Түмэн гол (Хятад хэл: хялбаршуулсан Хятад: 图们江; уламжлалт Хятад: 圖們江; пиньинь: Túmen Jiāng, сол. 두만강, 豆滿江) нь Пэкдү уулаас эх авч, Хятад, Хойд Солонгос, Оросын хилийн дагуу урсан Япон тэнгис буюу Зүүн тэнгист цутгадаг, 521 км урттай гол юм. Адгийн 17 км нь Хойд Солонгос ба Оросын, бусад хэсэг нь Хойд Солонгос ба Хятадын хилийн шугам болно. Голын нэр нь монгол хэлний түм буюу арван мянга гэдэг үгээс гаралтай. Орос хэлээр "Туманная река" гэдэг нь манант гол гэсэн утгатай юм.

Түмэн гол
ЭхЧанбайн нуруу
АдагЯпон тэнгис
БайршилУмард Солонгос, Гирин (Хятад), Приморийн хязгаар (Орос)
Урт521 км
Эхийн өндөр2000 м
Адгийн өндөр0 м
Өндрийн ялгаа2000 м
Ус цуглуулах талбай41.200 км²
Голын системТүмэн гол

1995 онд ОХУ, Монгол Улс, Хятад, Өмнөд Солонгос улсууд Түмэн голын эдийн засгийн хөгжлийн бүсийг байгуулах тухай гурван гэрээнд гарын үсэг зурсан.

Түмэн гол нь Хятад, Хойд Солонгосын хилийн ихэнхийг эзэлдэг Ялу голтой харьцуулахад нарийн, гүехэн тул Хойд Солонгосын дүрвэгсэд голдуу Түмэн голоор хил давдаг байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Түмэн гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан