Монгол судлал

Монгол судлалмонгол үндэстний уламжлалт хэл, соёл, түүх, зан заншил, шашин мөргөл тэргүүтнийг шинжлэх ухааны арга зүйгээр судалдаг нийгэм-хүмүүнлэгийн ухааны цогц нэгдэл юм. Монгол судлалыг цаашид хөгжүүлэхдээ монгол хэл, соёл, түүх, угсаатан судлалыг гол үндэс болгохын зэрэгцээ олон шинжлэх ухааны цогц болсон, хавсарга шинжтэй мэдлэг ухааны олон салбарыг зохих хэмжээгээр харгалзан үзэж болно.

Монгол судлал нь монгол үндэстний хэл, соёлын дархлааг хадгалан бататгах, бусад улс үндэстнүүдэд сурталчлан таниулахад чухал үүрэгтэй бөгөөд энэ бүхнээр дамжин Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн гол тулгуур юм.

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгааны тэргүүлэх чиглэлийг салбар тус бүрээр тодорхойлж, гадаад, дотоодын монгол судлалын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, монгол судлалын салбарт гарсан шинэ мэдээллийг шуурхай дамжуулах, шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гадаадын эрдэмтдийн саналыг үндэслэн Монгол улсад монгол судлалын төрөлжсөн номын сан байгуулах, архив, номын сангийн үйлчилгээг боловсон, шуурхай болгоход дэмжлэг үзүүлэх шаардлага цаашид тулгарч байна.

ТүүхЗасварлах

Монгол судлалыг хөгжүүлэх үндэс суурь нь Монголын, Хятадын, Перс, Арабын дундад зууны гар бичмэл, зохиолууд болон европчуудын Төв Азид XIII зуунд хийсэн аяллын тэмдэглэлүүд юм (Плано Карпини, Гийом дэ Рубрук, Андрэ дэ Лонжүмо, Марко Поло).

XIII зуунд Европ дахь, үндсэндээ Францын хятад судлаачдын ачаар орчин үеийн монгол судлал эхэлсэн гэж үзэж болно. Монголын талаарх анхны ул суурьтай судалгаанууд XIX зууны эхний хагаст Швед улсад эхэлсэн. Армен гаралтай швед дипломатч А.К.Д’Оссон алдарт Рашид ад-Дин, Жувейни нарын туурвилаас орчуулж, монгол судлалыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан байдаг. Тэр үед газар нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлж, хил залгаа болж эхэлсэн Орос улсын хувьд ч монгол судлал эрчимжиж ирсэн нь ойлгомжтой.

Оросын XIX зууны Я. И. Шмидт, А. В. Попов, Н. Я. Бичурин, П. И. Кафаров, Ю.Ковалевски, Г. Гомбоев нар Монголын хэл, газар нутаг, түүхийг судалж байсан. Тэд үндсэндээ Оросын Эзэнт гүрний Төв Азид газар нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлэх бэлтгэл болох судалгаа тандалтаа хийж байсан нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч тэдний хийж үлдээсэн судалгааны ажлууд дараа дараагийн XIX-XX зууны монгол судлаачдад (К.Ф.Голстунский, А.М.Позднеев, В.Л.Котвич, А.Д.Руднев, Ц.Ж. Жамцарано, Б.Я.Владимирцов) ихээхэн хэрэг болсон. Анх 1833 онд Оросын эзэнт гүрний Казанийн Их сургуульд польш гаралтай эрдэмтэн монгол судлаач Юзеф Ковалевскийн (1800-1878) удирдлага дор Монгол, халимаг хэлний тэнхим нээгдэж байсан. 1855 онд Санкт-Петербургийн улсын Их сургуульд Дорно судлалын факультетад халимаг, манж хэлний тэнхим нээж байжээ. Дараа нь Москва, Эрхүү, Улаан-Үд хотуудын Их сургуульд үе үеийн монгол судлаач нарыг бэлтгэж эхэлжээ.

XX зуунд Монголын эрдэмтэд болон Орос, Европ, Америкийн академик судлалын нийгэмлэгүүд хооронд харилцаа үүсэж, хамтын ажиллагаа эхэлсэн. Сүүлийн жилүүдэд Япон, Хятад, Солонгосын эрдэмтэд идэвхтэй ажиллаж эхлээд байна.

Социализмын үед (1921-1990) монгол судлал үзэл сурталжсан байсан хэдий ч хөрөнгө санхүүжилтээр улсаас дэмжиж байсан. Өнөө үед хоёр жилд 1 удаа хурлаа хийж байгаагаас өөр дэмжлэг туслалцаа байхгүйгээс зогсонги байдалд ороод байна гэж хэлж болох юм.

Монгол судлаачидЗасварлах

Бельги
  • Мостер, Антуан (1881—1971)
Унгар
  • Ураи-Кёхальми, Каталин (1926—2012)
Герман
Монгол
Орос
  • Банзаров, Доржи (1822—1855)
  • Бурдуков, Алексей Васильевич (1883—1943)
  • Борис Яковлевич Владимирцов (1884—1931)
  • Голстунский, Константин Фёдорович (1831—1899)
  • Гомбоев, Галсан (1822—1863)
  • Дугар-Нимаев, Цырен-Анчик Нимаевич (1929—1992),
  • Жамцарано, Цыбен Жамцаранович (1881—1942)
  • Зире, Евгений Фёдорович (1866-1930)
  • Златкин, Илья Яковлевич (1898—1990)
  • Иакинф (Бичурин) (1777—1853)
  • Иориш, Илья Иосифович (1904)
  • Ковалевский, Осип Михайлович (1800/1801—1878)
  • Сергей Андреевич Козин (1879—1956)
  • Кондратьев, Сергей Александрович (1896—1970)
  • Котвич, Владислав Людвигович (1872—1944)
  • Неклюдов, Сергей Юрьевич (1941-)
  • Пальмов, Николай Николаевич (1872—1934)
  • Алексей Матвеевич Позднеев (1851—1920)
  • Николай Поппе (1897—1991)
  • Сазыкин, Алексей Георгиевич (1943—2005)
  • Санжеев, Гарма Данцаранович (1902—1982)
  • Скрынникова, Татьяна Дмитриевна (род. 1948)
  • Цыбиков, Гомбожаб Цэбекович (1873—1930)
  • Шмидт, Яков Иванович (1779—1847)
АНУ
Финланд
Франц
  • Амайон, Роберта (род. 1939)
  • Пеллио, Поль (1878—1945)
Польш
Чех