Донровын Намдаг

Донровын Намдаг (1911 оны 10-р сарын 16-нд өнөөгийн Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн- 1984 оны 3-р сарын 11-нд Улаанбаатар хотод нас барсан)- Төрийн хошой шагналт, УГЗ, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг.

Донровын Намдаг
Төрсөн: Донровын Намдаг
1911 оны 10 сарын 16
Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу
Өнгөрсөн: 1984 оны 3 сарын 11
Ажил үйл Зохиолч, Жүжигчин, Найруулагч
Гарал үүсэл Ард
Яс үндэс Халх
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Үргэлжилсэн үг, Тууж, Өгүүлэг, Жүжиг, Яруу найраг

Донровын Намдаг 1911 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу, эдүгээгийн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ар шанд гэдэг газар "өртөө улаач" хэмээх Донровын гэр бүлд төржээ. Өвөг дээдэс нь одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумаар нутагтай хүмүүс байв. 1920 онд (9 нас) Д.Намдаг хошууны бага сургуульд оржээ.

Бага насандаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ.

1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотноо ирсэн нь түүний сурч боловсрох үүд нээгдсэн байна. Намдаг Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг байв.

1926 онд Герман. Франц улсад сурах 35 хүүхдийн тоонд орж Герман явж суралцав. Удалгүй дуудагдан ирсэн. 1926 - 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 - 1929 онд Германы Вихерсдоф сургуульд Бадарч, Г.Батсүх, Гомбо, Хаалай, Л.Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна. Нутагтаа ирээд Улаанбаатарын дунд сургуулийн багшаар ажиллав.

1930 онд (19 нас) Ард кино театр баригдав. Намар Зөвлөлт Оросоос уригдан ирсэн мэргэжилтэн А.А.Ефремовтай танилцан, цэнгэлдэх хүрээлэнд жүжигчнээр оржээ. Театрын тур сургууль байгуулагдав. 10 сараас Гэгээрүүлэх яамны харъяа Лам нарын бэлтгэл сургуульд газарзүй, латин үсгийн хичээл зааж байжээ. 1931 онд (20 нас) 8-р сарын 15-нд Улсын төв театрт жүжигчинээр орж, 11 сарын 12-нд тур сургуулийнхан ард олонд хөшгөө нээн С.Буяннэмэхийн "Үнэн" жүжгийг орос найруулагч найруулан тавиж, Д.Намдаг боолын дүрд тоглсон байна.

1932 оны 5-р сарын 16-нд Дотоод яаманд баригдаж Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай хамт улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэв. Шинэ эргэлтийн бодлогын үрээр нугалаатны бодлого нуран унаж 10 сарын дундуур Д.Нацагдорж, Д.Намдаг шоронгоос гарчээ. Нийт 12 хүн Манж гоо улсын 1 жил ой тэмдэглэсэн, тайж Д.Нацагдоржийн шинэ жилийн банкет хэмээх зохиомол хэргээр баригдаж байжээ.

1941-1949 онд (30 нас) Хэлмэгдэл явагдав. 10 сарын 9-нд, 9 жилийн дараа германы эсэргүү тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн хэргээр ахин баригдаж хилс хэргээр шоронд суув. 1943 онд (32 нас) 12 сарын 18 хүртэл 2 жил мөрдөнд сууж 7 жилээр яллагдан Төв засанд шилжин хоригджээ. Тогос хээр шүлгийн номоо бичиж байв. 1944 онд (33 нас) 5 сарын 1-нд Д.Намдагийн Шарай голын 3 хаан жүжгийг Э.Оюун, А.Рабинович нар шинэчлэн найруулж Улсын хөгжимт драмын театрт тогложээ. 1945 онд (34 нас)Шоронд байх үед Б.Ринчен Цогт тайж кино дэлгэцнээ гарав. 1947 онд (36 нас) Эрх чөлөө 7-р сарын 10-нд наадмийн өдөр баривчлагдаад 7 жил шоронд суугаад суллагдав. 11 жилийн турш 1958 он хүртэл сонгуулийн, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдмал байсан ажээ.

1959 онд (48 нас) 1 сарын 7-ноос зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан, үргэлжилсэн үгийн секцийн эрхлэгчээр ажиллав. Чулуун хороо зохиол нь Цог сэтгүүлд хэвлэгдэв

1960 онд (49 нас) Уран бүтээлийн ноён оргил Цаг төрийн ҮЙмээн цорын ганц романаа хэвлүүлэв. Цаг төрийн үймээн романдаа тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Лаварын Сумъяа бэйсийн дүрийг Уулгу ноёны жинхэнэ дүрээр бутэээв. Эл зохиолд 1919-1921 оны хэрэг явдал гарна.

1960-1962 онд (49 нас) 5 сарын 1-нээс секцийн эрхлэгч бөгөөд, зөвлөгчөөр ажиллав байв.

1961 онд (50 нас) 5 сард Шарай голын гурван хааныг хөгжөмт драм болгон 3 дахь удаагаа найруулан тавив. Хөгжмийг Б.Дамдинсурэн зохиожээ. Шинэ зам жүжгийг Л.Ванган найруулан тавив. Монголын шилдэг яруу найрагт Саруулхан шөнө, Тогос хээр, Баяртай учрал шүлгүүд хэвлэгдэв.

