Самбуугийн Сэрчмаа

дуучин

Самбуугийн Сэрчмаа буюу Sally[1][2] нь Монголын дуучин, поп дива,дуу зохиогч юм. 1982 онд Улаанбаатар хотод төржээ.[3] Түүнийг анх нэрд гаргасан бүтээл нь "Монгол дуу"[4] юм.

Самбуугийн Сэрчмаа
Төрсөн1982 он
Монгол Улс, Улаанбаатар
ҮндэстэнМонгол
Ажилдуучин, дуу зохиогч юм
Цахим сүлжээ
http://www.sally.org
Самбуугийн Сэрчмаа
Студи цомог2
Дүрс бичлэг1
Сингл6

Намтар засварлах

Дуучин Сэрчмаа 1982 онд Улаанбаатар хотноо Самбуугийн гэр бүлд мэндэлсэн бөгөөд бага нас нь 4 дүгээр хороололд өнгөрчээ.[5]

Түүний тухай дуучин Сарантуяа 1999 онд

„Энэ нэрийг цээжилж аваарай. Эргээд та нар санах болно. Их юм дуулгах хүүхэд. Түүнд царай зүс, хоолой хоёр хослон заяажээ“

Батмөнхийн Сарантуяа

.[6] гэж хэлж байсан удаатай.

Тэрээр 2010 онд Бээжин хотноо Баярт хэмээх Өвөр Монгол залуутай гэр бүл болж, охинтой болсон ч өдгөө тусдаа амьдардаг.[7][8]

Гаргасан цомгууд засварлах

Үндсэн өгүүлэл: Сэрчмаа бүтээлүүд

CD засварлах

Жил CD
2001 он Ганцхан чинийх
2003 он Sally-1
2005 он Sally-2
2007 он Хайраасаа асууя
2008 он Making me crazy
2008 он Цагаан Сүүний Домог

DVD засварлах

Жил CD
2010 он Сүүний Үнэртэй Хангай[9]

Дүрстэй дуунууд засварлах

Он Дууны нэр Нэмэлт тайлбар
«Эрх саран»
«Хаа ч цуг» Д.Баяндалайн үг, Д.Отгонбаярын ая. Д.Отгонбаяртай хамтран дуулсан.
«Дурлал»
«Сүүлчийн хавар» Н.Батнасаны ая, А.Эрдэнэ-Очирын үг. "Madness" хамтлагтай хамтран дуулсан.
«Сэтгэл буруугүй» Sally 2 цомогт багтсан
«Энэ дурлал юм уу?» Дэрмээгийн үг, ая. Чоно хамтлагтай хамтран дуулсан.
«Чиний бодолд би байгаасай» Sally 2 цомогт багтсан
«Шинэ жил ирлээ»
«Сели ба хийл» Б. Ангирмаагийн үг, ая.
«Дурлахыг хориглоно» жүжгийн дуу Ш. Гүрбазарын үг, Л. Балхжавын ая.
«Үүрд минийх гэж амлаач» Сэрчмаагийн үг, ая. «Ганцхан чинийх» цомогт багтсан.
«Чи ойлго» Б.Наранзуны ая. «Ганцхан чинийх» цомогт багтсан.
«Нууц амраг чинь болъё» жүжгийн дуу "BX"-ийн үг, С.Гантөрийн ая. "BX"-тэй хослон дуулсан.
«Making me crazy» "Quiza"-тай хамтран дуулсан. «Making me crazy» цомогт багтсан
«Жалам хар» "Quiza"-тай хамтран дуулсан. «Making me crazy» цомогт багтсан
«Гэнэт ирсэн чи» «Making me crazy» цомогт багтсан
«Үнэнч сэтгэл» Эбитэй хослон дуулсан. «Хайрын дурсамж» цомогт багтсан.
«Зүрхний эрэл» Цэцэнцогтын үг, Насаны ая. «Тэнгэрийн ивээл» киноны дуу
2010 «Дурлалыг юутай зүйрлэх вэ?» Л.Тайванбатын ая, З.Түмэнжаргалын үг. Л.Ган-Эрдэнэтэй хамтран дуулсан.
2010 «Холдмооргүй байна» Б.Эрдэнэцэцэгийн үг, Б. Дашдондогийн ая
2011 «Сэтгэлийн драм» Ч.Бүрэнжаргалийн үг, Р.Энхбазарын ая. «Ханилснаас илүү амраг» ОАК-ны дуу
2012 «Бөмбөрцгөө хүүхдэд өгье!» Цэцэнцогтын үг, Г.Пүрэвдоржийн ая.
2012 «Бүхнийг чамдаа үлдээе» Гангийн үг, ая
«Өөрөөсөө нуусан хайр минь чи байсан» Д.Дүгэрийн үг, ая. «Хаврын арван долоон учрал» цомогт багтсан.
«Хайрын цас минь» Г. Пүрэвдоржийн ая
2013 «Ханийн дуу» Баасанжаргалын үг, Болорхүүгийн ая
2013 «Хайр бид хоёр (Entre-Nous)» Б.Эрхэмбаярын монголчилсон үгээр Шамантай хамтран дуулсан


Эшлэл засварлах

  1. "Mongolia_ Sri Lanka after the date of its beautiful song Mary". Docstoc.com. Retrieved 2012-01-26.
  2. "С Сэрчмаа". Factnews.mn. Archived from the original on 2012-04-25. Retrieved 2012-01-26.
  3. "S.Serchmaa: I did not marry my husband for his wealth, but his heart". Ubpost.mongolnews.mn. Archived from the original on 2011-11-14. Retrieved 2012-01-26.
  4. "Сэрчмаа скачать". PlayBoxs.ru.
  5. "IV хорооллын "Sally" С.Сэрчмаа". 24tsag.mn.
  6. ""Их юм дуулгах хүүхэд"". 24tsag.mn.
  7. "Сэрчмаагийн хуримын зурагнуудаас". factnews.mn. Archived from the original on 2012-08-07. Retrieved 2012-08-09.Загвар:Ref-mn
  8. "S.Serchmaa: I did not marry my husband for his wealth, but his heart". Ubpost.mongolnews.mn. Archived from the original on 2011-11-14. Retrieved 2012-08-08. (англ.)
  9. "Сvvны Yнэртэй Хангай - Sally". behance.net.