Таньчонь
Өмнөд Хамгён аймагт харьяалагддаг, БНАСАУ-ын томоохон хотуудын нэг бол 35 түмэн хүн оршин суудаг Таньчо́нь (солонгосоор 단천시, англиар Tanchon) хот юм. Уул байдлаараа хот хөдөө газрыг хамт багтаасан 2,170 км² газар нутаг. Япон тэнгисийн эрэгт Хамхөнгөөс 150 км зайнд байрладаг.
Таньчонь хот | |
---|---|
Улс орон | Умард Солонгос (БНАСАУ) |
Аймаг | Өмнөд Хамгён |
Хот | Таньчонь |
Газар нутаг | 2,170 км² |
Хүн ам | 2008 онд 345,875 хүн |
Цагийн бүс | Солонгосын цаг (ГЦ+9) |