1962 оны (51 нас) 12 сарын 29-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Цаг төрийн үймээн романы тул Төрийн шагнал анх удаа олгов. Үрэгдэснийг хүлэээгч нэрт хэлмэгдэлийн тухай сонгодог өгүүлэл Цог сэтгүүлд гарав. Тэр өгүүлэл 1963 онд оросоор хэвлэгдэв. Нүгэл буян кино зохиол нь Цог сэтгүүлд хэвлэгдэв. Тогос хээр шүлгийн түүвэр нь гарав.

1962-1964 онд (51-53 нас) ЗХУ-д М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцан төгсчээ.

1963 онд (52 нас) Д.Намдагийн зохиолоор "Нүгэл буян" уран сайхны киног Д.Чимэд-Осор найруулан Монгол кино үйлдвэрт бүтээв. Д.Намдаг Нүгэл буян зохиолоо бичихдээ Д.Нацагдорж Ламбугайн нулимс өгүүлэлийг задлан шинжилж бичжээ.

1963-1965 онд (52-54 нас) Хөгшин чоно улисан нь дэлхийн төвшинд хурсэн алдарт, хориотой туужаа Москвад бичжээ.

1964 онд (53 настай) Цаг төрийн үймээн роман нь орчуулагдан Москвад хэвлэгдэв. 7 сард Олон улсын киноны 14-р их наадамд Нүгэл Буян кино оржээ.

1965 оны (54 нас) 7 сарын 15-д ажлаас уран бүтээлийн чөлөө авчээ. 6 сард Улсын дуурь бүжгийн театрт Б.Дамдинсүрэн, Д.Намдаг нарын зохиол Тэмцэл дуурийг анх тоглов.

1966 онд (55 нас) 1-р сард Шинэ байшинд жүжиг Улсын драмын театрт Э.Оюуны найруулгаар анх тоглов.

Амарсанаа дуурийн цомнол бүтээлээ туурвижээ.

1967 онд (56 нас) Хярааны хонхорт жүжгийг С.Гэндэн найруулан анх удаа Улаанбаатарт тавив.

1968 онд (57 нас) Ээдрээ жүжгийг Э.Оюун, Л.Ванган нар найруулан анх удаа тоглов. Хувьсгал ялсны дараах үйл явдал гарна.

1969 онд (58 нас) Шинэ байшинд жүжгийг Баян-Өлгий аймгийн театрийнхан тогложээ.

1970 онд (59 нас) Шарай голын хаан жүжгийн ном хэвлэгдэв.

1971 онд (60 нас) Тэтгэвэртээ гарахыг хүсэв. Монгол улсын урлагийн гавят зүтгэлтэн цолоор шагнав.

1972 онд (61 нас) Наян чулууны ой жүжиг Ардын хувьсгалын 50 жилийн ойн уралдаанд тэргүүлжээ.

1973 онд (62 нас) Оролмаа жүжгийг С.Галсанжав найруулав Улсын драмын театрт тогложээ.

1974 онд (63 нас) Шинэ байшинд жүжгийг Дорнод аймгийн театр найруулан тогложээ.

1975 онд (64 нас) Эрдэмтний яриа жүжгийг анх удаа Ховдод найруулагч Д.Гомбосурэн найруулан тоглов. Гурвуулаа эмч, Дүгнэлт, Төмөрхүү өгүүлэлээ бичив. Казак хэлээр Цаг төрийн үймээн хэвлэгдэв.

1978 онд (67 нас) Үр тариа туужаа бичжээ.

1979 онд (68 нас) Цэнгүнжав драм дуурийн цомнол бүтээлээ туурвижээ. Зөгнөл жүжгийг С.Сугар найруулан Улсын хүүхэд залуучуудын театрт тоглов.

1980 онд (69 нас) Хөгшин чоно улисан нь хориотой бүтээлээс шалтгаалж 70 насны ойд зориулсан Үр тариа туужийн номыг хэвлүүлсэнгуй. Сүрэг чоно жүжгийн түүвэр зохиол хэвлүүлэв.

1981 онд (70 нас) Хөгмийн зохиолч Г.Бирваа Их хурим жүжигт хөгжим бичиж Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрт Н.Огоон найруулан тоглов.

1982 онд (71 нас) Цаг төрийн үймээн роман Софи хотноо А.Федотовийн орчуулгаар хэвлэгдэв. Гомпилийн бага хүү номоо хэвлүүлэв.

1983 онд (72 нас) Төрийн шагнал хоёр дахь удаагаа хүртэв. Сүүлчийн уран бутээл болох Нэг амьтаны хоёр үхэл өгүүлэлээ бичжээ.

1983 онд хошой Төрийн шагнал хүртсэн.

1984 оны 3-р сарын 11-нд Улаанбаатар хотод нас барсан.


Уран Бүтээл

засварлах
"Учиртай гурван толгой" дуурь (1934) - Д.Нацагдоржтой хамтран

Гавьяа шагнал

засварлах
  1. "МЗЭ-ийн шагналтнуудын нэрс, бүтээл". Эх хувилбараас архивласан: 2020-01-29. Татаж авсан: 2020-07-08.