Төмөрийн Ариунаа
Ариунаа (1967 оны 3-р сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн) Монгол Улсын гавьяат жүжигчин, Поп дива дуучин.
Төмөрийн Ариунаа | |
Файл:Ариунаа - 2023 | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Бүтэн нэр | Төмөрийн Ариунаа |
Төрсөн өдөр | 1967 оны 3 сарын 15 |
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | Дуучин, Сайн санааны элч |
Дуулдаг хэл | монгол хэл |
Урсгал | эстрад, поп |
Танил үе | 1980-аад он — одоо |
Алдар цол | |
Төр нийгмийн шан МУГЖ, НҮБ Хүүхдийн сангийн элч (2021 оны 7 сарын 1 хүртэл) |
Түүний урлагийн зам 15 настайгаас нь эхлэсэн бөгөөд, анх "Арванзургаан нас" дуугаараа олон түмэнд танигдсан билээ. Тэрээр Болгар улсын Урлагийн Сургуульд (Консерватори) дуучин мэргэжлээр суралцан төгссөн. Ингээд монголдоо эргэн ирж Соёл-Эрдэнэ хамтлагт дуучнаар ажилласан бөгөөд, 1990-д оноос "Чөлөөт уран бүтээлч" болон уран бүтээлүүдээ туурвиж эхлэсэн. 1996 онд гаргасан Эрос #1 цомгоороо Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, үзэгчдийг байлдан дагуулж (харизм), өөрийн орон зайг бий болгож чадсан. Эрос #1 цомогт багтсан "Утасны чинь дугаар", "Анхны хайр" зэрэг дуунууд нь тухайн цаг үедээ залуусыг байлдан дагуулж байсан.
Ариунаа 3 октавт чөлөөтэй дуулдаг, түүний хоолойн цар хүрээ өргөн, далайцтай, "Драматик Сопрано (Dramatic Soprano)" нарийн хоолойтой. Түүний хоолой өвөрмөц, давтагдашгүй, хүчирхэг, цангинасан өтгөн өнгөтэй. Ариунаагийн дуулалтын хэв маяг, чадвар өндөр бөгөөд эстрад, поп ("Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай", "Санааны чимээ", "Нарны хаан хүүхдүүд", "Домгийн өглөө", "Цасан аялгуу", "Миами аялгуу", "Хөх монголын үр сад", "Ирэх л гэж") уянгын ("Чи минь", "Жаргаж үзээгүй зул дурлал минь", "Үл таних эмэгтэй", "Зүүдний ханхүү", "Жинжиймаа", "Нандин учрал") гранж рок ("Утасны чинь дугаар"), зөөлөн рок ("Чамтай бас чамгүй", "Бундан зүрх", "Хайрын зай",) зэрэг хэв маяг, жанраар дуулдаг. Дуулалтын хувьд хамгийн дээд өнгө нь G 2-р октавын соль ("Амласан хайр"). Дуунууд дээрээ ихэвчлэн дээд өнгө 2-р октавын C♯ - F# өнгө авч дуулдаг онцлогтой. Ариунаагийн "Тэнгэр шиг бай", "Үл таних эмэгтэй" дуу нь маш их хоолой шаардсан, дуучны ур чадварыг ихээр харуулдаг бол, "Талын монгол айл" дуу нь мэргэжлийн нугалаа ихтэй, мэдрэмж шаардсан дуу байдгаараа онцлог. Мөн "Хунгийн сүүлчийн дуу" жүжгийн дуу нь оператик хэв маягтай, фальцейтаар дээд өнгө авсан байдаг. Ямар ч хэв маяг, жанрын дууг дуулах чадвартай учраас "Поп дива" хэмээн өргөмжилдөг. Тэрээр олондоо бишрэгдсэн чадалтай монгол эмэгтэй дуучдын нэг.
Товч намтар
засварлахТөмөрийн Ариунаа нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ. Тэрбээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байсан аж. Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеээсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор "Нарны дуулал" хамтлагт дуулж байсан юм. 15 настай байхдаа "16 нас" хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан байдаг. 16 настайд нь буюу нэг жилийн дараа уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байна.
Дунд сургуульд байхдаа тэрбээр Монголын пионерын байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон байна.
Ажил, амьдралын гараа
засварлахАриунаа Улсын филармонийн "Соёл Эрдэнэ" чуулгад дагалдан дуучнаар дуулж гараагаа эхэлсэн ба хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа. Одоо тэрээр бие даасан уран бүтээлч. НҮБ-ын хүүхдийн элч дуучин. Юниверс Бэст Сонгс наадмын шүүгчээр ажиллаж байсан. Мөн тэрээр 1998 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн Ариун сэтгэл ТББ-г байгуулж нийгмийн нэгээхэн хэсэг болсон амьдралын боломж тааруу хүүхдүүдэд зориулсан санг бий болгосон. Түүний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд оруулсан хувь нэмэр маш их бөгөөд энэхүү сан нь 2004 онд зогссон.
Уран бүтээл
засварлах1996 онд анхны "Эрос № 1" хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан "Мартахгүй", "Баяртай гэж хэлж чадахгvй", "Анхны хайр" зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан "Утасны дугаар" хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.
Дараа жил буюу 1997 онд "Зөвхөн чиний тухай" хэмээх хоёр дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь "Зөвхөн тэр хайрандаа", "Хайрлахын цаана", дуучин Оюунбилэгтэй хамтарсан "Хайрын тухай ярилцья", дуучин Маркатай хамтарсан "Yггүй мордсон чи минь" зэрэг хит дуунууд нь түүний нэр хүндийг улам баталгаажуулж тэрээр Монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.
