Намдагийн Төмөрхуяг
Намдагийн Төмөрхуяг (1959-2018) нь Монгол Улсын гавьяат жүжигчин цолтой дуучин байв.
Намтар
засварлахТөмөрхуяг 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль төгсөөд 1974-1976 онд ХАА-н Техник мэргэжлийн сургуульд суралцаж, трактор комбайнчийн мэргэжил эзэмшжээ. Улмаар 1976-1979 онд Хэнтий аймгийн Тээврийг Удирдах Газарт жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдан 1982 он хүртэл Ардын Армид алба хаав. 1983-1991 онд ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгад дуучин, 1991-1993 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ.
1987-1990 оны хооронд түүний дуулсан
Амьдрал хайр дээр тогтдог, Өр өвтгөх юм бүхнийг дуул, Саа мөнгөн Хэрлэн, Хорвоод Ганцхан ээждээ, Халхын сайхан хүүхнүүд, Намрын дурсамж, Зүүдэн бороо, Насны намар, Зүрхний уяа, Зүүдэлсэнгүй явлаа, Ухаарч амьдрах хорвоо зэрэг дуунууд Монголын радио, телевизийн урын санд бичигдэж, олон түмний хүртээл болсон байдаг.
Уран бүтээл
засварлах- Амьдрал хайр дээр тогтдог
- Саа мөнгөн Хэрлэн
- Халхын сайхан хүүхнүүд
- Зүүдэн бороо
- Насны намар
- Ухаарч амьдрах хорвоо
- Хорвоод ганцхан ээждээ
- Намрын дурсамж
- Зүүдэлсэнгүй явлаа
- Ханийн минь нутаг
- Өр өвтгөх юм бүхнийг дуул
- Хожуу хайрын дуу
- Сэтгэлийн эгшиг
- Сүүдэртэй хорвоо
- Бурхан заяа
- Ханийн сэтгэл
- Миний алдрай хаа явна
- Цэцгийн дунд
- Өхөөрдлийн дуу
- Тэрэлжийн гол
- Тоонот нутаг
- Сэтгэлд шингэсэн намар
- Хайранд шингэсэн орчлон
- Хүүтэй цаас
- Хөндүүр эгшиг
- Хайрын төөрөг
- Сумын наадам
- Ээжийгээ хайрлаж яваарай
- Зүрхний уяа
- Гунигийн дуу
- Чин сэтгэлийн дуун
- Жирмийн цагаан нуур
- Хүү чинь зүүдэндээ
- Дурсаа л юм болов уу
- Орлуулж болдоггүй орчлон
- Цагаан дарь эх ижий
Гавьяа шагнал
засварлах- "Морин хуур 88", "Морин хуур 89" уралдааны тэргүүн, дэд байруудад шалгарч байсан
- 1989 онд АДБЧ-ын уулзалт тоглолтоор МХЗЭ-н төв хорооны хөдөлмөрийн алдар алтан медалиар шагнагдсан
- 2006 оны 07 сарын 06 өдөр "Монголын арт түмний гавьяат дуучин"
- 2011 оны 11 сард "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"
- 2012 оны 12 сарын 20 өдөр "Соёлын тэргүүний ажилтан"
- 2014 оны 03 сарын 19 өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин