Солонгосын хойг
Солонгосын хойг бол зүүн талаараа Япон тэнгис, урд талаараа Солонгосын хоолой, баруун талаараа Шар тэнгист тулсан Ази тивийн дорнод захад оршдог хойг юм. Энд Солонгос орон буюу Өмнөд Солонгос, Умард Солонгос оршдог.

Солонгосын хойг | |
Монгол нэрийдэл | |
---|---|
кирилл үсгээр | |
монгол | Солонгосын хойг |
Гадаад нэрийдэл | |
англи | Korean Peninsula |
солонгос | ![]() (хань баньду) ![]() (чусонь баньду) |
Газар зүй засварлах
Солонгосын хойг хөндлөн 200-300 км, гулд 1000-1100 км сунаж 220.8 мянган км² талбай эзэлжээ. Хойгийн зүүн тал уулархаг, хүн ам цөөн. Тэнд Тэбэг зэрэг уулын нуруу, Көмган зэрэг жуулчлалын орон бий. Баруун тал нам доор, хүн ам шигүү суудаг бөгөөд Сөүл, Пёнъян, Инчон мэтийн томоохон хот, Хань, Тэдун зэрэг гол мөрөн байдаг.
I сард температур −20 °C-оос +4 °C хэм, VII сард 24 °C-аас 26 °C хэм байдаг. Жилийн тунадасын хэмжээ 1500 мм.
Зураг засварлах
-
Хиймэл дагуулын гэрэл зураг. 2011 оны II сар.
-
Физик газар зүйн зураг
Цахим холбоос засварлах
Commons: Солонгосын хойг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан