Хятадууд

(Хятад үндэстэн-с чиглүүлэгдэв)

Хятад (улсаас ялгаж хятад үндэстэн, монгол бичгээр kitad - хитад, хятадаар 汉族 / 漢族 – Hànzú) гэдэг нь эртнээс шавалдан сууж ижилсээд дэлхийд хамгийн олон тоотой болсон ард түмэн юм.

Хятад үндэстэн
漢人; 汉人
Мин улсын үеийн (1368–1662) түшмэдүүд
Нийт хүн ам
1.4 тэрбум[1]
Томоохон хүн амтай бүс нутаг
 Хятад1.29 тэрбум[2]
 Тайвань22 сая[3][4]
 Тайланд10 сая[5][6]
 Малайз6.91 сая[7]
 АНУ3.80–5.79 сая[8][9]
 Сингапур3.07 сая[10]
 Индонез2.83 сая[11]
 Мьянмар1.64 сая[12]
 Канад1.47 сая[13]
 Филиппин1.35 сая[14]
 Австрали1.21 сая[15]
 Вьетнам992,600[16]
 Япон922,000[17]
Хэлнүүд
Хятад хэл
Шашин
Холбоотой угсаатны бүлэг

Өдгөө хүн төрөлхтний 19.1% нь хятад хүн юмсанжээ. Дотор газартаа газар хагалж, тариалан эрхэлдэг байсан хятадууд төө сөөмөөр тэлж нутагласаар нэг бус улсад олонх болж, дэлхий даяар хэрэн суужээ. 2010 оны байдлаар Хятад улс (БНХАУ)-ын хүн амын 92% буюу 1,214,568,893 нь, Тайвань (БНХятУ)-ы ард зоны 98% – 22,575,365 нь, Сингапур улсын суугуул ард түмний 74%-тай тэнцэх 3,684,936 нь хятад үндэстэн байна. Бусад улсад 50 сая хятад хүн цагаачлан гарснаас Малайз (25%), Индонез, Тайланд (14%), Филиппин зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад нөлөөлөхүйц олуулаа амьдарч байна.

Хятад улсын мужийн түвшний нэгж бүрт хятад хүний эзлэх хувь (өгсөх тусмаа бараан)

Дотоод гадаад нэр

засварлах

Монголчууд нутгийн олон аялга, түүхэн уламжлал, монгол, кирил зэрэг бичгээрээ арав хориод янзаар бичдэг. Үүнээс Монгол Улсад «Нанхиад», «Нангиад», «Хятад», «Хятадууд» гэсэн ганц болоод олон тооны нэрс хэрэглэгдэж байна. Хятадууд өөрсдөө ч 汉族 (hànzú), 漢人/汉人 (hànrén), 唐人 (tángrén), 华人 (huárén) гэж олон янзаар нэрийддэг.

Хэл бичиг

засварлах

Хятад хэл нь нэг улсад багтсан нэг үндэстний хэл гэдэг талаасаа нэг хэл гэгдэж яваа болохоос биш ялгаатай хэсгүүдэд хуваагддаг.[18] Өргөн уудам Хятад орны умард, өмнөд нутгийнхан маш зөрүүтэй ярьцгаадаг гэнэ. Хятад улс болоод дэлхийн бусад орноо хамгийн түгээмэл тархсан нь 850 сая хүний төрөлх хэл яриа болсон Хятад хэлний "умард аялгуу" (хятадаар Хятад улсад 普通话 "баримжаа авиа", англиар Mandarin Chinese) болох юм. Үүнээс гадна голдуу зүүн өмнөд эргээр тархсан Ү (90 сая), Юэ (өөрөөр Кантон, 70 сая), Мин (50 сая), Шиан (36 сая) зэрэг 7-13 бүлэг хэл-аялгуу байдаг. Хятад дүрс үсэг олон мянган жилийн түүхтэй. Нийтийн тооллын 5-р зуунаас өнөөгийн хэлбэртээ орсон. Үүнийг уламжлалт (traditional) гэнэ. 1950-аад оноос эхлээд хоёр удаа хялбарчлагдан (simplified) дүрэмжсэн. Одоо ч ямар байх ёстой талаар хэлэлцсээр байгаа. Сонирхуулахад 2004 онд Тайваньд хэвлэгдсэн тольд хамгийн олон (106,230) үг бичигджээ.[19]

Ерөнхий түүх

засварлах

Хятадууд нь Хятадын түүхтэй салшгүй холбоотой бөгөөд эртний гарвалтай юм. Эртний Хятадын түүхч Сима Цианы тэмдэглэснээр Хятадын анхны төрт улс нь НТӨ 2698-2599 оноос эхлэн домгийн хэлбэрээр тэмдэглэгдсэн байдаг. НТӨ 221 онд 7 жижиг улс байсаны нэг Цинь улс бусад зургаан улсыг нэгтгэн анх удаа хятадын нэгдмэл улсыг үүсгэсэн. Түүний дараа Хан, Гурван улсын үе, 16 улсын үе, өмнөд болон умардын улсууд, Сүй улс, Тан улс, Сүн улс зэрэг улсыг ээлж дараалан байгуулж яваад хойд зүгийн манж, монгол зэрэг нүүдэлчин үндэстнүүдийн дор ээлж дараалан эзлэгдэж явсан. 1368-1644 оны хоорондох Мин улс нь хятад угсаатны байгуулсан сүүлчийн эзэн хаант улс байсан ба 1644-1911 оны хооронд манжуудын байгуулсан Чин гүрэнд харъяалагдсан бөгөөд 20-р зуун гэхэд манжуудыг хэл болоод соёлын хувьд уусгасан байжээ. 1911 онд цагаагчин гахай жилийн хувьсгал Чин гүрэнг мөхөөж, Дундад Иргэн Улс байгуулагдсан ба түүнээс хойш цэргийн бүлэглэлүүд улсыг хуваан хянаж байгаад 1934-1945 оны хооронд Японы эзэнт гүрэнд зүүн талаараа эзлэгдэж байсан. 1949 онд одоогийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан юм.

