Уруулын будаг хамтлаг
Уруулын будаг бол 1999-2005 оны хооронд Монгол улсын урлагт нэр сайн явсан охидын хамтлаг юм. Сэтгүүлч Ш.Гүрбазар ажиж 1997 онд ая зохиогч Б.Долгионтой уулзуулжээ. Долгион продюсерлэж, ахлагч нь Ц.Дэлгэрмаа (Дээгий), гишүүд нь Г.Ичинхорлоо (Ичко), М.Гэрэлтуяа (Гэгээнээ), С.Ганчимэг (Ганаа), хожим н.Энхжаргал (Энжи) нар байв. Уруулын будагийнхан өөрсдөө гитар, бөмбөр, даралтат хөгжим дарж, бүгд хоолой сэлгээд ээлжлэн дуулдаг байлаа. Тэр үед Уруулын будаг, Эмоушн гэж хоёр охидын хамтлаг байсан.
Уруулын будаг | |
Нэрийн утга | «уруулын будаг» |
---|---|
Бүрдсэн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Бүтээгч | Б. Долгион |
Дуулдаг хэл | монгол хэл |
Зах зээл | Монгол улс |
Урсгал | поп, амьд хөгжим |
Танил үе | 1999 – 2005 он |
Гишүүн | Дээгий ←→ Ц. Дэлгэрмаа (А) Ичко ←→ Г. Ичинхорлоо Гэгээнээ ←→ М. Гэрэлтуяа Ганаа ←→ С. Ганчимэг Энжи ←→ н. Энхжаргал |
Бүтээл
засварлах- Гаргасан гурван цомог: «Хүрээ хүүхнүүд», «Lipstick», «Хэлж амжаагүй хайр»
- Шилдэг дуунууд: «Хүрээ хүүхнүүд», «Зуны дурлал», «Чамгүйгээр» ...
- Бие даасан тоглолт : Бүгд гурван удаагийн тоглолт тавьжээ
Эх сурвалж
засварлах- Шинэ Монголын “Хүрээ хүүхнүүд” буюу “Уруулын будаг” хамтлаг
- UBS music ярилцлага: Уруулын будаг
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.