Батмөнхийн Сарантуяа

Батмөнхийн Сарантуяа 1970 оны 4 сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хүвь нэмэр оруулсан дуучин юм.[1]

Батмөнхийн Сарантуяа
Батмөнхийн Сарантуяа
Төрсөн 1970 он
Flag of Mongolia.svg Монгол Улс, Улаанбаатар
Үндэстэн Монгол
Ажил дуучин, дуу зохиогч
Юугаараа алдаршсан Зууны Манлай Дуучин
'
Худалдаанд гарсан
Студийн цомгууд 14

Анх "Мөнгөн харандаа" хамтлагт дуулж байсан. 1990-ээд оноос "Хөх тэнгэр" хамтлагт орсноор нэрд гарах зам нь нээгдсэн. "Зүүдний говь" хэмээх анхны цомгоо 1992 онд гаргаж байлаа. "Хөх тэнгэр" хамтлагаас гарснаасаа хойш ганцаарчлан дуулах болсон.[2]

НамтарЗасварлах

Ийм ч учраас түүнд XX зууны манлай дуучин хэмээх алдрыг Монголын ард түмэн хайрласан билээ.[3] Мөн МУГЖ /2006-01-26.№26/ цол хүртсэн.[4]

Учрыг лавлавал,

"Миний өдөр тутмын амьдрал төрсөн өдөр, Мартын найман шиг байдаг. Энэ бол урлагт хайртай Монголын ард түмний ач. Би тэдний эрх танхил дуучин шүү дээ. Иймээс энэ удаад өөрийгөө бус өрөөл бусдыг баярлуулъя гэж бодсон"

гэв.

Гаргасан цомгуудЗасварлах

Нэр Гарсан жил
Зүүдний говь 1993
Инээмтгий хүн 1994
Аргагүй амраг 1996
Миний дуу (хуурцаг) 1997
Эгэл сэтгэл 1998
Хайрын зөрлөг 2000
Тэгвэл хоёулаа (хүүхдийн дууны хуурцаг) 2001
Saraa De Mооn 2002
Би жаргалтай - double цомог 2003
Шинэ жилийн аялгуу 2004
Өнөөдөр ирсэн дурлал 2007
Төрсөн өдрийн аялгуу 2009
Хайрын бэлэг 2012
Сэтгэлийн 9 цацал 2012

Мөн үзэхЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. "Desert Rose.(Mongolian pop star, Sarantuya)", Asia Image, November 2000. 2008-02-15-нд авсан. Archived from the original on 2007-12-06. 
  2. Сарантуяа, Батмөнхийн (Baabarpedia). Internet Archive (2007-11-20). 2022-10-27-д хандсан.
  3. "Desert Rose.(Mongolian pop star, Sarantuya)", Asia Image, November 2000. 2008-02-15-нд авсан. Archived from the original on 2007-12-06. 
  4. Дива С.Сэрчмаагийн магадлал 90 хувь. yellow.news.mn. the original on 2012-07-06-с архивлагдсан.