Кэсон (сол. 개성 Kaesŏng, Gaeseong; Англи: Kaesong; Орос: Кэсон) — Умард Солонгосын Умард Хуанхэ аймгийн хот. Кэсон 960 оноос "Кэгён" (Gaegyeong) хэмээх нэртэйгээр Курё улсын нийслэл болсон. Кэсон түүнээс хойш "Сунду" (송도 Songdo) хэмээх нэртэй байсан бөгөөд олон зууны турш Солонгосын хүн орхоодойн хамгийн том зах зээлийн газар байв. Чусон улсын үеэс Солонгосын дайн хүртэл Кёнги (ихэнх нь Өмнөд Солонгост байгаа) аймгийн бүрэлдэхүүнд байжээ. Дайны дараах газрын зургаар Умард Солонгосын талд хамаарсан. Засаг захиргааны хуваариар 1955 онд Шууд захирагдах Кэсон хот (개성 직할시 Kaesŏng Chikhalsi - Кэсон чикалши) гэж зүйлчлэгдэн аймгийн зэрэгт дэвшсэн. Хожим 2002 онд зарим хэсэг нь салж Кэсоны аж үйлдвэрийн тойрог гэгдсэнээс үлдсэн нь 2003 онд зэрэг буурч Умар Хуанхэ аймгийн харьяаны Кэсон хот болон өөрчлөгджээ. 2008 онд оршин суугчын тоо 308,440 байсан.[1] Өдгөө засаг захиргааны 27 нэгжид хуваагддагаас 24 нь хороо (동 dong), 3 нь гацаа (리 ri) юм.

Кэсон хот

(солонгос) 개성시
(галиг №1) Kaesŏng-si
(галиг №2) Gaeseong-si

(монгол руу) Кэсон-ши
Хотын зураг
Хотын төв

Кэсон хот-н байршил
Хуучны Шууд (Улсаас) захирагдах Кэсон хотын нутаг дэвсгэрийг харуулсан газрын зураг

Солбицол: 37°58′N 126°33′E
Улс Умард Солонгос
Муж Хэсо
Түүх  
Анх суурьшсан 700 он
Газар нутаг  
 - Нийт 1,309 км²
Хүн ам  
 - Нийт (2008) 308,440
 - Нягтрал /км²
Энэ хотыг Филиппиний Кесон хоттой андууруузай.

Эх үүсвэр

засварлах