Намсрайн Сувд
Намсрайн Сувд - (1948 оны 12-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, тайз, дэлгэцийн жүжигчин. Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрай, Ардын жүжигчин Л.Цогзолмаа нарын охин болж мэндэлжээ.
Намсрайн Сувд | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн өдөр | 1948 оны 12 сарын 21 |
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин |
Эцэг | Цэндийн Намсрай |
Эх | Лувсанжамцын Цогзолмаа |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | тайз (жүжиг), дэлгэц (УСК) |
Танил үе | 1970 он — одоо |
Театр | Улсын драмын эрдмийн театр |
Сургууль | Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Ардын Жүжигчин Гавьяат Жүжигчин (2001) Төрийн шагнал (1989) |
1970 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуул (ВГИК)-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж Монгол Кино үйлдвэрт жүжигчнээр оржээ.
1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байсан. "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон 1989 онд Төрийн шагнал хүртсэн.
1980-1991 онд Улсын драмын театрын уран сайхны удирдагч хийсэн.
1993 оноос СУИС-д багш, тэнхмийн эрхлэгч хийжээ.
2018 оноос Соёл урлагийн их сургууль, КУДС-д цагийн багшилж байна.
Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь оросын зохиолч Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийн Ларисагийн дүрд 1973 онд тоглосон байна. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм.
Бүтээл
засварлахДэлгэцийн дүр
засварлах- Дайсны цэргүүдээ сонсоцгоо! (1971) - Цэндсүрэн
- Эхлэлт (1972) - Хорлоо
- Ичээнд нь (1972) - солиотой хүүхэн
- Моторын дуу (1974) - дуучин
- Анхны хайрын дууль (1974) - Янжин
- Сүхболдын яриа (1974) -
- Хань (1975) - Наран
- Хүний амь (1976) - Сарантуяа
- Бушхүүгийн үлгэр (1979) - лусын дагина
- Хатанбаатар (1981) - Жаргал
- Сахиус уу, сахиул уу (1983) - үйлчлэгч
- Мандухай сэцэн хатан (кино) (1988) - Мандухай
- Мөнх тэнгэрийн хүчин дор (1992) - Өэлүн
- Сарлаг тоших цагаар (1992) -
- Вансэмбэрүү (2002) - Амаа
- Үхэж үл болно - Чингис хаан (2008) - Өэлүн
- Зүрхний хилэн (2017)
Тайзны дүр
засварлах- Болд хэрхэн хатаагдсан нь (1972) - Тоня
- Инжгүй хүүхэн (1973)- Лариса
- Нандин эрдэнэ (1973) - Цэцэг
- Гарын таван хуруу (1973) - Оюун
- Оролмаа(1973) - Малгайчин
- Оролмаа (1974) - Дэлгэр
- Оролмаа (1974) - Дуламсүрэн
- Галт шугуй (1974) - Ты хань
- Цаг өөр болжээ (1974) - Эскиш
- Цаг өөр болжээ (1974) -Вардуй
- Нүд (1974) - Тоо бүтгэгч
- Егорь Булычевийнхан (1975) - Глафира
- Дөшинжирмийнхэн (1975) - Цэсмаа
- Хоёр эзний ганц зарц (1976) - Беатрис
- Үхэвч үнэн ялна (1977) - Кмиссар
- Баавгай (1977) - Попова
- Бумбат эрдэнэ (1977) - Чимгээ
- Аз жаргалын эрэлд (1977) - Таня
- Будамшуу (1978) - Ягаан
- Маш нууц (1978) - Тогтох
- Хурлын дараа (1978) - Авгай
- Отелло (1978) - Эмили
- Отелло (1978) - Дездемонна
- Нандин эрдэнэ (1978) - Цэвэлмаа
- Цэргийн бэлэвсэн гэргий (1978) - Стеша
- Гамлет (1979) - Офелия
- Буурай аав (1979) - Янжин
- Их авхай (1980) - Дулмаа
- Хүний мөс (1980) - Мария
- Эрдэмтний яриа (1980) - Хишигмаа
- Мартагдсан аялгуу (1983) - Бадам
- Нора (1984) - Нора
- Байцаагч түшмэл (1985) - Анна Андреевна
- Гарваа (1985) - Сэвжид
- Сувдан сондор (1986) - Женни
- Үгүйлэгдсэн хайр (1988) - Сүнс
- Макбет (1991) - Хатагтай Макбет
- Бооцоо (2000) - Нансал
- Цахлай (2001) - Аркадина
- Үхэхийн хооронд (2003) - Таня
- Шөнө амталсан нулимс (2005) - Энхээ
- Эр хүн болгож өгөөч (2005) - Мэндээ
- Ээжээ (2006) - Ээж
- Атга нөж (2006) - Өэлүн
- Хунгийн дуу (2010) - Анна
- Тэнгэрийн хүү (2011) - Могол хатан
- Сэрүүн хасын нууц (2013) - Лоу авхай (Х-түц продакшн)
- Анна Каренина (2020) - Анна (Хувь заяа)
Амжилт
засварлах- 1977 онд “Үхэвч үнэн ялна” жүжгийн Комиссарын дүрээр Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал
- 1984 онд “Нора” жүжгийн Норагийн дүрээр Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал
- 1989 онд Мандухай сэцэн хатан киноны Мандухайн дүрийг бүтээсээн тул Төрийн шагнал хүртсэн
- 2001 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин
- 2006 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Энхээгийн дүрээр “Гэгээн Муза” наадмын шилдэг эмэгтэй дүр
- 2006 онд бүтээсэн “Атга нөж” жүжгийн Өүлэн хатны дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал
- 2010 онд “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол” дүрийн шагнал
- 2012 онд “Сэрүүн хасын нууц” жүжгийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал
- 2009 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол
- 2021 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн
Гэр бүл
засварлахТүүний
- эцэг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Цэндийн Намсрай,
- эх БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Ардын Жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа нар юм. Мөн хүү Бат-Оргил нь нэг үе нэрд гарч явсан ая зохиогч билээ.
- дүү СГЗ Намсрайн Ганхуяг.