Өмнөд Пёнъань

(Өмнө Пёнъань-с чиглүүлэгдэв)

Умард Солонгос улс (БНАСАУ)-ын их эрхт арван дөрвөн нутгийн нэгийг Өмнөд Пёнъа́нь[1] аймаг (солонгосоор 평안남도 [пёнъаань намдуу], англиар South Pyongan Province, оросоор провинция Пхёнан-Намдо) гэнэ. Чосон улсын үеийн найман аймгийг 1895-1896 онд өөрчлөн байгуулсны дүнд Пёнъань аймаг өмнөд, умард хоёр аймаг болж хуваагдсны нэг нь энэхүү Өмнөд Пёнъань юм. Япон эзэрхийлсэн үеийн дараа 1945 онд Солонгос тусгаар тогтноход хуваагдсан хоёрын умард буюу БНАСАУ-д нь мөн нэрээрээ харъяалагджээ. Солонгосчууд нэрийг нь 평남 (Пённам) гэж товчлож хэвшсэн байдаг.

Өмнөд Пёнъань
Солонгос үсэг: 평안남도
Ханз үсэг: 平安南道
Маккьюна-Райшауэр: Пёнъань-намдо
Солонгос хэлний шинэ хөрвүүлэг: Пён-ань-намду
Ерөнхий мэдээлэл
Газар нутаг: 12,534 км²

Хүн ам: 4,051,696 (мэдээ: 1. Аравдугаар сар 2008)
Хүн амын нягтрал: 323 хүн км² тутамд
Захиргааны гишүүд:
  • 5 хот
  • 3 дүүрэг
  • 15 орон нутгийн тойрог
Захиргааны төв: Пёнсон
rahmenlosӨмнөд СолонгосХятадОросын Холбооны УлсРасонУмард ХамгёнЯнганЧаганӨмнөд ХамгёнУмард ПёнъаньПёньянӨмнөд ПёнъаньУмард ХуанхэӨмнөд ХуанхэКанвонь (Умард Солонгос)
rahmenlos

Засаг захиргааны хуваарь

засварлах

Өмнөд Пёнъань аймаг дотроо 6 хот (시), 19 хошуу (군), 3 дүүрэг (구), бүгд 28 нутаг болж хуваагддаг. Зургаан хот нь:

  • Нампу (남포특별시) – 2010 онд онцгой хот болсон
  • Пёнсон (평성시) – 1969 онд хот болсон, аймгийн төв
  • Аньжү (안주시) – 1987 онд хот болсон
  • Кэчонь (개천시) – 1990 онд хот болсон
  • Сүньчонь (순천시) – 1983 онд хот болсон
  • Тугчонь (덕천시) – 1986 онд хот болсон

Лавлах бичиг

засварлах
Викимедиа дуу дүрсний сан: Өмнөд Пёнъань
  1. Энэхүү нэрийг монгол кирилээр Пёнъань-аас гадна Пён-Ань, Пёнан, Пён-Ан, Пёнань, Пёнган зэрэг олон янзаар галиглана.