энхбаяр Б.Сарантуяа
Цагаан дарь эхийн домог Б.Эрдэнэбат Камертон
Чам руу над руу урсана С.Оргил Б.Сарантуяа, С.Оргил
Чамаас би асууя Д.Болд Камертон
Чамайг орлосон он жилүүд Г.Пүрэвдорж Д.Жаргалсайхан
Чамайгаа би хүлээнэ Л.Балхжав Б.Чинбат
Чамайгаа оллоо Л.Балхжав Д.Эрдэнэцэцэг /Э.Болор-Уянга
Чи миний амьдрал Ц.Чулуунбат Т.Ариунаа
Чи миний дуун солонго Б.Ангирмаа Гантулга
Чи над шиг дурлаж чадах уу Д.Өлзий-Орших Никитон
Чи хөөрхөн Л.Балхжав Дулма Сунрапова
Чиний зөөлхөн үнсэлт Г. Жаргалсайхан Номин
Чиний төрсөн өдөр Л.Балхжав Камертон
Чиний эзгүй шөнө Л.Балхжав С.Сэрчмаа
Шивнэх үгс Б.Эрдэнэбат Камертон
Шинэ жил манайд ирлээ Л.Балхжав Б.Сарантуяа
Шинэ жилийн болзоо Б.Лхагвасүрэн X-Sens
Шинэ жилийн оргилуун дарс Г.Жаргалсайхан Найм дахь гариг
Шинэ жилийн сүлд дуу Г.Пүрэвдорж Номин талст
Шинэ цас Б.Ангирмаа Б.Сарантуяа
Шөнө дундын болзоо Л.Балхжав Номин талст
Шүхэрт болзоо Л.Балхжав Б.Сарантуяа
Чка өдөр Д.Болд Камертон
Эгшиглэнт залуу нас жаргалтай Л.Балхжав Б.Сарантуяа, Номин талст
Энэ Монголыг Г.Пүрэвдорж Залуу одод
Эргээд ир дээ миний хайрт Ц.Чулуунбат Т.Ариунаа
Эрдэнийн сарнаас ч тодхон Б.Ангирмаа Ж.Алтанцэцэг
Эрх саран Л.Балхжав С.Сэрчмаа
Эх орны нулимс Ц.Сансар Сүнс