Лавлах холбоос

засварлах
  1. Минахан, Жеймс Б. (2014). Ethnic Groups of North, East, and Central Asia: An Encyclopedia. ABC-CLIO. pp. 89–95. ISBN 978-1-610-69018-8. Архивласан огноо 2020-06-07. Татаж авсан: 2025-05-10.
  2. CIA Factbook Архивлагдсан 2023-02-17 at the Wayback Machine: 1,416,043,270 хүн амын "91.1% нь Хятад үндэстэн" (2024 оны тоо.)
  3. "Taiwan snapshot". Архивласан огноо 2020-03-15. Татаж авсан: 2025-05-10.
  4. Чэнь, Чиен-Сюн; Ян, Жэн-Вай; Чян, Чарлстон В.К.; Сюн, Чиа-Ни; Вү, Пэй-Эй; Чан, Ли-Чин; Чү, Хоу-Вэй; Чан, Жош; Сун, И-Вэнь; Ян, Шоу-Лин; Чэнь, Юань-Цон; Лью, Фү-Тон; Шэнь, Чэнь-Ян (2016-10-18). "Population structure of Han Chinese in the modern Taiwanese population based on 10,000 participants in the Taiwan Biobank project". Human Molecular Genetics. 25 (24): 5321–5331. doi:10.1093/hmg/ddw346. PMC 6078601. PMID 27798100.
  5. Дрэйпер, Жон; Селвей, Жоэл Сават (January 2019). "A New Dataset on Horizontal Structural Ethnic Inequalities in Thailand in Order to Address Sustainable Development Goal 10". Social Indicators Research. 141 (1): 275–297. doi:10.1007/s11205-019-02065-4.
  6. "Overseas Compatriot Affairs Commission, R.O.C." Эх хувилбараас архивласан: 2011-01-04. Татаж авсан: 2025-05-10.
  7. "confirmed latest statistics". 2022. Архивласан огноо 2022-02-14. Татаж авсан: 2025-05-10.
  8. "Race Reporting for the Asian Population by Selected Categories: 2010 more information". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Эх хувилбараас архивласан: 2016-10-12. Татаж авсан: 2025-05-10.
  9. "Selected Population Profile in the United States". census.gov. АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Архивласан огноо 2024-02-05. Татаж авсан: 2025-05-10.
  10. "Topic: Resident Populationpf Singapore by ethnic group, 2023". Архивласан огноо 2021-08-27. Татаж авсан: 2025-05-10.
  11. "Jumlah dan Persentase Penduduk menurut Kelompok Suku Bangsa" (PDF). media.neliti.com (Indonesian хэлээр). Kewarganegaraan, suku bangsa, agama dan bahasa sehari-hari penduduk Indonesia. 2011. Архивласан (PDF) огноо 2018-07-04. Татаж авсан: 2025-05-10.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  12. "The World Factbook". Архивласан огноо 2021-02-10. Татаж авсан: 2025-05-10.
  13. Канадын Ази-Номхон далайн сан. "Population by Ethnic Origin by Province". Канадын Ази-Номхон далайн сан. Архивласан огноо 2016-03-22. Татаж авсан: 2025-05-10.
  14. PRIB, Office of the Senate Secretary, Senate of the Philippines (2013-01-21), "Senate declares Chinese New Year as special working holiday", <http://www.senate.gov.ph/press_release/2013/0121_prib1.asp>
  15. "Австрали". 2016 Census QuickStats. Австралийн статистикийн товчоо. Архивласан огноо 2018-10-30. Татаж авсан: 2025-05-10.
  16. Постон, Дадли Л; Вон, Жуин Хелен (2016). "The Chinese diaspora: The current distribution of the overseas Chinese population". Chinese Journal of Sociology. 2 (3): 348–373. doi:10.1177/2057150X16655077.
  17. 在日华人统计人口达92万创历史新高. www.rbzwdb.com (хятад хэлээр). Архивласан огноо 2020-12-22. Татаж авсан: 2025-05-10.
  18. * David Crystal, The Cambridge Encyclopedia of Language (Cambridge: Cambridge University Press, 1987) , p. 312. "The mutual unintelligibility of the varieties is the main ground for referring to them as separate languages."
    • Charles N. Li, Sandra A. Thompson. Mandarin Chinese: A Functional Reference Grammar (1989), p 2. "The Chinese language family is genetically classified as an independent branch of the Sino-Tibetan language family."
    • Jerry Norman. Chinese (1988), p.1. "The modern Chinese dialects are really more like a family of language."
    • John DeFrancis. The Chinese Language: Fact and Fantasy (1984), p.56. "To call Chinese a single language composed of dialects with varying degrees of difference is to mislead by minimizing disparities that according to Chao are as great as those between English and Dutch. To call Chinese a family of languages is to suggest extralinguistic differences that in fact do not exist and to overlook the unique linguistic situation that exists in China."
  19. Kuang-Hui Chiu, Chi-Ching Hsu, Chinese Dilemma: How Many Ideographs are needed, National Taipei University, 2006