2001 онд гарсан түүний "Чи минь" цомог нь урд урдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан юм. Уг цомог нь "Нарны хаан хүүхэд", "37 дахь захидал", "Санааны чимээ", "Чи минь", "Аялгуу чиний увидас" зэрэг хитүүдийг агуулсан юм.
2002 оны цас хунгарласан хүйтэн 2-р сард "Хаврын шөнийн бодол" цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай, эх орны сэдэвтэй дуунууд багтжээ. "Хаврын шөнийн бодол" дууг уянгалаг, шинэлэг хэмнэлээр дуулсан нь сонсогч ард олны талархлыг ихэд хүлээж тухайн үеийн Нарантуул захын чанга яригч болон бүх радио, тв сувгуудаар цацагдаж байв.
Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон, хүүхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы "Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье" уриан дор болсон концертод оролцон "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулсан байна.
Тэрээр 2003 онд уран бүтээлийн нилээд олзтой байсан ба "You are my life", "Миний шинэ орон зай" хэмээх хоёр шинэ цомгоо гаргаж, уг цомгуудад багтсан "Чамтай бас чамгүй", "Хайрын зай", "Би", "Жаргаж үзээгvй зул дурлал минь", "Маяами аялгуу" зэрэг дуунууддаа клип хийлгэж олны хүртээл болгосон юм. Мөн дуучин маань "Миний шинэ орон зай" тоглолтоо 2003 оны аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1, 2-нд тоглосон юм.
Тэрээр тоглолтоо зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр тоглоод зогсохгүй хилийн чанадад байгаа монголчууддаа зориулан Югослав, Солонгос, Япон, Америк орнуудад аялан тоглож байсан бол 2004 оны 2-р сарын сүүл 3-р сарын эхээр Европын хэд хэдэн улсад аялан тоглолтоо хийж үзэгч фэнүүдээ баярлуулжээ.
Т.Ариунаа нь Монголын эстрадын нэртэй дуучдын нэг төдийгүй тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг анхаарлынхаа төвд байлгадаг "Ариун сэтгэл" сангийн тэргүүн юм.
Хувийн амьдрал
засварлахДуучин Ариунаа нь бизнесмэн Буяндоржтой гэр бүл болсноороо нэгэн хэсэг нилээд их шар сонины бай болж байсан ч тэд энэ бүхнийг даван туулж чадсан ба 2000 онд хүүтэй болон өнөөг хүртэл тэд хамтдаа амьдарч байгаа ажээ.
Уран бүтээл
засварлах- 1996 он
- "Эрос № 1"
- Эргээд чамдаа ирнэ
- Мартахгvй
- Амласан хайр
- Талын цэцэг
- Алтан богд
- Хайрыг минь чи сонсооч
- Анхны хайр
- Утасны дугаар
- Баяртай гэж хэлж чадахгүй
- Бороотой үдшийн аяз
- 1997 он
- "Зөвхөн чиний тухай"
- Дурлалын хөгжим
- Зөвхөн тэр хайрандаа
- Blue jeans
- Би
- Бүжгэнд уриач
- Хайрын тухай ярилцья
- Насны хань
- Хайрлахын цаана
- Yггүй мордсон чи минь
- 2001 он
- "Чи минь"
- Багт наадам
- Алгын чинээ үр минь
- Нарны хаан хүүхэд
- 37 дахь захидал
- Санааны чимээ
- Чи минь
- Аялгуу чиний увидас
- Ээжээ та хаана байна
- Ээжий минь байвал жаргалтай
- Yд дундын наран
- Зөөлөн буруу
- Миний бороо
- Буяны наран
- Yдшийн танго
- Вyе Вyе
- Хайрыг бүү гомдоо
- 2002 он
- "Хаврын шөнийн бодол"
- Дөрвөн цагийн тал
- Талын монгол айл
- Хаврын шөнийн бодол
- Эх орон танаа
- Амрагийн дуу
- Хаврын шөнийн бодол
- Өргөн хангай нутаг
- Хөх даалимбан тэрлэг
- Жинжиймаа киноны дуу
- 2003 он
- "You are my life"
- Чамтай бас чамгүй
- Ирэх л гэж...
- Чиний миний амьдрал
- Хайрын зай
- Миний амьдрал
- 2003 он
- "Миний шинэ орон зай"
- Би
- Сайн байна уу санаандгүй хонгор минь
- Хар дарахаас минь өмнө сэрээгээрэй
- Хайрыг минь чи надад үлдээ
- Жаргаж үзээгүй зул дурлал минь
- Ижий минь ирж явна уу даа
- Чиний сэтгэл минийх байгаагүй
- Маяами аялгуу
- Догь байгаа биз
- Зүүдний ханхүү
- Одноос зүүгдсэн залуу нас
- Шөнө дундын бүжиг жүжгийн дуу
- 2006 он
- "Дурлал шиг асна"
- Асуудал
- Business woman
- Буруутай юу
- Дурлал шиг асна
- Сартай шөнийн хайлал
- Бяцхан зүрх
- Өөрийнхөөрөө
- Хагассайны орой
- Харуусал харамсал
- Чамайгаа хvлээсэн он жилүүд
- Бундан зүрх
- Анд гаръя
- Хөх Монголын үр сад