Нийтийн дуу

засварлах
Дууны нэр Хөгжмийн зохиолч Дуучин
Аав ирж явна Г.Пүрэвдорж
Аав л ирж явна С.Баярмандах
Аав ээжийн нутаг Б.Цэрэндондов Ц.Оюунцэцэг
Алтай мину Г.Тэрбиш
Алтайн сайхан бүсгүй            Б.Цэрэндондов Ц.Оюунцэцэг
Алтан галбингийн нутаг Н.Жанцанноров Ш.Чимидцэеэ
Алтан гурван эрдэнэ Б.Магсаржав
Амин нүдэн Ч.Амаржаргал Ч.Амаржаргал
Анирхан бороо Ч.Амаржаргал О.Уянга
Багшаа дурсдаг уу Б.Сүхбаатар Түвшинтөгс
Багын анд Б.Цэрэндондов О.Хүрэлбаатар
Битүү бөхийн дэвжээ Ж.Даваа Дорждэрэм
Бодолд уяатай хайр М.Бямбажав О.Баясал, Х.Ургаацэцэг
Бор борын бялзуухай Т.Сэр-Од Л.Чулуунбаатар
Булган аавын нутаг Г.Жаргалсайхан Л.Бархас
Ганзагын наймаачин Ч.Амаржаргал Ч.Амаржаргал
Голт бор Н.Чулуунхүү Ч.Мөнхжаргал
Дэлгэрийн ажнай хүлэг Д.Лувсаншарав Ц.Оюунцэцэг
Дэрэн бор Н.Чулуунхүү Н.Чулуунхүү
Засагт Ханы хөх харчууд Г.Жаргалсайхан Ц.Оюунцэцэг
Зүүдний мөнгөн Алтай Г.Жаргалсайхан Ц.Оюунцэцэг
Зүүдний мөнгөн миний Алтай Л.Балхжав Ж.Мөнгөнцэцэг / Т.Бясгалан
Ижий зүүд Ц.Нацагдорж Эрдэнэбат
Ижийтэй намрын бороо Д.Бэхбат
Илүү дутуугүй орчлон Ч.Амаржаргал Ч.Амаржаргал
Маанийн ерөөл Г.Бирваа ДБУАТ-ын дуучид
Монголдоо би хайртай Г.Жаргалсайхан Ч.Цэнгэл
Морин туурайн домог Д.Хурцбаатар
Мэдэх мэдэхгүйн хорвоо Ч.Амаржаргал Ч.Амаржаргал
Мянган ээжийн бүүвэй Ц.Нацагдорж Жавзандулам
Надад  тэнгэр гэж бий Г.Жаргалсайхан Түвшинтөгс
Нутгийн дуу С.Тараа Баасандорж
Нүд хөмсгийг чинь харъя л даа Д.Баттөмөр Х.Үнэнхүү
Нэг л тогтворгүй байх чинь Л.Галмандах Д.Энхзул
Орлуулж болдоггүй юм орчлонд бас байдаг юм Н.Төмөрхуяг Н.Төмөрхуяг
Сэрүүн зүүд шиг амьдрал Ч.Амаржаргал Ч.Амаржаргал
Сэрүүн чиг юм уу даа Ч.Амаржаргал Ч.Амаржаргал
Тэнгэр уулын янзага Н.Чулуунхүү Ч.Мөнхжаргал
Улаанбаатарын өглөө Ц.Нацагдорж Болдбаатар
Уурхайчны магтуу Ч.Сангидорж Гантөмөр
Үггүй хайр Ч.Амаржаргал Ч.Амаржаргал
Үймэрсэн хайр Ч.Амаржаргал Ч.Амаржаргал
Хайрт минь чи дуугаа дуулаач Л.Галмандах Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа
Хайрын сархдыг хүмүүн Б.Цэрэндондов Оюунчимэг
Халх голын марш П.Хаянхирваа
Ханийн аргамж Г.Жаргалсайхан Х.Болормаа
Хөгөлгөр их Алтай Г.Жаргалсайхан Алтайн дуучид
Хуримын андгайн дуу Э.Эрболд Г.Дэлгэрцогт
Хуур магнай Го.Сэргэлэн Го.Сэргэлэн
Хүлээсэн сэтгэл Г.Жаргалсайхан Гэрэлмаа
Чи бидэн хоёрт Ё.Сүхбаатар С.Эрхэмбаяр
Чинийхээ хайрыг даах уу даа Д.Эрдэнэ-Очир Түвшинтөгс
Шинэ жил бидэн хоёр Г.Жаргалсайхан Ц.Оюунцэцэг
Шинэ жилийн вальс Д.Цэвээнравдан Ц.Оюунцэцэг
Шанаган булаг Б.Цэрэндондов Оюунчимэг
Эгэл гэхэд дэндүү эгэлхэн Д.Мяасүрэн Ганболд
Эрдэнийн гурван ганцхан Б.Шарав Ц.Оюунцэцэг

Хүүхдийн дуу

засварлах
Дууны нэр Хөгжмийн зохиолч Дуучин
Аз жаргалын дуу Л.Балхжав Ч.Батболд
Би ч бас хайрлаж чадна Д.Уранчимэг
Бид сод ертөнц Л.Галмандах
Бидний хайртай сургууль С.Тараа
Ботгон нар С.Ганчимэг
Ботгон тэшээ Д.Уранчимэг Б.Мөнхгэрэл, Б.Мөнхцэцэг
Бяцхан зүрх минь  Б.Бямбабаяр
Гоо марал С.Батболд
Инээдээс илүү жаргал үгүй М.Туяа
Манай ангийнхан С.Батболд
Миний Монгол хэл Г.Жанцансамбуу
Мөрөөдөл нь том болж байна Л.Энх-Амгалан
Наашаа гүй С.Батболд
Нарны хаан хүүхэд Л.Балхжав Т.Ариунаа / Бүх одод
Охин минь том болж байна С.Ганчимэг Э.Болор-Уянга
Сайн байна уу, сургууль минь Л.Галмандах
Тугалын эвэр С.Ганчимэг
Тэр зураг зурах дуртай С.Ганчимэг
Унаган зүүд С.Ганчимэг
Хөх ишиг С.Ганчимэг
Хундан цагаан хурга С.Ганчимэг
Хүү минь нааш ир Л.Галмандах
Хүүхэд буруугүй Б.Батчулуун Одод
Энэ өглөө миний өглөө Б.Бямбабаяр
Юу дуулан жиргэнэ вэ? Д.Баттөмөр

Гавьяа Шагнал

засварлах
  • Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, 2013 он,
  • Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2009 он,
  • Ч.Лодойдамбын нэрэмжит шагнал,
  • Д.Намдагийн нэрэмжит шагнал,
  • Алтан гадас одон, 1998 он,