Лхагвадоржийн Балхжав

Лхагвадоржийн Балхжав (1959 оны 4 сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн). Монголын Төрийн шагналт хөгжмийн зохиолч, бизнесмэн юм.

Нийслэлийн 24-р сургууль, Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангид алдарт Гомбодоржийн Жамьян багшийн ангид сурч 1979 онд төгссөн, 1980-1982 онд Польш улсад хэлний бэлтгэл, Лодзь хотын Киноны дээд сургууль, 1983-1988 онд ЗХУ-ын Ленинградын Кино, Телевиз, театрын дээд сургуульд кино телевизийн найруулагчаар суралцаж төгссөн. 1988-1990 онд Монгол телевизийн Соёл, урлаг, хөгжмийн редакцид найруулагч, 1990-1994 онд 'Телекино' үйлдвэр, 'Улаанбаатар' телевизэд найруулагч, дэд захирал бөгөөд уран сайхны удирдагчаар ажилласан. 1994-1996 онд Польш улсын Варшав хотын 'Вот' телевиз, АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дүүргийн телевизэд найруулагчаар ажиллаж туршлага судалсан.

1996 оноос UBS телевизийн Ерөнхий захиралаар ажиллаж байна. 25 жил дараалан тоглолтоо хийсэн.

Уран бүтээл

засварлах

Тэрбээр өдгөө 1000 гаруй дуу зохиож, ард түмний хүртээл болгоод байна. 1999 онд Соёлын төв өргөөнд “Сэтгэлийн хөг” гээд хамгийн анхны тоглолтоо хийсэн байна.

“Universe best songs” төслийн санаачилж олон жил удирдсан.

“Миний дуунууд” тоглолт 1998 оноос хойш жил бүр уламжлал болжээ. Уг тоглолтоор сонсогчдын сонорыг мялааж, зүрхэнд эгшиглэх аялгуут дуу хуураар сэтгэлд хоногших дурсамж бүхнийг хөглөдөг байна. Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид болон МУГЖ Төмөрийн Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, Д.Болд, СТА, поп дива С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Sweetymotion” хамтлаг, “Харсарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо гээд олон дуучид энэхүү тоглолтод ороцож иржээ.

“Цагаан шөнө”, "Амин нутаг", "Уучил", "Хайрын дурсамж", "Миний Монголын наадам", "Бурхан Эх орон", "Зүрхний тал", "Өглөө шиг эх орон",