Балчинжавын Долгион
Балчинжавын Долгион (1957 онд Уланбаатар хотод төрсөн) -Монголын хөгжмийн зохиолч, продюссер, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн.
Намтар
засварлахТэрээр 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, түүний эцэг Балчинжав гэж малчин ардын гэр бүлд төрж өссөн, сэхээтэн хүн байжээ. Балчинжав нь үндэсний үзэлтэй, түүгээрээ буруутгагдаж явсан байна.
1962 онд эцэг нь томилолтоор ЗХУ-д явахад тэрээр Москвад дунд сургуулийн 1-р ангид элсэн орж сурч байсан.
Долгион тавдугаар ангидаа гитар хөгжимд автаад бүр сургуулиа хаяж байсан гэдэг. “Соёл эрдэнэ” хамтлагийн гавьяат Дэмчигдоржийн Галсанбат агсан түүнтэй нэг ангид сурч байжээ. Тэр хоёр нийлээд гитар хөөж хичээлээ сар тасалчихаад байтал эцэг нь мэдэж, түүнийг чихдээд сургуульд нь эргүүлээд явуулжээ. Сургуульд байхдаа сэтгүүлч болох хүсэлтэй байсан байна. Үүнийхээ дагуу эцэстээ сэтгүүлч болж цаг заваараа хөгжим хөөсөөр сүүлдээ хөгжим рүү бүрэн орсон гэж тэр нэгэн ярилцлагадаа хэлсэн байна.
Уран бүтээл
засварлах- “Урин хавар ирлээ” дуу хамгийн анхны уран бүтээл. Үг. Балчинжав, ая.Б.Долгион /1974 он/