Цэрэндоржийн Чулуунбат


Цэрэндоржийн Чулуунбат (1957 оны хоёрдугаар сарын 16-нд төрсөн) нь Харанга хамтлагийн аргил гитарчин, мөн Энимон хамтлагийн продюсер юм. 2009 оны наадмаар "Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн" цол тэмдэгийг хүртсэн.

Цэрэндоржийн Чулуунбат
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Цэрэндоржийн Чулуунбат
Тайзны нэр Харангын Чука
Төрсөн 1957 оны 2 сарын 16 (1957-02-16) (66 настай)
Хөгжмийн урсгал Рок, поп
Зэмсэг Аргил гитар, вокал
Студи Up Music Продакшн
Хамтардаг уран бүтээлчид Драмын Театрын хөгжимчин 1973-75
Залуус хамтлаг 1975-1977
Соёмбо хамтлаг 1977-1989
Харанга 1989-одоо

Харангаас өмнөЗасварлах

Тэрээр 1973 онд Сэлэнгэ аймгийн Драммын Театрт хөгжимчнөөр 1975 он хүртэл ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхлэсэн юм. 1975-77 онд Залуус хамтлагт тоглож байгаад 1977 онд цэрэгт татагдаж, Соёмбо хамтлагт орсон юм. Соёмбо хамтлагт байхдаа Харанга хамтлагийн гитарчин Ц.Энхманлай, Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нартай танилцсан билээ. Энэ хугацаандаа тэрээр "Чамдаа дуулах дуу", "Нутгийн чулуу" зэрэг хит дуунуудаа бичсэн байдаг

Харанга хамтлагЗасварлах

1989 онд УДБЭТ-ын дэргэд Манлай, Оогий, Пүүжээ нартай хамтран рок хамтлаг байгуулж аргил гитарчин, дуучнаар оржээ. Удалгүй уг хамтлагт дуучин хэрэгтэй болж, Цэргийн хөгжимд хамт тоглож байсан Х. Лхагвасүрэнг дуучнаар авчээ.

Ц.Чулуунбат Харанга хамтлагийн олон хит дуунуудыг зохиосон бөгөөд, жишээ дурдвал "Үгүйлэн санана" (төрийн шагналт бүтээл)[1], "Дөрвөн улирал", "Замд гаръя" зэрэг юм

Хувийн карьерЗасварлах

Монголын рок поп урлагт тэрээр хүндтэй байр суурь эзлэдэг бөгөөд Freezone ийг продюсерлэж, 2001 онд "Chuka and Freezone" нэртэй цомог хийсэн юм. Тэрээр 2005 онд Up Music продакшнийг байгуулжээ. Up music продакшн нь 2010 онд 25-р суваг телевизийн "Making the band" шоугаар "Энимон" хамтлагийг байгуулсан. Түүний дуулсан "Амьдралын бэлэг" дуу нь 2016 оны "Үндэсний шилдэг 21 дуу"-ы нэгээр шалгарсан. 2005 онд тэрээр бие даасан "My Street" цомгоо гаргасан нь Монголын CD борлуулалтын түүхэн дэх хамгийн амжилттай цомог болсон юм. Үүнийхээ дараа "Chuka's Songs", "Содон Аялгуу", "Амьдралын бэлэг" цомгуудыг гаргасан.

БусадЗасварлах

Цэнхэр дэлгэц цувралуудад хамтлагтайгаа оролцсон. 2015 оноос "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж байна. Мөн 2016 онд Монгол телевизийн Гацуурхан кинонд оролцон тоглосон.

ЦомгуудЗасварлах

  • 2003 онд "Chuka&Freezone" цомог
  • 2005 онд "My Street" цомог
  • 2005 онд Chuka&All Stars "Зуун зуун жил" цомог
  • 2005 онд Chuka's Songs "Толин хул" цомог
  • 2013 онд Chuka&Friends "Содон аялгуу" цомог
  • 2017 онд "Амьдралын бэлэг" цомог

ТоглолтуудЗасварлах

ШагналЗасварлах

Цахим холбоосЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. 1.0 1.1 president.mn: Харанга хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээв, нийтлэгдсэн 2019-12-29, хандсан 2019-12-29