Умард Пёнъань
Умард Солонгос улс (БНАСАУ)-ын их эрхт арван дөрвөн нутгийн нэг нь Умард Пёнъа́нь аймаг (солонгосоор 평안북도 [пёнъаань пүгдуу], англиар North Pyongan Province, оросоор провинция Пхёнан-Пукто) юм. Чосон улсын үеийн найман аймгийг 1895-1896 онд өөрчлөн байгуулсны дүнд Пёнъань аймаг өмнөд, умард хоёр аймаг болж хуваагдсны нэг нь энэхүү Умард Пёнъань юм. Япон эзэрхийлсэн үеийн дараа 1945 онд Солонгос улс тусгаар тогтноход хуваагдсан хоёрын умард орон буюу БНАСАУ-д нь мөн нэрээрээ харьяалагджээ. Солонгосчууд нэрийг нь 평북 (Пёнбүг) гэж товчлож хэвшсэн байдаг.
Умард Пёнъань аймаг | |
---|---|
Солонгос үсэг: | 평안북도 |
Ханз үсэг: | 平安北道 |
Маккьюна-Райшауэр: | Пёнъанган-пукто |
Солонгос хэлний шинэ хөрвүүлэг: | Пёнъанганбүк-до |
Ерөнхий мэдээлэл | |
Газар нутаг: | 12,377 км²
|
Хүн ам: | 2,400,595 (мэдээ: 1. Нэгдүгээр сар 2005) |
Хүн амын нягтрал: | 194 хүн км² тутамд |
Захиргааны гишүүд: |
|
Захиргааны төв: | Синыйжү |
Нутгийн хуваарь
засварлахУмард Пёнъань аймаг дотроо 3 хот (시), 22 хошуу (군) болж хуваагддагаас гурван хотыг нэрлэвэл:
- Шинийжү (신의주시) – аймгийн төв
- Чонжү (정주시) – 1994 онд хот болсон
- Күсон (구성시) – 1987 онд хот болсон
Зураг
засварлахЛавлах бичиг
засварлах Викимедиа дуу дүрсний сан: Умард Пёнъань |