Цөмийн зэвсэг

Атомын бөмбөг

Цөмийн зэвсэг (англи. Nuclear weapon, орос. Ядерное оружие) гэж Цөмийн задрал буюу нэгдлийг ашигласан цөмийн реакцаас үй олноор устгах хүч үүсгэдэг тэслэгч төхөөрөмжийг хэлнэ. Цөмийн реакц нь асар их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг. Орчин үеийн технологи ашиглан бүтээсэн, халуун цөмийн зэвсэг нь ганц мянган кг жинтэй хэдий ч тэрбум гаруй энгийн дэлбэрэгч төхөөрөмжийн ялгаруулж чадах дэлбэрэлтийн хэмжээтэй дүйцэхүйц энерги ялгаруулж чадна. Маш жижиг хэмжээтэй цөмийн зэвсэг ч бүхэл бүтэн хотыг устгах чадалтай. Цөмийн зэвсгийг үй олноор хөнөөх зэвсэг хэмээн ангилж үздэг бөгөөд цөмийн зэвсэг бүтээгдсэн үеэс эхлэн түүнийг хянах, хэрэглэх асуудал нь олон улсын бодлогын төвд байсаар иржээ. Хүн төрөлхтний дайн байлдааны түүхэнд хоёр удаа цөмийн зэвсэг хэрэглэгдсэн бөгөөд тэдгээрийг АНУ дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед буюу 1945 оны 8-р сард Японы Хирошима, Нагасаки хотуудад хэрэглэсэн.

Атомын бөмбөгийн туршилт „Ромео“, (тэсрэлтийн хүч 11 мегатонн ТНТ эквивалент) 1954 оны гуравдугаар сарын 27-нд Бикини (Атолл) дээр

«Цөмийн клуб» -Цөмийн зэвсэгтэй орнуудын албан бус нэр. Үүнд: АНУ (1945), ОХУ (эхлээд ЗХУ: 1949), Их Британи (1952), Франц (1960), БНХАУ (1964), Энэтхэг (1974), Пакистан (1998), БНАСАУ (2006). Мөн Израил улс албан ёсоор цөмийн зэвсэгтэй гэж мэдэгдээгүй боловч цөмийн зэвсэгтэй гэж тооцогддог байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Цөмийн зэвсэг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Атомын бөмбөг – Энэ үгийг тайлбар толиос харна уу